Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Усны нөөц, ус ашиглалтын салбар

Судалгааны зорилго, үндсэн үүрэг

Монгол орны гадаргын болон газрын доорх усны нөөц, чанар, хувьсал өөрчлөлтийг судлах, усны нөөцийн мэдээллийн сан байгуулах, усны нөөц болон ашиглалтыг сайжруулах чиглэлээр стандарт, норм боловсруулах, усыг зөв зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, бэлчээр усжуулалт, төв суурингийн ус хангамжийн эх үүсвэр, нөөцийг үнэлэх, судлах, усны эрчим хүчийг ашиглах, усалгаатай газар тариалангийн услалтын системийн зураг төсөл, үерийн усны хөнөөлөөс хамгаалах байгууламжийн зураг төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл

  • Усан орчны экологийн өөрчлөлт болон бохирдлын эх үүсвэрүүдийг судлах үндсэн дээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, усны нөөцийг зохистой бөгөөд тогтвортой ашиглах байгаль, нийгэм, эдийн засгийн цогц судалгааг явуулах;
  • Хотын усан хангамжийн нөөц, хомсдол, бохирдол, усан орчны экологийн төлөв байдлыг судлан тогтоох, усны нөөцөд хүний үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн үндэслэл боловсруулах;
  • Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах үүднээс бороо, цас, үерийн усыг хуримтлуулан хөв, цөөрөм байгуулж ашиглах инженер-экологийн үндэслэл боловсруулах;
  • Инженерийн хийцтэй усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах.
Тус салбар нь боловсролын докторын зэрэгтэй 5, магистр цолтой 15, магистрант 7 эрдэм шинжилгээний ажилтантай.