Нийтлэсэн
“Монгол ба
Хятад дахь уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг
байдлын үнэлгээ болон бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан
зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь” (УАӨ-ЭБДЗТ) төсөл
Даян
дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN-GCR)-ний санхүүжилттэй “Монгол ба
Хятад дахь уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг
байдлын үнэлгээ болон бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан
зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь” (УАӨ-ЭБДЗТ) төслийг ШУА-ын Газарзүй, геэкологийн хүрээлэнгийн судлаачид ахлан
хэрэгжүүлж байна.
Зорилго, үр дүн:
Энэхүү төслийн зорилго нь уур
амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн талаас
цогцоор нь үнэлж, дасан зохицох бодлого хөтөлбөрт дүн шинжилгээ хийснээр,
судалгаанд суурилсан, газарзүйн хувьд ялгаатай дасан зохицох бодлогын
зөвлөмжийг боловсруулах юм.
Энэхүү төслийн хүрээнд дараах үр
дүнгүүд гарна. Үүнд:
·
Уур амьсгалын өөчлөлт байгаль орчин, нийгэм, эдийн
засгийн эмзэг байдлыг үнэлэх аргазүй, процессыг боловсруулах
·
Ховд аймаг болон Улаанцав мужийн эмзэг байдлын газрын
зургийг боловсруулах
·
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогын
зөвлөмжийг боловсруулах
·
Орон нутгийн иргэд, тэр дундаа малчид, иргэний
нийгмийн төлөөлөл, залуу судлаачид, төрийн байгууллагын мэргэжилтнүүд болон
бодлого боловсруулагчдыг хамруулсан 60 хүний сургалт зохион байгуулах
·
Дотоодын болон гадаадын сэтгүүлд эрдэм шинжилгээний
өгүүлэл хэвлүүлэх
Хугацаа:
2022-2025 оны хооронд 3 жилий
хугацаатай
Судалгааны
талбай:
Монголын Ховд аймаг болон Хятадын
ӨМӨЗО-ны Улаанцав муж
Үйл
ажиллагааны төлөвлөгөө:
1 дэх жил /2022 оны 10 сараас
2023 оны 9
сар хүртэл/
·
Эмзэг байдлын нэгдсэн үнэлгээний
аргазүйг боловсруулах
·
Орон нутгийн түвшинд уур амьсгалын
өөрчлөлтөд эмзэг байдлыг үнэлэх, хээрийн судалгааг зохион байгуулах
·
Ховд болон Улаанцав аймагт
төслийн хурлыг зохион байгуулах
2 дох жил
/2023 оны 10 сараас 2024 оны 9 сар хүртэл/
·
Үндэсний болон орон нутгийн дасан
зохицох бодлого хөтөлбөр, хөгжлийн болдлогод орхигдсон байдлын дүн шинжилгээ
хийх
·
Эмзэг байдлын атлас болон газрын
зургийг боловсруулах
·
Хээрийн судалгааг зохион
байгуулах
·
Улаанцавд төслийн явцын хурлыг
зохион байгуулах, үр дүнг танилцуулах
3 дахь
жил /2024 оны 10 сараас 2025 оны 9 сар хүртэл/
·
Эмзэг байдлын үнэлгээ болон
бодлогын судалгаанд үндэслэн дасан зохицох бодлогын зөвлөмжийг боловсруулах
·
Орон нутагт сургалт зохион
байгуулах, судалгааны үр дүнг түгээх
·
Судалгааны өгүүлэл хэвлүүлэх
·
Төслийн хаалтын хурлыг зохион
байгуулах
Хамтран судлаачид:
•
Доктор Дон Сучон, Хятадын ШУА-ын Газарзүй, байгалийн нөөц судлалын хүрээлэнгийн тэргүүлэх профессор
•
Доктор Шинода Масато, Япон улсын Нагоя их сургууль,
Хүрээлэн буй орчин судлалын сургуулийн профессор
•
Доктор Т.Чулуун,
МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал
•
Доктор Д.Дагвадорж,
Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил Академийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх
захирал
•
Доктор П.Гомболүүдэв,
УЦУОСМХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга