Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-24
  • 1

Эрхэм зорилго

 

Бидний эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацыг нэвтрүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжлийг хангахад оршино.

 

АЛСЫН ХАРАА

Бид дэлхийн жишигт хүрсэн судалгааг эрхлэн, олон нийтэд шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн үйлчилгээг үзүүлэх, Монгол улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвартай судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болно.

 

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Судлаач бүр хөгжих, ахиж дэвших орчныг бүрдүүлж, хүний нөөцийн хөгжлийг байнга хангах.

Алсын хараа 2050, Ногоон хөгжлийн бодлого (2014), Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого (2017), Төрөөс инновацын талаар баримтлах бодлого (2018), Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи болон хүрээлэнгийн үндсэн чиглэлд нийцсэн судалгааг эрхлэх.

Бүтээмжийг нэмэгдүүлэх, шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлэн, шинэ санаа инновац, бүтээлч хандлагыг дэмжин хөгжүүлэх.

Эрдэмтдийн “Ахмад-Идэр-Залуу” гурван үеийн хэлхээс мэдлэгийн холбоог дэмжин хөгжүүлэх.

Судлаачдын ёс суртахуун, хөдөлмөрийн сахилга батыг мөрдөн ажиллах.


ҮНЭТ ЗҮЙЛ

Шинэ мэдлэг, бүтээлч хандлаг

Мэдлэг боловсролтой судлаач, эрдэмтэд

Нийтэч, эвсэг хамт олон