Нийтлэсэн
Байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны чанарыг сахин хамгаалах эрхзүйн үндэс тавигдаж эдийн засгийн зарим хөшүүрэг, механизм бий болж байгаа хэдий ч байгалийн нөөцийг ашиглах хамгаалахад шинжлэх ухааны үүднээс хандан тэдгэрийн бүрэлдэн бий болох зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн динамик, нөхөн сэргээх арга зам, байгалийн нөөцийг зохистой ашиглах оновчтой хувилбарудыг сонгох чиглэлээр судалгааны ажил хийх шаардлага өнөөгийн бидний өмнө тавигдаж байна. Манай хүрээлэн эдгээр асуудалд чиглэсэн судалгааны ажлын үр дүнг ном, товхимол болон Монгол орны Геоэкологийн Асуудал, Монгол орны Газарзүйн Асуудал гэсэн 2 бүтээлийн цувралд хэвлэн нийтлүүлж байна.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгээс эрхлэн гаргадаг бүтээлүүд болон ном, товхимолыг энэхүү нүүрэнд танилцуулж байна. Манай бүтээлүүдтэй бүрэн танилцах, худалдан авах бол тус хүрээлэнгийн Номын сангаар зочилно уу.
Номын сан ажлын өдрүүдэд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.