ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар дахь Байгалийн менежментийн Байкал хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээг сунгав
2022 оны 2-р сарын 21-ний өдөр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн
салбар дахь Байгалийн менежментийн Байкал хүрээлэнгийн захирал Оросын ШУА-ийн
сурвалжлагч гишүүн Шинжлэх ухааны доктор (ScD) Ёндон Гармаевыг ГГХ-ийн захирал Др.А.Дашцэрэн, Академич
Д.Доржготов, ГГХ-ийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга Др.С.Чинзориг,
Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга С.Нарангэрэл нар хүлээн авч
уулзаж, хоёр байгууллагын талаарх үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээлэлтэй
танилцаж цаашдын хамтарсан судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр болон
2022 онд зохион байгуулах олон улсын хурлын талаар санал солилцов. Хоёр
хүрээлэнгийн хувьд олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд олон тооны
эрдэм шинжилгээний судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Уулзалтын төгсгөлд
ГГХ-ийн захирал Др.А.Дашцэрэн, Байгалийн менежментийн Байкал хүрээлэнгийн
захирал ScD. Ёндон Гармаев нар хоёр
хүрээлэнгийн хамтын ажиллагааны гэрээг сунгах баримт бичигт гарын үсэг зурж
цаашид улам их үр бүтээлтэй хамтран ажиллахыг тэмдэглэв.
Бусад мэдээлэл