Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД  МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачилгыг дэмжин ШУА-ийн хүрээлэнгүүд нэгдэж “Бидний тарих тэрбум мод, таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор 2021 оны 10-р сарын 17-ний өдөр  Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Дамбадаржаа дахь туршилт судалгааны талбайд навчит болон шилмүүст төрлийн 200 гаруй модыг тарьж, суулгалаа.

Тус арга хэмжээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгийн 90 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, албан хаагчид хамтран оролцов.

Мод тарих үйл ажиллагаанд нэгдсэн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгийн хамт олон

Дамбадаржаа дахь туршилт судалгааны мод үржүүлгийн газрын танилцуулга

Мод тарих үйл ажиллагаа

Мод тарих арга зүйн зааварчилгаа

ШУА-ийн Фиолософийн хүрээлэнгийн хамт олны төлөөлөл

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн хамт олны төлөөлөл



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө