Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-03-31
  • 0

Салбарын Танилцуулга

   Хөрс судлалын салбарын дарга
   Эрдэм шинжилгээний дэд ажилтан
   Докторант, Ө.Ганзориг
   Цахим шуудан: ganzorigu@mas.ac.mn
   Утас: +976 89469111
   ORCID : https://orcid.org/0000-0003-2691-8373
   Магистрын зэрэг хамгаалсан улс, сургууль: 2012, Монгол, МУИС


Зорилго

   Монгол орны хөрсний ангилал, газарзүй, мужлалт, хөрсний мэдээллийн сан, хөрсний янз бүрийн масштабын зураглал, хөрс геохими, ус-физик шинж, хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол, чанарын үнэлгээ, хөрс хамгаалал, хөрсийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр суурь болон хавсарга судалгаа явуулахад чиглэгдэнэ.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • Монгол орны хөрсний ангиллыг боловсруулах, шинэчлэн сайжруулах, олон улсын хөрсний ангиллын онол аргазүйн зарчим болон Монгол орны хөрсний онцлог шинжийг тусгасан хөрсний ангиллын шинэлэг хувилбарыг боловсруулах.
  • Монгол орны хөрсний мэдээллийн санг хөгжүүлэх, хөрсний морфологи, хими болон физик шинж, хөрсний зураг, эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг боловсруулах, газарзүйн мэдээллийн системтэй холбох, онлайн хэлбэрт оруулах.
  • Монгол орны хөрсний том, дунд болон жижиг масштабын зургуудыг зохиох, хээрийн судалгаа, хөрсний дижитал зураглал, зайнаас тандах судалгааны аргыг хөрсний зураглалын судалгаанд ашиглах, зургийн нарийвчлалыг сайжруулах.
  • Хөрсний чанарын үнэлгээ, шинж чанарын өөрчлөлт, үржил шимийн доройтол, элэгдэл эвдрэл, бохирдлын түвшнийг тодорхойлох, хөрсний эвдрэлийн судалгаанд цацраг идэвхт Цези-137 изотопийг ашиглах, хөрс хамгаалах, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх туршилт судалгааг хийх.
Түүхэн замнал

Хөрс судлалын салбар нь анх 1974 онд, ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнд “Хөрс судлалын тасаг” нэртэйгээр байгуулагдсан. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хөрс судлалын тасаг, хөрс-усны лаборатори, хөрс-геохимийн тасаг, хөрс судлалын сектор, хөрс судлалын салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
  1. Хөрс судлалын салбарын анхны судлаачид, 1974 он
  2. Хөрс судлалын секторын хамт олон, 1989 он
  3. Хөрсний салбарын хамт олон, 2001 он
  4. Хөрсний хээрийн судалгаа, 2018 он
  5. Хөрс судлалын салбарын ахмад болон залуу үеийнхэн, 2015 он
(Зүүн дээд талаас Б.Энхбаяр, С.Сайнбаяр, Г.Бямбаа, Ц.Болормаа, М.Золзаяа, П.Нямбаяр, Д.Даваадорж, Д.Ихбаяр, Г.Элбэгзаяа, Х.Золжаргал, П.Оюунбат, зүүн доод талаас Т.Мөнхбат, Ж.Мандахбаяр, О.Батхишиг, Д.Доржготов, Д.Батбаяр, Н.Нямсамбуу, Р.Баатар)
Салбарын удирдлагын түүх
Салбарын эрхлэгчээр дараах эрдэмтэд ажиллаж ирсэн:
  • 1974-1983, 1992-1994 он: Академич Д.Доржготов
  • 1983-1988, 1994-1997 он: Доктор (Ph.D) Д.Батбаяр
  • 1988-1990, 1997-2001 он: Доктор (Ph.D) Г.Ундрал
  • 1990-1991 он: Доктор (Ph.D) О.Баттулга
  • 2002-2023 он: Доктор (Ph.D) О.Батхишиг
  • 2023 оноос: докторант Ө.Ганзориг
Салбараас төрсөн эрдэмтэд
  1. Д.Доржготов. Монгол орны хойд хэсгийн хөрс газарзүйн нүдсэн шинж ба хээрийн хөрс шинж чанар. Москва, 1973.
  2. Г.Ундрал. Монгол орны төв хэсгийн уулын ой-тайгын хөрсний газарзүй, гарал үүслийн зарим онцлог (Хэнтийн нурууны судалгааны жишээн дээр). Монгол, 1978.
  3. Д.Батбаяр. Монголын дорнод хэсгийн хээрийн хөрсний агрофизик шинж, чийгийн горим (Түмэнцогт дахь хээрийн бүсийн суурин судалгааны жишээн дээр). Монгол, 1994.
  4. О.Батхишиг. Туул голын хөндийн хөрс-геохимийн онцлог. Монгол, 1999.
  5. О.Баттулга. Говийн бор хөрсний шинж чанар, чийг температурын горимыг судалсан дүн. Монгол, 2001.
  6. Ж.Мандахбаяр. Эхийн голын баян бүрдийн хөрсний давсжилтын өөрчлөлт. Монгол, 2004.
  7. Н.Нямсамбуу. Салхины нөлөөгөөр тариалангийн хөрс доройтох үйл явц, түүний үр дагавар. Монгол, 2004.
  8. А.Орхонсэлэнгэ. Хүчтэй аадар борооны эрчмээс үүсэх хөрсний эвдрэлийн судалгаа (Солонгосын хойгийн огцом налуу бүхий уулсын жишээн дээр). БНСУ, 2006.
  9. С.Сайнбаяр. Монгол орны газрын шинэтгэлийн эдийн засгийн болон нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын үндэс. ОХУ, 2009.
  10. Г.Солонго. Тариалангийн төв бүсийн хүрэн хөрсний фосфорын агууламжийг нэмэгдүүлэх боломж. Монгол, 2010.
  11. Д.Даваадорж. Тариалангийн талбайн хөрс усаар элэгдэх эвдрэлийг цацраг идэвхт изотопоор судлах нь. БНХАУ, 2012.
  12. Х.Золжаргал. Хөрсний органик нүүрстөрөгчийн фракцуудын улирлын өөрчлөлтөд хөрсний элэгдэл, хуримтлалын нөлөөлөл. БНХАУ, 2013.
  13. Б.Нямдаваа. Алтан хэмэрлэгт тэгш өндөрлөгийн тариалангийн газарт явагдах хагалгааны ба усны элэгдлээр үйлчлэх хөрсний органик нүүрстөрөгчийн динамикийн орон зайн өөрчлөлт. БНХАУ, 2013.
  14. П.Оюунбат. Улаанбаатар хотын хөрсний бохирдол, бууруулах арга зам. Монгол, 2022

Онцлох судалгааны ажлууд

БНМАУ-ын хөрсний зураг. М1: 2 500 000 (Д.Доржготов, Д.Батбаяр, Г.Ундрал, 1975)
Улаанбаатар хотын хөрсний зураг (Батхишиг ба бусад, 2011).
 
 
Цацраг идэвхт изотопийн эвдрэлийн судалгаанд ашиглах нь (2007-2010)

Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагаас санхүүжилттэй “Цацраг идэвхт изотопийг хөрсний эвдрэлийн судалгаанд ашиглах нь” (Implementation of the Fallout Radionuclide Technique for Erosion Measurement, MON-5015) төслийг амжилттай хэрэгжүүлж, хөрсний элэгдлийн түвшинг цацраг идэвхт (Cs137, Be7) изотоп ашиглан тодорхойлсон судалгаа хийсэн.
Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн судалгаа (2018-2021)

Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц (ХОНН)-ийг судалж хөрсний хэвшинж, төрөл тус бүрээр тодорхойлж, зураг зохиолоо. Монгол улсын ХОНН-ийн нийт хэмжээ 0-30 см хөрсөнд 6553.1 сая тонн, 0-100 см хөрсөнд  9937.3 сая тонн байна. Дэлхийн ХОНН-ийн 0.94 % Монгол орны хөрсөнд агуулагдана. 
Хүний нөөц

Х.Золжаргал

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (PhD)

Судалгааны чиглэл: Хөрсний органик нүүрстөрөгчийн фракц, хөрсний давсжилт

Ц.Болормаа

Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант

Судалгааны чиглэл: Хөрс геохими, хөрсний нянгийн бохирдол, түймрийн хөрсөнд үзүүлэх нөлөө

Г.Бямбаа

Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант

Судалгааны чиглэл: Хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц  

Г.Элбэгзаяа

Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант

Судалгааны чиглэл: Хөрсний хүнд металлын бохирдол, бууруулах, нөхөн сэргээх


Хөрс судлалын салбар нь 2026 оны байдлаар нийт 12 эрдэм шинжилгээний ажилтан, үүнээс доктор (Ph.D) 1, магистр (MSc) 6, бакалавр (BSc) зэрэгтэй 5 судлаачийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
 
 
 

Ө.Жаргалбаяр

Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистрант

Судалгааны чиглэл: Хөрсний хүнд металлын бохирдол, геохими, хүлэр намгийн хөрс

М.Анхбаяр

Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистрант

Судалгааны чиглэл: Хөрсний хүнд металлын бохирдол

Х.Бат-Эрдэнэ

Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистрант

Судалгааны чиглэл: Хөрсний органик нүүрстөрөгч, хөрсний зураглал

 

Х.Даваажаргал

Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистрант

Судалгааны чиглэл: Хөрсний зураглал, тандан судалгаа

 
 
 
Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр
   Хөрс судлалын салбарын эрдэмтэн судлаачид 1962 оноос хойш суурь судалгааны 10 гаруй төсөл, шинжлэх ухаан технологийн 11 сэдэвт ажил, 40 гаруй захиалгат төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрийг тоймлон хүргэж байна.

1962-1970

“БНМАУ-ын нутгийн ХАА-д зориулж хөрсний талаар мужлах” төсөл

1971-1975

“Сэлэнгийн сав газрын хөрсийг аж ахуйд зориулан нарийвчлан судлах” төсөл

1976-1980

“Монгол орны төв хэсгийн ойт хээр ба хээрийн бүсийн нийтлэг ландшафтын хөрсөн бүрхэвчийн бүтэц, хөрсний горимын онцлогийг илрүүлэх” болон “БНМАУ-ын 1:1 000 000-ын масштабтай хөрс ашиглалтын зураг зохиох” төсөл

1981-1985

“Үндсэн хэв шинжийн хөрсний тогтворжилт ба деградацийн үйл явцыг экологийн чиглэлээр судлах” төсөл

1986-1990

“Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс өөрчлөгдөх үйл явцыг судалж хөрсний үржил шимийг дээшлүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах” төсөл

1991-1995

“Хөрсний шим-1” төсөл

1996-1998

“Хөрсний үнэлгээ” сэдэвт ажил

1999-2001

“Монгол орны хөрсний ангилал, зураглал, геохими” сэдэвт ажил

2002-2004

“Хөрсний морфогенетик шинж, бодисын найрлага, горим, тэдгээрийн өөрчлөлт” сэдэвт ажил

2005-2007

“Ус намгархаг газрын хөрсний бүтэц, бүрэлдэхүүн, экологийн өөрчлөлт” сэдэвт ажил

2008-2010

“Хөрсний чанарын үнэлгээний шинэчилсэн ангилал” сэдэвт ажил

2011-2013

“Монгол орны хөрсний шинэчилсэн ангилал, дижитал зураглал” (1:500 000) сэдэвт ажил

2012

“Цөлжилтийн хяналт шинжилгээ, хөрсний мониторинг” судалгааны арга зүй

2014

“Монголын зүүн хэсгийн хөрсний хүнцлийн (As) судалгаа, тархалт, зураглал”

2010, 2014

“Улаанбаатар хотын хөрс, геохими, зураглал” захиалгат судалгааны ажил

2017

“Монгол орны хөрсний ус-физик шинж чанар, чийгийн нөөц” сэдэвт ажил

2019

“Цөмийн технологи ашиглан хөрс усны чанарыг үнэлж, сайжруулах замаар хөрсний доройтлыг бууруулж, ургацыг нэмэгдүүлэх (RAS5084)” олон улсын төсөл

2021

“Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн бүс орчмын хөрс, ус бохирдол” захиалгат судалгаа

2021

“Хөрсний органик нүүрстөрөгч, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт ажил

2021

“Монгол орны төв болон зүүн европын нутгийн хожуу плейстоцен ба голоценийн үеийн ландшафт-уур амьсгалын нөхцөл, цаашдын өөрчлөлт, чиг хандлагыг хэмэрлэг хөрсний судалгаан дээр үндэслэн тодорхойлох нь” гадаадтай хамтарсан төсөл.

2022-2024

“Ойн хөрс, хөрсөн бүрхэвч ба хөрс хамгааллын асуудал” сэдэвт ажил

2023-2025

“Phytoremediation технологи ашиглан хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах” захиалгат төсөл

 
Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн
Хөрс судлалын салбарын эрдэмтэн судлаачид ном, товхимол 20 гаруй, гадаад ба дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл 500 гаруй, заавар, зөвлөмж, аргачлал, зураг, төсөл, стандарт, технологи 80 гаруйг боловсруулан олны хүртээл болгосон байна.

Нэгэн сэдэвт бүтээл, ном, товхимол

 

Д. Доржготов, “Монгол орны хөрс” (2003)

Монгол орны хөрсний ангилал, гарал үүсэл, хөрсний тархалт, газарзүйн-мужлалын чиглэлийн суурь бүтээл юм. Монгол орны хөрсийг уулын ба тал хөндийн гэж хоёр том бүлэгт хувааж дотор нь хөрсний газарзүйн тархалт, морфологи, хими-физик шинж, хөрс үүсвэрийн онцлогийн талаар дэлгэрэнгүй тодорхойлолт өгсөн. 

 

 

Р. Баатар, "Хөрсний хими, агрохими, ус-физик шинж чанаруудыг тодорхойлох аргууд"(2003)

2003 онд Р.Баатар хөрсний задлан шинжилгээнд хэрэглэгддэг аргуудыг эмхэтгэн “Хөрсний хими, агрохими, ус-физик шинж чанаруудыг тодорхойлох аргууд” номыг хэвлүүлж, судлаач, оюутнууд одоог хүртэл шинжилгээ судалгаандаа өргөн ашиглаж байна.

 

 

 

 

 

Д. Доржготов, "Монгол орны хөрс газарзүйн мужлалт"(1976)

1976 онд Монгол орны хөрс-газарзүйн мужлалтын талаар нарийвчилсан тодорхойлолт бүхий ном хэвлэгдэн гарсан. Уг бүтээлд Хангайн ба Говийн хөрсний их мужуудыг ялгаж дотор нь хөрсөн бүрхэвчийн хувьд ялгаатай бүсүүдэд хуваасан.

 

О. Батхишиг ба бусад, “Улаанбаатар хотын хөрсний бохирдол” (2018)

Улаанбаатар хотын бохирдлын судалгааны дүн. Хөрсөнд агуулагдаж буй хүнд металлууд (Pb, Cr, Cd гэх мэт), нян бактери (E.Coli, Cl.perfringens, Proteus), сульфат (SO4), аммони (NH4), нефть бүтээгдэхүүн зэрэг бохирдуулагч бодисуудын агууламж тархалтын дүн мэдээллүүд дээр үндэслэн нийслэл хотын хөрсний бохирдлын түвшинг тогтоосон.

 

 

О.Батхишиг ба бусад., “Монгол орны хөрсний зураг, тайлбар” (2020)

Монгол орны хөрсний зураг 1 : 800 000 масштаб, хөрсний зургийн тойм болон хөрсний хэвшинжүүдийн танилцуулга бүхий бүтээл. Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллын дагуу хөрсний 12 бүлэг 33 хэвшинжид хамрагдах 108 төрлийн хөрсийг зураг дээр ялгасан.

 

О.Батхишиг & Ө.Ганзориг, “Монгол орны хөрс судалгааны лавлах” (2022)

Монгол орны хөрс судлалын чиглэлээр хэвлэгдсэн Монгол, Англи, Орос хэл дээрх 3000 гаран ном, товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайлан, хөрсний зураг, эрдэм шинжилгээний хурлын хураангуй, доктор болон магистрын ажлын мэдээллүүдийг энэ бүтээлд нэгтгэн эмхэтгэсэн.

 

Монголын хөрс судлал сэтгүүл (2016-2025)

2016 оноос эхлэн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монголын хөрс судлалын холбооноос гаргаж буй “Монголын хөрс судлал сэтгүүл” нь хөрсний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтдэд өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэх боломжийг нь олгож байна.

 

 

Г.Бямбаа ба бусад., “Монгол орны ойн хөрсөн бүрхэвч, хөрсний шинж чанар” (2025)

Ойн хөрс, хөрсөн бүрхэвч ба хөрс хамгааллын асуудал сэдэвт ШУТС-ын санхүүжилттэй суурь судалгааны ажлын хүрээнд Монгол орны ой бүхий бүс нутгуудын хэмжээнд хийсэн судалгааг нэгтгэн ой тайгын хөрсний ангилал, тархалт, хими, физик шинж чанарын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэгтгэн эмхэтгэсэн.

Аргачлал, зөвлөмж, гарын авлага, стандарт

 

О. Батхишиг ба бусад, “Хөрсний чийг хангамжийг сайжруулах аргазүй, зөвлөмж” (2016)

“Монгол орны хөрсний ус-физик шинж чанар, чийгийн нөөц” сэдэвт судалгааны ажлын хүрээнд Хөрсний чийг хангамжийн сайжруулах аргазүй, зөвлөмж бүтээлийг хэвлүүлсэн.

 

О.Батхишиг ба бусад., “Хөрс хамгаалал, хөрсний органикийн нөөц” (2019)

Хөрс хамгаалах, хөрсний органикийн нөөц хэмжээг сайжруулах төрөл бүрийн аргазүй, туршлагуудыг Монгол орны нөхцөлд ашиглах талаар нэгтгэн бичсэн бүтээл.

 

Ө.Ганзориг ба бусад., “Мод тарих хөрс” (2025)

Үржил шим муутай, эсвэл ургамлын өсөлт, хөгжилд хөрсний зарим шинж чанар сөргөөр нөлөөлдөг газарт мод тарьж буй иргэдэд зориулан тодорхой туршилт, судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан гарын авлага, зөвлөмж юм.

 

 

Салбарын судлаач О.Батхишиг, Н.Нямсамбуу нар БОАЖЯ-тай хамтран эвдрэлд орсон хөрсийг нөхөн сэргээх арга зүйн чиглэлийн “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал” боловсруулсан.

 

 

 

Салбарын судлаач О.Батхишиг, Н.Нямсамбуу нар Монгол орны хөрсний экологи эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох арга зүйг боловсруулж БОАЖЯ-ны сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн “А-156” тоот тушаалаар баталсан. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрч, бохирдсон хөрсний экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцоход энэ арга зүйг ашиглаж байна.

 

 

 

 

 

Салбарын судлаач Ө.Ганзориг “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хээрийн судалгааны авлага” бүтээлийн хөрсөн бүрхэвчийн судалгааны хэсгийг хариуцан гаргасан.

 

 

 

О.Батхишиг, Д.Доржготов, Н.Нямсамбуу нар 2008 онд Монгол улсад анх удаа Хөрсний бохирдлын (MNS 5850:2008) стандартыг боловсруулав. Энэ стандартаар хөрсөнд агуулагдаж байгаа бохирдуулагч бодис болон   элементүүдийн зөвшөөрөгдөх (хүлцэх) дээд хэмжээг Монгол орны хөрсний онцлог шинж чанартай уялдуулан  тогтоосон.

 

 

 

 

 

Ө.Ганзориг, О.Батхишиг нар 2021 онд “Газар зүйн мэдээлэл. Хөрсний орон зайн өгөгдлийн үзүүлэлт” (MNS 6925-17:2021) стандартыг орчуулан боловсруулав. Энэхүү стандарт нь хөрсний орон зайн суурь өгөгдлийг бүрдүүлэх, тайлагнах, үйлчлэх зорилгоор өгөгдлийг системтэй, уялдаатай болгон бүрдүүлэхэд чиглэнэ.

 

Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүд

Салбарын эрдэмтэн судлаачид номын бүлэг, судалгааны тайлан, мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл зэрэг нийтдээ 60 гаруй олон улсын хэмжээний судалгааны бүтээлүүдийг хэвлүүлсэн. The "Geology, Biodiversity and Ecology of Lake Hovsgol" (2006) номд Хөвсгөл орчмын хөрсний шинж чанар, хөрс үүсвэрийн онцлогийн талаар, "Dry land east Asia: Land dynamics amid social and climate change" (2013) эмхэтгэлд Монгол орны газрын эвдрэл доройтол, хүний үйл ажиллагааны нөлөөллийн талаар тусдаа номын бүлгийг нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн нь олон улсын түвшинд манай орны хөрсний судалгааны үр дүнг танилцуулахад чухал ач холбогдолтой болсон.  

 
 
Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)
1.        
Elbegzaya, G., Batkhishig, O., Jargalbayar, U., Ganzorig, U., Zoljargal, Kh., & Enkhdul, T. (2025). Heavy metal contamination in soil around the industrial wastewater treatment plant. Soil and Sediment Contamination: An International Journal, 1-22. https://doi.org/10.1080/15320383.2025.2578639
2.        
Byambaa, G., Batkhishig, O., Guðmundsson, J., Telmen, T., Zoljargal, Kh., Ganzorig, U., & Nyamdavaa, B. (2025). Soil organic carbon stocks in the forested regions of Mongolia and its mitigation potential. Geoderma Regional 42. e00991. https://doi.org/10.1016/j.geodrs.2025.e00991.
3.        
Kononov, Y., Khokhlova, O., Timireva, S., Batkhishig, O., Simakova, A., Sycheva, S., Bolormaa, Ts., & Byambaa, G. (2025). Environmental changes in the Northern Mongolian Plateau during the past ~14.000yr inferred from paleosols record. CATENA 257, September 2025, 1091516.  https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=4935844
4.        
Wolf, D., Lenmkuhl, F., Schaubert,V., Rahimzadeh,N., Frechen, M., Stauch, G., Batkhishig, O., & Wegmenn, K. (2025). Drivers of late Quaternary lake level fluctuations of Khyargas Nuur, western Mongolia- glacial meltwater discharge or atmospheric moisture supply? Quarternary Science Reviews 359, https://doi.org/10.1016/j.quascirev.2025.109373
5.        
Batkhuu, N.-O., Ser-Oddamba, B., Lyankhua, B., Byambaa, G., Gerelbaatar, S., & Um, T.-W. (2025). Short-Term Effects of Pine Plantations on Vegetation and Soil in Northern Mongolia. Forests 16(3), 469. https://doi.org/10.3390/f16030469
6.        
Belozertseva, I.A., Enkh-Amgalan, S., Gagarinova, O.V., Emelyanova, N.V., Gerelmaa, G., Sarantsetseg, B., Urantamir, G., Ayuuly, E., & Ganzorig, O. (2025). Ecological state of soils and waters in the mining areas of South Gobi province of Mongolia. Dokuchaev Soil Bulletin, 4, 1-26.
7.        
Zoljargal, Kh., Ikhbayar, D., & Purevdorj, Ts. (2025). Soil carbon management index under different land use. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 1-7.  https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4102
8.        
Gagarinova, O., Belozertseva, I., Sandag, E.-A., Emelianova, N., Dugarova, G., Valeeva, O., Ganzorig, U., & Sarantsetseg, B. (2025). Environmental conditions in the mining areas of the Umnugovi province of Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), Special issue on EST2025, 21–26. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4093
9.        
Byambaa, G., Batkhishig, O., Bat-Erdene, Kh., & Nyamdavaa, B. (2025). The effect of tree species on soil organic carbon stock in Mongolian forest. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), Special issue on EST2025, 27-33. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4098
10.    
Elbegzaya, G., Batkhishig, O., Jargalbayar, U., & Enkhdul, T. (2025). Heavy metal contamination in soil surrounding a waste battery recycling facility. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), Special issue on EST2025, 34-40. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4096
11.    
Zoljargal, Kh., Ikhbayar, D., & Purevdorj, Ts. (2025). Soil carbon management index under different land use. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), Special issue on EST2025, 53-59. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4102
12.    
Zoljargal, Kh., Purevdorj, Ts., & Ganzorig, U. (2025). Salinity and heavy metals in the Saxaul forest soil. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 129-137. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4258
13.    
Lehmkuhl, F., Wolf, D., Boemke, B., Klinge, M., Batkhishig, O., & Grunert, J. (2024). Aeolian sediments in western Mongolia: Distribution and (paleo) climatic implications. Geomorphology 465, 109407. https://doi.org/10.1016/j.geomorph.2024.109407
14.    
Wang, Q., Okadara, T., Nakayama, T., Batkhishig, O., & Bayarsaikhan, U. (2024). Estimation of the Carrying Capacity and Relative Stocking Density of Mongolian grasslands under various adaptation scenarios. Science of the Total Environment 913, 169772. https://doi.org/10.1016/j.scitotenv.2023.169772
15.    
Lu-Ping Qu., Dong, G., Chen, J., Xiao, J., De Boeck, H., Chen, J., Jiang, Sh., Batkhishig, O., et al. (2024). Soil environmental anomalies dominate the responses of net ecosystem productivity to heatwaves in three Mongolian grasslands. Science of Total Environment 944, 173742. https://doi.org/10.1016/j.scitotenv.2024.173742
16.    
Zoljargal, Kh., Purevdorj, Ts., Ikhbayar, D., & Bat-Oyun, T. (2024). Fertility status and soil quality index in forest soil of Khangai, Khentii, and Khuvsgul ranges. Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 98-107. https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3368
17.    
Elbegzaya, G., Purevdorj, Ts., Bat-Oyun, T., Ganzorig, U., & Zolzaya, M. (2024). Effect of mulch on soil moisture conservation (In the example of trees planted in two different soils in a greenhouse). Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 199-207. https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3396
18.    
Byambaa, G., Bolormaa, Ts. (2024). Characteristics and properties of soil reaction (pH) of Mongolian forest. Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 208-217. https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3397
19.    
Byambaa, G., Udval, B., Elbegzaya, G., & Naranbayar, E. (2024). Forest soil and erosion in the green zone of Ulaanbaatar. Mongolian Journal of Botany, 6(32), 84-96. https://doi.org/10.5564/mjb.v6i32.3822
20.    
Wang, Q., Peng, X., Watanabe, M., Batkhishig, O., Okadera, T., & Saito, Y. (2023). “Carbon budget in permafrost and non-permafrost regions and its controlling factors in the grassland ecosystems of Mongolia”. Global Ecology and Conservation 41(3). https://doi.org/10.1016/j.gecco.2023.e02373
21.    
Tseepil, A., Ser-Oddamba, B., Donato, Ch., Khulan, Sh., Byambaa, G., Gerelbatar, S., & Batkhuu, N-O. (2023). Afforestation of semi-arid regions of Mongolia: carbon sequenstation in trees and increase of soil organic carbon. Plant Biosystems-An International Journal Dealing with all Aspects of Plant Biology 157(4), 779-791. https://doi.org/10.1080/11263504.2023.2200781
22.    
Kimura, R., Liu, J., Ganzorig, U., & Moriyama, M. (2024). Development of a Simple Observation System to Monitor Regional Wind Erosion. Remote Sensing, 16(17), 3331. https://doi.org/10.3390/rs16173331
23.    
Nomin, G., Tuyajargal, L., Munkhjin, B., Unursaikhan, S., Enkhjargal, Ts., Telmen, T., Dorjgotov, D., & Batsuren, D. (2023). “Impacts of natural and anthropogenic factors on soil erosion”. Proceedings of Mongolian Academy of Sciences (PMAS). 63 (02), 245https://doi.org/10.5564/pmas.v63i02.1416
24.    
Matsushima D., Ganzorig U., & Batkhishig O. (2023). “Dust-storm occurrences from a channel in Central Mongolia: Toward understanding surface land and topographically induced wind conditions”. "International Symposium on Agricultural Meteorology (ISAM2023)" of the "Annual conference for the Society of Agricultural Meteorology of Japan.
25.    
Matsushima, D., Ganzorig, U., & Batkhishig, O. (2023). “Preliminary Results of Estimating Erodibility and Erosivity over the Lake Valley, Mongolia”. 4th EST-2023. DOI:10.2991/978-94-6463-278-1_22
26.    
Nandinbayar Batsaikhan, Munkhtsetseg T, Ochirkhuyag Lhamjav & Ganzorig U. (2023). Results of using spectroradiometers for in soil moisture of Mongolian steppe ecosystem. Geospatial data analytics for physical geography impact assessment on environment, health and society workshop of the ISPRS GSW’2023. https://doi.org/10.5194/isprs-archives-XLVIII-1-W2-2023-391-2023
27.    
Bolormaa, Ts., Zolzaya, M., Byambaa, G., & Purevdorj, Ts. (2023). Organic carbon stock of loess soil in the Lower Orkhon River. Mongolian Journal of Geography and Geoecology, 60(44), 21-27. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.2921
28.    
Elbegzaya, G., Bat-Oyun, T., Purevdorj, Ts., & Ganzorig, U. (2023). The effect of organic and inorganic mulching soil moisture retention: A case study of the trees area in a greenhouse. Mongolian Journal of Geography and Geoecology, 60(44), 28-35. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3063
29.    
Telmen, T., Ganzorig, U., Bolormaa, Ts., & Purevdorj, Ts. (2023). Estimating soil erosion in urban areas by changes in soil properties. Mongolian Journal of Geography and Geoecology60(44), 36-45. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3069
30.    
Byambaa, G., Bolormaa, Ts., Telmen, T., & Batkhishig, O. (2023). Soil cover and properties of the north- and south-facing slopes of Khan Khukhii Mountain. Mongolian Journal of Geography and Geoecology, 60(44), 69-79. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.2924
31.    
Zoljargal, Kh., Battsetseg, D., Ikhbayar, D., & Purevdorj, Ts. (2023). Soil active organic carbon and carbon management index in different land use types. Mongolian Journal of Geography and Geoecology, 60(44), 215–221. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3075
32.    
Purevdorj, Ts., Telmen, T., Dashtseren, A., Temuujin, Kh., & Tuvshintur, O. (2022). Soil properties of the permafrost zone and differences among regions of Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 59(43), 65–73  https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2513
33.    
Batkhishig, O., Oyunbat, P., & Samdandorj, M. (2022). Soil erosion study of the gobi desert region using the cesium-137 isotope method: (A case study of the Orog lake are). Mongolian Journal of Geography and Geoecology59(43), 74–83. https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2514
34.    
Elbegzaya, G., Byambaa, G., & Bumnanjd, S. (2022). The effect of mulching soil moisture retention: (A case study of the wooden plants’ area). Mongolian Journal of Geography and Geoecology, 59(43), 84–91. https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2515
35.    
Zoljargal, Kh., Ikhbayar, D., & Purevdorj, Ts. (2022). Effect of land use on soil organic carbon fractions. Mongolian Journal of Geography and Geoecology, 59(43), 92–99. https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2516
36.    
Batkhuu, N-O., Gerelbaatar, S., Batsaikhan, G., Lyankhua, B., Byambaa, G., Ser-Oddamba, B., Dong-Geun, S., & John A. Stanturf. (2022). Short-term effects of thinning on the growth and stand characteristics of Scots pine (Pinus sylvestris L.) Plantations in Northern Mongolia. Mongolian Journal of Biological Sciences, 20(2), 13–26. https://www.biotaxa.org/mjbs/article/view/73129
37.    
Oyunbat, P., Munkh-Erdene, A., Enkhbayar, B., Batkhishig, O., & Myagmartseren, P. (2022). Environmental impact assessment of pit latrines using remote sensing and multi-criteria spatial analysis in Ulaanbaatar (Ger area), Mongolia. isprs information from imagery. DOI:10.5194/isprs-archives-XLIII-B3-2022-1279-2022
38.    
Jin, Y., Jiquan, Ch., Pietro, Sc., Venkatesh, K., Sasshi, S., Ranjeet, J., & Batkhishig, O. (2022). Land use hotspots of the two largest landloched countries: Kazakhstan and Mongolia. Remote Sensing 14(8). DOI:10.3390/rs14081805
39.    
Batkhishig, O., Timireva, S., Telmen, T., Kononov, Y., Zolzaya, M., & Purevdorj, T. (2022). Loess soil distribution and properties in Mongolia. Proceedings of the Mongolian Academy of Sciences62(01), 1–10. https://doi.org/10.5564/pmas.v62i01.2083
40.    
Wang, Q., Okadera, T., Watanabe, M., Wu, T., & Batkhishig, O. (2021). Ground warming and permafrost degradation in various terrestrial ecosystems in northcentral Mongolia. Permafrost and Periglacial Processes Early View (3):1-19. DOI:10.1002/ppp.2161
41.    
Bao, K., Qiang, M., Zhao, K., Yan, Y., Ganzorig, U., & Batkhishig, O. (2021). Mongolian peatland documents 5000-year pollution history and a baseline of Pb and TI in northeastern Asia. EGU 2021. DOI:10.5194/egusphere-egu21-9018
42.    
Nottebaum, V.C., Stauch, G., Jorien, L.N.van der Wal., Zander, A., Schlutz, F., Shumilovskikh, L., Reicherter, K.R., Batkhishig, O., & Lehmkuhl, F. (2021). Late Quaternary landscape evolution and paleoenvironmental implications from multiple geomorphic dryland systems, Orog Nuur Basin, Mongolia. Earth Surface Processes and Landforms 47(1): 275-297. DOI:10.1002/esp.5247
43.    
Oyunbat, P., Batkhishig, O., Batsaikhan, B. & Lehmkuhl, F., et al. (2021). Spatial distribution, pollution, and health risk assessment of heavy metal in industrial area soils of Ulaanbaatar, Mongolia. The International Archives of the Photogrammetry Remote Sensing and Spatial Information Sciences XLII-B4-2021. DOI:10.5194/isprs-archives-XLIII-B4-2021-123-2021
44.    
Jorien, L.N.van der Wal., Nottebaum, V.C., Gailleton, B., Stauch, G., Binnie, S.A., Batkhishig, O., & et al. (2021). Geomorphological Evidence of active faulting in low seismicity regions-Examples from the valley of Gobi Lakes, Southern Mongolia. Frontiers in Earth Science 8:589814. DOI:10.3389/feart.2020.589814
45.    
Batkhishig, O., Telmen, T. (2021). Soil erosion and soil organic carbon in the forest steppe zone: A case study in Baga Mukhar, West Khentei, Mongolia. (2021). Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021). DOI:10.2991/aer.k.211029.002
46.    
Wang, Q., Okadara, T., Nakayama, T., & Batkhishig, O., et al. (2021). Evaluation of the influence of anthropogenic disturbances on pasture grazing capacity and its vulnerability in Arid and Semi-Arid regions: A case study in Mongolia. Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021). DOI:10.2991/aer.k.211029.007
47.    
Timireva, S., Kononov, Y., Sycheva, S., Khokhlova, O., Simakova, A., Batkhishig, O., Byambaa, G., & Filippova, K. (2021). Conditions and time of formation of loess-soil deposits in the central part of Northern Mongolia (Darkhansk-Selenginsky district). Paleontology, Stratigraphy and Paleogeography of The Mesozoic and Cenozoic in Boreal Regions, 407-411. DOI:10.18303/B978-5-4262-0104-0-407
48.    
Timireva, S., Batkhishig, O., Sycheva, S., Kononov, Y., Simakova, A., Byambaa, G., Telmen, T., Samdandorj, M., Filippova, K., & Konsnantinov, E. (2020). Landscapes, paleosols and climate in the north of Mongolia during the Holocene. IOP Conf.Series: Earth and Environmental Science 438 012027. DOI:10.1088/1755-1315/438/1/012027
49.    
Ser-Oddamba, B., Khaulendek, A., Janchivdorj, L., Batkhishig, O., Bae, P., & Batkhuu, N-O. (2020). The effect of different watering regimes on the growth of free and Shrubs in Desert Regions of Mongolia. Mongolian Journal of Biological Sciences 18(2):55-64. DOI:10.22353/mjbs.2020.18.15
50.    
Battsetseg, D., Lkhagvasuren, Ch., Batkhishig, O., & Zoljargal, Kh. (2020). Soils of Buyant river basin: Types, properties, and relation to other environmental parameters. University news north-caucasian region natural science series. DOI:10.18522/1026-2237-2020-1-26-35
51.    
Ser-Oddamba, B., Donato, Ch., Khaulendek, A., Janchivdorj, L., Batkhishig, O., et al. (2020). The effect of different watering regimes and fertiliter addition on the growth of tree species used to afforest the semi-arid steppe of Mongolia. Plant Biosystems- An International Journal Dealing with all Aspects of plant Biology 154(3):1-14. DOI:10.1080/11263504.2020.1779845
52.    
Jorien, L.N.van der Wal., Nottebaum, V.C., Gailleton, B., Stauch, G., Weismuller, C., Batkhishig, O., & et al. (2020). Morphotectonics of the northern Bogd fault and implications for Middle Pleistocene to modern uplift rates in southern Mongolia. Geomorphology 367(2): 107330. DOI:10.1016/j.geomorph.2020.107330
53.    
Gang, D., Fangyuan, Zh., Jiquan, Ch., Yaoqi, Zh., Luping, Qu., Shicheng, J., Batkhishig, O., et al. (2020). Non-climatic component provoked substantial spatiotemporal changes of carbon and water use efficiency on the Mongolian Plateau. Environmental Research Letters 15(9). DOI:10.1088/1748-9326/ab9692
54.    
Klinge, M., Schlutz, F., Zander, A., Hulle, D., Batkhishig, O., et al. (2020). Late Pleistocene Lake level, glaciation and climate change in the Mongolian Altai deduced from sedimentological and palynological archives. Quaternary Research 99: 11-22.