Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-02-10
  • 0

Салбарын Танилцуулга

 Газрын нөөц, газар ашиглалтын салбарын дарга
 Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Ц.Солонго
 Цахим шуудан: solongots@mas.ac.mn          
 Утас: 976-88066888
 Orcid хаяг:ID 0000-0003-4091-7767







Зорилго:

   Газрын төлөв байдал, газар ашиглалтад гарч буй тоон болон чанарын өөрчлөлтийг тодорхойлох, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох, газрын экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох, газар ашиглалтын менежментийг боловсронгуй болгох зэрэг зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр ажлын үр дүнд газар ашиглалт, газрын нөөцийн үнэлгээнд чиглэсэн зөвлөмж, норм, норматив, стандарт, аргачлал боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой.
   Манай салбар нь газар ашиглалтын олон зориулалт, тэнцвэртэй газар ашиглалтын үндэслэлийг боловсронгуй болгох, газар ашиглалтын өөрчлөлтийн чиг хандлага, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлоход орон зайн дүн шинжилгээ ашиглах, хөдөө аж ахуйн газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргазүй боловсруулж туршин нэвтрүүлэх, газрын доройтлын зэрэглэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, доройтсон газрыг биологийн аргаар нөхөн сэргээх аргачлал, газрын нөөцийг эдийн засгийн аргаар хамгаалах, газрын харилцаа ба газрын менежментийг сайжруулах чиглэлээр суурь болон хавсарга судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Түүхэн замнал:

   Газрын нөөц, газар ашиглалтын салбар нь анх 1954 онд Мал, тариалангийн яаманд Газар зохион байгуулах хэлтэс байгуулагдсанаар анхны суурь тавигдсан. Атрын экспедиц Хөдөө аж ахуйн яамны харьяанд байгуулагдсанаас хойш олон удаа өөрчлөлт явагдаж, Газар зохион байгуулалт, хайгуул зураг, төслийн институт нэрийн дор энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оноос Газрын бодлогын хүрээлэн нэртэй болж 1997 он хүртэл ажилласан байна. Монгол улсын Засгийн Газрын 1997 оны тогтоолоор ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбар нэртэй болж, улмаар 2015 оноос ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Салбараас төрсөн эрдэмтэд:

  1. Г.Элдэв “БНМАУ-ын ХАА-н эдэлбэр газрын газарзүйн онцлог, тэдгээрийн ашиглалтыг сайжруулах нь” сэдвээр газарзүйн ухааны дэд доктор, 1979 он
  2. А.Бааст “БНМАУ-ын аж ахуй, дотоодын газар зохион байгуулалтын тулгамдсан асуудлууд” сэдвээр эдийн засгийн ухааны дэд доктор, 1979 он
  3. Д.Аваадорж. Хөрсний эрдэс азотын хэмжээг пивоны арвайг бордох бордооны тунг тогтооход ашиглах боломж сэдвээр хөдөө аж ахуйн ухааны дэд доктор, 1978 он
  4. Д.Жамц “БНМАУ-ын газрын фонд ба түүнийг оновчтой ашиглах арга зам” сэдвээр  эдийн засгийн ухааны дэд доктор, 1981 он
  5. Ц.Цэрэнбалжир “Говь болон баруун аймгууд дахь услах системийн эдийн засгийн үр ашиг, түүнийг дээшлүүлэх арга зам” сэдвээр эдийн засгийн ухааны дэд доктор, 1988 он
  6. Я.Баасандорж “Монгол орны тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэл” сэдвээр ХАА-н ухааны доктор, 2002 он

Хүний нөөц:

   Салбараас Д.Жамц, А.Бааст нар Монгол улсын байгаль орчны болон эдийн засгийн гавьяат ажилтан цол хүртсэн бол газар зохион байгуулалтын инженер, доктор Ж.Наранцацралт Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Газрын нөөц, газар ашиглалтын салбар нь эрдэм шинжилгээний нийт 9 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс доктор (PhD) зэрэгтэй 1, магистр (MSc) 6, бакалавр (BSc) зэрэгтэй 2 судлаач байна.

 

 

 

 

 

 

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр:

Газрын нөөц, газар ашиглалтын салбарт 1996-2025 онд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд:

1996-1997

Төслийн удирдагч доктор Г.Цолмон, “Газрын нөөцийн мэдээллийн сан” сэдэвт суурь судалгааны төсөл.

1996-1998

Төслийн удирдагч доктор Ц.Цэрэнбалжир, “Газрын чадавхын үнэлгээ” сэдэвт суурь судалгааны төсөл.

1997-2000

Төслийн удирдагч доктор Д.Аваадорж, “ХАА-н экологи-эдийн засгийн үнэлгээ” сэдэвт суурь судалгааны төсөл.

2004-2006

Төслийн удирдагч доктор Д.Аваадорж, Бэлчээрийн хөрсний физик шинж чанарын өөрчлөлт ба экологийн доройтол” сэдэвт суурь судалгааны төсөл.

2008-2010

Төслийн удирдагч доктор Я.Баасандорж, “Хээрийн бүсийн бэлчээрийн экологи ба газар ашиглалтын менежмент” сэдэвт суурь судалгааны төсөл.

2011-2013

Төслийн удирдагч доктор Я.Баасандорж, “Ашиглалтын олон хэлбэр бүхий газрын үнэлгээ, зураглал” сэдэвт суурь судалгааны төсөл.

2014-2016

Төслийн удирдагч доктор Я.Баасандорж, “Газар ашиглалтын өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл.

2017-2019

Төслийн удирдагч доктор Я.Баасандорж, “Тариалангийн бүс нутгийн газар ашиглалт ба экологийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл.

2018-2020

Төслийн удирдагч доктор Я.Баасандорж, “Гумины бэлдмэлийн биологийн идэвхийг дээшлүүлж цөлжилтийн эсрэг хэрэглэх шинжлэх ухааны үндсийг боловсруулах” ОХУ-ын суурь судалгааны сан, Монгол Улсын ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн хамтарсан төсөл.

2022-2023

Төслийн удирдагч доктор Э.Ариунболд, Цөлийн хээрийн бүсийн доройтсон газарт зонхилон тархах зарим сөөг, сөөгөнцөр өвслөг ургамлын экологи биологийн онцлог” сэдэвт грант төсөл.

2022-2023

Төслийн удирдагч доктор А.Хауланбек, “Тариалангийн газрын мониторинг судалгаанд гео-орон зайн дүн шинжилгээний аргачлал ашиглах нь” сэдэвт грант төсөл.

2020-2024

Төслийн удирдагч доктор А.Хауланбек, Э.Ариунболд, “Эрчимтэй газар ашиглалт бүхий бүс нутгийн экологийн үнэлгээ” сэдэвт суурь судалгааны төсөл.

2023-2025

Төслийн удирдагч доктор Э.Ариунболд, “Хүлэргүй субстратад модлог ургамлыг хаалттай үндэсний системийн аргаар тарьж ургуулах технологи” сэдэвт гадаадтай хамтарсан төсөл.

Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн:
“Хөрс судлал” (2019 он)
Хөрс судлалын нэгэн сэдэвт энэхүү бүтээл нь уг шинжлэх ухааны суурь ойлголт, үндсэн зарчмыг ойлгомжтойгоор тайлбарласан гарын авлага бөгөөд зохиогч хөрс хэрхэн үүсэж бүрэлдэн тогтдог, түүний дотоод бүтэц, хөгжлийн үйл явцыг байгалийн экосистемийн хүрээнд авч үзэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг онцлон харуулж, онолын мэдлэгийг практик хэрэглээтэй уялдуулан тайлбарласан байна.
Зохиогч: Д.Аваадорж
 







“Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”
(2018 он)
“Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” нь сумын нутаг дэвсгэрийн байгалийн нөөц, нийгэм-эдийн засгийн нөхцөлд тулгуурлан газар ашиглалт, хөгжлийн зорилт, арга хэмжээг хэрхэн үе шаттайгаар төлөвлөж боловсруулах, иргэдийн оролцоог хангах, баримт бичгийг бүрдүүлэх, батлуулах болон хэрэгжилтийг хянах нэгдсэн аргачлал, стандарт шаардлагыг тодорхойлсон албан ёсны гарын авлага юм.
Зохиогч: Я.Баасандорж
 







“Хөрсний механик бүрэлдэхүүнийг хээрийн нөхцөлд тодорхойлох аргачлал” (2018 он
)
Хээрийн нөхцөлд хөрсний механик бүрэлдэхүүнийг тодорхойлох зорилгоор боловсруулсан энэхүү аргачлал нь хөрсний механик бүрэлдэхүүний бүтэц, түүний ангиллын үндсэн шинж чанар, хөрсний бичиглэлийн стандарт хүснэгт, шаардлагатай багаж хэрэгсэл, хээрийн ажилд зориулсан зураг, схем зэрэг бүх шаардлагатай мэдээллийг цогцоор агуулсан бөгөөд хөрсний механик шинжийг судлах, ангилах, бүртгэлжүүлэх үйл явцыг практик, системтэй байдлаар явуулахад мэргэжилтнүүдэд ашиглахад зориулагдсан арга зүйн зааварчилгааны бүтээл юм.
Зохиогч: Я.Баасандорж







Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн хялбаршуулсан лавлах” (2016 он)
Уг лавлах нь Монгол Улсын Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай эрх зүйн үндсэн ойлголт, зохицуулалтыг цогцоор нь хамарсан бөгөөд хуулийг бодит ажил болгох явцад баримтлах зарчим, тавигдах шаардлага, хяналт тавих механизм, мөн хэрэгжилтийг үнэлэхэд ашиглагддаг гол шалгуур, үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй тайлбарласан, практик ач холбогдол бүхий тайлбар материал юм.
 
 






Монгол улсад газар тариалан эрхлэх систем” (2019 он)
Энэхүү бүтээл нь Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн тогтолцоо, түүнд нөлөөлөх байгалийн, нийгэм-эдийн засгийн нөхцөл, технологийн шийдлүүд, талбайн ашиглалтын зохицуулалт, усжуулалтын систем, үйлдвэрлэлийн бүтцийг хэрхэн оновчтой болгох талаар системтэй байдлаар тайлбарласан бөгөөд Монгол орны уур амьсгал, хөрс, усны нөөц, үйлдвэрлэлийн эрсдэлийг харгалзан хөрсөн дээр суурилсан, үр дүнтэй газар тариалан эрхлэх арга зүйг судалж, бодлогын болон үйлдвэрийн практик шийдлүүдийг нэгтгэсэн.
Зохиогч: Я.Баасандорж
 





“Газар ашиглалт, түүний экологид үзүүлэх нөлөөлөл
гарын авлага. (2020 он)
Газар ашиглалт, газрын менежментийн чиглэлээр сүүлийн 20 жилд хийгдсэн судалгааны үр дүнг тусгасан хамтын бүтээл. Энэхүү бүтээлд газрын тухай ойлголт газрын менежментийн зарчмууд, гүйцэтгэх үүрэг, газар ашиглалт, түүний экологид үзүүлэх нөлөөлөл, хөдөө аж ахуйн газрын менежмент, бэлчээрийн экологийн талаарх мэдээллүүд багтсан.
 
Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)
  1. Lkhamjav, O., Uyanga, B., Bilguun, U., Uuriintsolmon, E., Ariunbold, E., Khaulanbek, A., Delgertsetseg, R., Solongo, Ts. Using Geo-spatiol data and Dataset for Cropland monitoring in Darkhan-Uul and Selenge provinces, Mongolia. The International Archives of the Photogrammetry, Remote Sensing and Spatial Information Sciences, XLVIII-1/W2-2023, 451–456. https://doi.org/10.5194/isprs-archives-XLVIII-1-W2-2023-451-2023
  1. Sainchuluu A, Ariuntsetseg L, Batkhishig B, Bolormaa Ts, Solongo Ts., “Effects of Grazing on vegetation in the Gobi desert region of Mongolia” //PMAS Vol. 64 No 01(249) 2024, https://orcid.org/0000-0002-8143-186X
  1. Navaandorj, I., Tsogtbayar, E., Tsogtbaatar, S., Dashdondog, G., Nyamtseren, M., & Shoyama, K. Mongolian Freshwater Ecosystems Under Climate Change and Anthropogenic Pressure: A Case Study of Ugii Lake. Land 2025, 14(5), 998; https://doi.org/10.3390/land14050998.
  1. Solongo Tsogtbaatar, Mandakh Nyamtseren, Itgelt Navaandorj, Delgertsetseg Rinchenmyadag., “Community perspectives on Ugiinuur’ senvironmental decline., “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” Олон улсын хурлын эмхтгэл. УБ. х 133-142.
  1. Uuriintsolmon E. Chinzorig S. “Some results of riparian vegetation research (case study in the river Shariin gol)” “Environment and sustainable develelopment of the Mongolian plateau and surrounding territories: The XIII International Conference Proceedings” ICOMP2020), 25 Sep, 2020 Ulaanbaatar, Mongolia, p. 163-167, УБ, 2020.
  1. Delgertsetseg R., Badam A., Baasandorj Ya., Uuriintsolmon E., “Agricultural Land use Influence on Some soil physical characteristics” EST-2021. The third International Comferences. Ulaanbaatar.
  1. Ariunbold Erdenegerel, Uuriintsolmon Enkhtaiwan, Bilguun Ulziibat , Tsooj Shagdar , Enkhbaatar Altangerel , Odsuren Batdelger , Vladimir Vasilevich Kopytkov and Khaulenbek Akhmad Xerophytic and halophytic shrubs as the main biomaterials for phytomeliorational resource-saving technologies in arid lands Proceedings of the Fourth International Conference on Environmental Science and Technology (EST 2023), Advances in Engineering Research 224, https://doi.org/10.2991/978-94-6463-278-1_21.
  1. Lkhamjav, O., Batbold, U., Renchinmyag, D., Ulziibat, B., Enkhtaivan, U., Erdenegerel, A., Borkhuu, O., Tsogtbaatar, S., and Akhmadi, K.: The Progress/Status of Ecological Assessment on the Intensive Land Use in Selenge and Darkhan-Uul Province, Mongolia, Int. Arch. Photogramm. Remote Sens. Spatial Inf. Sci., XLVIII-1-2024, 437–442, https://doi.org/10.5194/isprs-archives-XLVIII-1-2024-437-2024.
  1. Borkhuu Oyundari, Dorjsuren Altantuya, Purevtseren Myagmartseren, Tsogtbaatar Solongo, Erdenegerel Ariunbold., (2025) The drought impact on the socio-economic stability and the resilient countermeasures in Bayankhongor province, Mongolia “Монгол Орны Газарзүй-Геоэкологи”.
  1. Ariya Badam., Chagu John., Solymos Karolina., Gyulavari Tamas., Toth Zsejke-Reka., Kukovecz Akos., Konya Zoltan., Vereb Gabor., Pap Zsolt. “Effect of Alkaline Soil Solution on the Material Characteristics and Photocatalytic Activity of Strontium Titanate Nanomaterials” Environmentally Friendly Catalysts for Energy and Water Treatment Applications,  Catalysts 2025, 15(7), 608., DOI  https://doi.org/10.3390/catal15070608.
  1. Solymos Karolina., Chagu John., Badam Ariya., Ágoston Áron., Kutus Bence., Kukovecz Ákos., Kónya Zoltán., Pap Zsolt. The interaction of δ-CsPbI3 and CsPbBr3 nanostructures with soil extracts in ENVIRONMENTAL POLLUTION 380 Paper: 126454, 10 p. (2025) https://doi.org/10.1016/j.envpol.2025.126454.
  1. Solymos Karolina., Babcsányi Izabella., Ariya Badam., Gyulavári Tamás., Ágoston Áron., Kukovecz Ákos., Kónya Zoltán and Pap Zsolt., Environmental Significance of the Interaction between Titanium Dioxides and Soil Solutions Environmental Sciences Europevolume 36, Article number: 85 (2024).
  1. Badam Ariya., Uuriintsolmon Enkhtaivan., “Vegetation Cover Change in an agricultural area in Mongolia: A case study in Shaamar soum, Darkhan-Uul Province”, Climate change and Natural Disaster, IV/17-18, 2023, Szeged, Hungary.
  1. Uuganzaya M, Dashlkhundev N, Khishigsuren N, Delgertsetseg R, Dejidmaa Ts, Dolgormaa Sh, Beisen B, Batsukh T., “Introduction of Russian Alfalfa varieties in Mongolian forest steppe zone” Federal Williams Research Center of Forage Production and Agroecology., Adaptive Fodder Production, 2023, № 4, p. 15-23. https://doi.org/10.33814/afp-2222-5366-2023-4-15-23.
  1. Delgertsetseg R, Ganbat G, Uyanga B, (2022). "Characteristics and Changes of Soils of Land use with Different", Proceedings of the Scientific Conference on Land Relations-2022.
  1. Delgertsetseg R, Ganbat D, Uyanga B., (2021). "From the results of the urban green building soil survey", Mongolian Soil Science-2021 (06).
  1. Viktor P. Dedkov, Elena V. Danzhalova, Sergey N .Tkachenko, Khadbaatar S., Ariunbold E., Peter D. Gunin, Sergey N. Bazha. The Influence of Vegetation On Reflected Solar Radiation In Arid and Extra-Arid Zone Of Mongolian Gobi. Geography environment sustainability. 2020; Volume 13(4), pp. 72-80. https://doi.org/10.24057/2071-9388-2020-91.
  1. Zolzaya N., Myagmartseren P. 2020. “Crop type classification from satellite data using object based classification method”, “Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories XIII International Conference Proceedings” (ICOMP2020), Ulaanbaatar, Mongolia, р.436-440.
  1. Haibin Dong, Ariunbold Erdenegerel, Xiangyang Hou, Wenqiang Ding, Haihua Bai, Chengji Han. 2023. Herders’ innovative adaptation strategies and animal husbandry development under climate change: A panel data analysis. Journal of Science of the Total Environment. Elsevier. vol. 872, article 162144, 13. Feb. 2023. https://doi.org/10.1016/j.scitotenv.2023.162144.
  1. Danzhalova E.V., Ariunbold E., Dorofeyuka N. I., Myagmarsuren D., Baja S. N. 2023. The Edibility of Plant Communities as One of the Criteria for the Qualitative Assessment of Pastures in Mongolia. Arid Ecosystems, 2023, Vol. 13, No. 2, pp. 208–216. https://doi.org/10.1134/S207909612302004X