Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-02-10
  • 0

Салбарын Танилцуулга

Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
М.Алтанбагана (Ph.D), дэд профессор
Цахим шуудан: altanbaganam@mas.ac.mnaltanbagana44@gmail.com
Утас: 976- 90118868
ORCID ID: https://orcid.org/0000-0001-6196-1081
Эрдмийн зэрэг хамгаалсан улс, сургууль: Монгол Улсын Их сургууль, 2013 он









ЗОРИЛГО

   НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал (2024-2050) зэрэг урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг Монгол орны байгаль, газарзүйн нөхцөл, нийгэм, эдийн засгийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэх судалгаа; бүс, орон нутгийн хөгжлийн орон зайн стратегийг боловсруулах; Монгол орны нутаг дэвсгэр, орон зайн зохион байгуулалтын судалгаа хийх; Хүн амын нутагшил суурьшил, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох; Хүн амын газарзүй, шилжих хөдөлгөөн, нийгмийн үйлчилгээний газарзүй, хөдөлмөрийн газарзүй, хотын газарзүй, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн газарзүй, аялал жуулчлалын газарзүй, дэд бүтэц, тээврийн газарзүй, тээвэр-логистик, боомтын газарзүй; уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл, эмзэг байдал, хөдөөгийн иргэд, нийгэм, эдийн засгийн салбарын дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулж, төр засгийн байгууллагыг судалгааны үр дүн, зөвлөмжөөр хангахад оршино. 

Нийгэм, эдийн засгийн газарзүйн цогцолбор судалгаа: тогтвортой хөгжил, бүс нутаг, аймгийн хөгжлийн стратеги, үйлдвэрлэл-нутаг дэвсгэрийн цогцолбор, нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлт-хөгжил, нийгэм-эдийн засгийн салбаруудын хөгжил, уялдаа хэтийн чиг хандлага бүсчлэл, мужлал
Хүн амын газарзүйн судалгаа: хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, ажиллах хүчний хангамж, хөдөлмөрийн нөөц, хот, хөдөөгийн хүн амын тооны харьцаа, шилжих хөдөлгөөний газарзүйн онцлог
Аж үйлдвэрийн газарзүйн судалгаа: үйлдвэрлэлийн хөгжил, байршилт, төрөлжилтийг нутаг дэвсгэрийн онцлог ялгавартайгаар судлах, үйлдвэрийн зангилаа, төвүүдийг тогтоох, үнэлэх
Хөдөө аж ахуйн газарзүйн судалгаа: хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, мал аж ахуйн төрөлжилт, байршил, газар тариалан, хөдөө аж ахуйн мужлал
Бэлчээрийн мал аж ахуйн газарзүйн судалгаа: экологийн зохистой нутаг, мал аж ахуйн байршилт, төрөлжилт, салбарын хослол, мал аж ахуй хөгжүүлэх байгалийн нөхцөл, нөөцийн үнэлгээ
Тээврийн газарзүйн судалгаа: авто тээврийн хөгжил, өнөөгийн байдал, хэтийн төлөв, үйлдвэрлэх хүчний байршилтын нутаг дэвсгэрийн ялгаа, ачаа урсгалын хэмжээ, замын сүлжээний хангамж
Үйлчилгээний газарзүйн судалгаа: соёл, боловсрол, эмнэлэг, ахуйн үйлчилгээний оновчтой байршил, хөгжлийн судалгаа
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн боловсронгуй болгох судалгаа: нийгэм, эдийн засгийн үндсэн тэнхлэгүүдийн хөгжлийн зүй тогтол, хот орчмын хөдөө аж ахуйн бүс
Түүхэн газарзүйн судалгаа: нүүдэлчдийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэлт, газар усны нэр, уламжилж ирсэн домог, зам харгуй, хүн амын нутагшилт, зан заншлын судалгаа
Бүсчилсэн хөгжлийн судалгаа: хүн амын нутагшилт, бүсчилсэн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграци, коридорын хөгжлийн судалгаа
Дасан зохицох, эмзэг байдал: уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих чадавх, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, судалгаа

ТҮҮХЭН ЗАМНАЛ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар нь 1962 онд ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад үүссэн анхны 4 тасгийн нэг юм. 1999 оноос Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар болон өргөжиж, түүний бүрэлдэхүүнд Бүс нутгийн хөгжлийн төв, Нүүдэлч малчдын судалгааны төв, Газарзүйн нэр судлал, Зурагзүйн төв тус тус байгуулагджээ.

Монгол орны байгаль газарзүйн нөхцөл, нийгэм, эдийн засгийн газарзүйн онцлог, нутаг дэвсгэрийн хөгжлийн ялгаатай байдал, хүн амын нутагшил, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, нийгмийн дэд бүтцийн салбарыг нутаг дэвсгэр, орон зайн зохион байгуулалтын хувьд хүртээмжтэй, тэнцвэртэй хөгжүүлэх загварыг бүс нутаг, хот, засаг захиргааны нэгжийн түвшинд боловсруулах зорилгоор нарийвчилсан судалгаа хийж, төрөл бүрийн масштабын газрын зураг, атлас зохиох, аргачлал, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэдэг.

Нийгэм, эдийн засгийн газарзүйчид 1960-аад оноос хойш нийгэм, эдийн засгийн салбарууд тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, хүн амын газарзүйн чиглэлээр судалгаа хийж, салбар тус бүрийн хөгжил байршил, нутаг дэвсгэрийн бүтцийн тухайн үеийн түвшинг тодорхойлж хэтийн чигийг тодорхойлоход зориулан бүтээлүүдээ туурвиж байна. 

САЛБАРААС ТӨРСӨН ЭРДЭМТЭД

  1. Гунгаадаш Б. "БНМАУ-ын Хангайн мужийн эдийн засгийн газарзүйн тодорхойлолт" (Рh.D), 1960, "БНМАУ-ын нийгэм эдийн засгийн газарзүй" (Sc.D), 1986.
  2. Ширнэн Г. "БНМАУ-ын газар тариалангийн хөгжил, байршилтын газарзүйн үндэс" (Рh.D), 1969, "Монгол улсын хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, түүнийг боловсронгуй болгох асуудал" (Sc.D), 1992.
  3. Базаргүр Д. "БНМАУ-ын мал аж ахуйн хөгжил, байршилтын газарзүйн үндэс" (Рh.D), 1975, "Бэлчээрийн мал аж ахуйн газарзүй" (Sc.D),1996
  4. Сандагжав Г. "Умард Монголын төв хэсэг (эдийн засгийн газарзүйн тодорхойлолт)" (Рh.D), 1956.
  5. Бадамжав Д. "Монголын Дорнод хэсгийн эдийн засгийн газарзүйн тодорхойлолт" (Рh.D), 1958.
  6. Норжмаа Т. "БНМАУ-ын аж үйлдвэрийн хөгжил, байршилтын эдийн засгийн газарзүйн онцлог ба нөхцөл байдал" (Рh.D), 1971.
  7. Баянтөр М. "БНМАУ-ын хот, суурингийн газарзүй" (Рh.D), 1973.
  8. Дунгаржид Э. "БНМАУ-ын өмнөд хэсгийн эдийн засгийн газарзүйн тодорхойлолт ба аж ахуйг хөгжүүлэх хэтийн төлөв" (Рh.D), 1974.
  9. Цэдэнсодном X. "БНМАУ-ын хүн амын байршилт, бүрэлдэхүүн, хөдөлгөөнийг судлахад зурагзүйн арга хэрэглэх нь" (РD), 1974.
  10. Бадамбазар М. "БНМАУ-ыг авто тээврийн хөгжилтэй холбогдуулан тээврийн газарзүйн талаар мужлах" (Рh.D), 1974.
  11. Доржжанцан Б. "БНМАУ-ын хөдөө аж ахуйн картуудыг боловсруулан зохиох" (Рh.D), 1975.
  12. Авхинсүх Ж. "БНМАУ-ын нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн бүрэлдэн тогтох газарзүйн асуудлууд" (Рh.D), 1989.
  13. Цэдэндамба Л. "БНМАУ-ын зам тээврийн газарзүйн үндсэн асуудлууд" (Рh.D), 1989
  14. Дорж Д. "БНМАУ-ын нутаг дахь флюроз өвчний газарзүй" (Рh.D), 1990.
  15. Энх-Амгалан А. "БНМАУ-ын газрын нөөцийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх зорилгоор эдийн засгийн үүднээс үнэлэх" (Рh.D), 1990.
  16. Пүрэвцэрэн Г. "БНМАУ-ын газар ашиглалтын байгаль-газар нутгийн нөхцөл, үр ашиг" (Рh.D), 1990.
  17. Жамсансүрэн Н. "Монгол улс дахь газарзүйч мэргэжилтнийг бэлтгэх, ажлаар хангах, түүний төлөв байдал" (Рh.D), 1994.
  18. Чинбат Б. "Монгол орны малчдын нүүдлийн газар ашиглалтын онцлог" (Рh.D), 1994.
  19. Нямдаваа Г. "Монгол орны Алтайн уулархаг мужийн мал аж ахуйн асуудалд" (Рh.D), 1995.
  20. Батдэлгэр Ч. "Монгол улсын томоохон хотуудын хот орчмын хөдөө аж ахуйн бүс дэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн газар нутгийн зохион байгуулалт" (Рh.D), 1995.
  21. Наранцацралт Ж. "Нийгэм эдийн засгийн нөхцөл дэх газрын менежментийн үндсэн асуудлууд" (Рh.D), 1998.
  22. Батсуурь X. "Монголын тал хээр нутгийн мал аж ахуйн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын асуудал" (Рh.D), 1998.
  23. Очирбат С. "Монгол орны хот суурин газруудыг хөгжүүлэх экологи-газарзүйн хүчин зүйлийн үнэлгээ" (Рh.D), 1999.
  24. Жанчивдорж Л. "Монголын газар тариалангийн төв бүсийн нөхцөлд чихрийн манжин тариалахад хөрсний чийгшлийн үр ашигтай горим" (Рh.D), 1999.
  25. Шийрэв-Адьяа С. "Нүүдэлч малчдыг суурьшуулах газарзүйн зарим асуудал" (Рh.D), 1999
  26. Батбуян Б. "Монгол улсын засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн хуваарийг оновчтой болгох газарзүйн асуудал" (Рh.D), 2000.
  27. Батцэнгэл Б. "Монгол улсын гадаад эдийн засгийн орчны газарзүйн асуудлууд" (Рh.D), 2000.
  28. Эрдэнэцэцэг Д. "Монгол улсын дээд сургуулиудад зориулсан цуврал зургуудын зурагзүйн хангамж ба зохиох аргачлал" (Рh.D), 2000.
  29. Энх-Амгалан С. "Монгол орны цөлөрхөг хээрийн бүсийн бэлчээр, мал маллах экологи, нөхцөл" (Рh.D), 2000.
  30. Бумдэлгэр Ч. "Монгол улсын төв хэсэгт мал аж ахуйн түүхий эдийг бэлтгэх, хуваарилахын нутаг дэвсгэрийн онцлог" (Рh.D), 2001.
  31. Оюунгэрэл Ж. "Монгол Улсын нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөл дэх хүн амын шилжих хөдөлгөөн" (Рh.D), 2004.
  32. Цэенханд П. “Улсын зэрэглэлтэй хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс тодорхойлох нь (Дархан хотын жишээгээр)” (Рh.D), 2025.
  33. Урантамир Г. “Үндэсний хэмжээнд тээврийн дэд бүтцийн босоо, хөндлөн тэнхлэгийн боломжит хувилбарыг тодорхойлох нь” (Рh.D), 2026.

ХҮНИЙ НӨӨЦ

   Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарт нийт 10 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Үүний дотор эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 2, эрдэм шинжилгээний ахлах ажилтан 1, эрдэм шинжилгээний дэд ажилтан 7 байна. эрдэм шинжилгээний ажилчдаас доктор (Рh.D) зэрэгтэй 5 эрдэмтэн, магистр зэрэгтэй 5 судлаач байна.

ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Суурь судалгааны төсөл

1981-1985

БНМАУ-ын эдийн засгийн төв мужийн нутаг дэвсгэрийн системийн эдийн засгийн газарзүйн судалгаа. Удирдагч Б.Гунгаадаш (Sc.D).

2002-2004

Газарзүйн нэр судлал, түүхэн газарзүйн судалгаа. Удирдагч Д.Базаргүр (Sc.D).

2005-2007

Монгол орны хүн амын нутагшилт, хотжилтын орчин үеийн асуудал. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2008-2010

Монгол орныг  тэнхлэгээр хөгжүүлэх газарзүйн үндэслэл. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2011-2013

Төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн газарзүйн иж бүрэн тодорхойлолт. Удирдагч Ж.Оюунгэрэл (Ph.D).

2014-2016

Хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн зүй тогтол. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2017-2019

Хөдөөгийн хүн амын суурьших үйл явцын  газарзүйн судалгаа. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2019-2021

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн онолын үндэслэл, аргазүй,аргачлалыг шинэчлэн боловсруулах нь. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

2022-2024

Монгол Улсын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөний орон зайн зүй тогтол, нөлөөлөх хүчин зүйлс. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

 

Улсын захиалгат шинжлэх ухаан, технологийн төсөл

2007-2008

Аймгийн төвд ойролцоо (30 км) сумдыг аймгийн төвтэй нэгтгэх бололцоог тогтоох нийгэм, эдийн засгийн газарзүйн судалгаа. Удирдагч Д.Базаргүр (Sc.D).

2009-2010

Доройтсон бэлчээрийг сайжруулах экологийн туршилт, судалгааны төвийн хамтарсан судалгаа. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2015-2017

Монгол орны хүлэрт намгийн стратегийн төлөвлөгөө. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2022-2024

Хотуудад улс, аймгийн зэрэглэл тогтоох, хот, тосгодын чиг үүрэг, статусыг тодорхойлох судалгаа. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

2023-2025

Боомтын менежментийг сайжруулах, дэд бүтцийн хүчин чадлыг тодорхойлох, эдийн засгийн эргэлтэд оруулах нь. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

 

Гадаадтай хамтарсан төсөл

2007-2009

Геополитик ба нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд Монгол Оросын (Буриадын) хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2009-2013

Монгол орны хуурай хээрийн бүсэд доройтсон бэлчээрийг  сайжруулах технологи, туршилт. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2010-2013

Монгол орны хуурай хээрийн нөхцөлд усалгаатай тэжээлийн ургамал тарималжуулах технологи, туршилт. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2012-2013

Дорнод Монголын янз бүрээр хамгаалсан болон уламжлалт бэлчээрт ашиглаж буй газар нутгийн хөрс-ургамалан нөмрөгийн орон зай-цаг хугацааны хөдлөлзүй. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2019-2022

Байгаль нуурын сав дагуух хот, суурин газруудын байгалийн нөөцийн чадавх. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2021-2023

Далайд гарцгүй ОХУ Сибирь болон Монгол орны байгаль ашиглалт, нутагшилт, аж ахуй эрхлэлтийн тулгуур тэнхлэг бүрэлдэх газарзүйн онцлогийг Евразийн интеграцитай холбон судлах нь. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

2022-2024

Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятадын Улаан цав, Шидийн гол аймаг болон Монголын Баянхонгор, Дундговь аймгийн жишээн дээр. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

 

Олон Улсын төсөл, хөтөлбөр

2019-2021

The rural change and vulnerability in the developing and developing countries: the case of Poland and Mongolia. Project leader M.Altanbagana (Ph.D).

2019-2020

Spatial Analysis on Social, Economic and Urbanization of CAREC 4a Corridor. Project leader M.Altanbagana (Ph.D).

2022-2025

Strengthening local adaptation plans through integrating socio-economic vulnerability assessment and policy gap analysis in Mongolia and China. Project leader M.Altanbagana (Ph.D). Project Reference: CRRP2022-09MY-Myagmarsuren. Asia-Pacific Network for Global Change Research.


 

БНМАУ-ын нийгэм-эдийн засгийн газарзүй (1963, 1986)

Зохиогч: академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Гунгаадаш

Бүтээлд БНМАУ-ын хүн ам, нийгэм, эдийн засгийн салбаруудын бүтэц, хөгжил байршилтын нутаг дэвсгэрийн ялгааг  олон жилийн судалгаа, статистик тоо баримтуудаар баталгаажуулан гаргасанд шинжлэх ухааны үнэ цэнэ оршихын зэрэгцээ эл бүтээл одоо ч нийгэм эдийн засгийн газарзүйчдийн тулгуур материал, ширээний ном болсон хэвээр байна.  

 

БНМАУ-ын хүн амын газар зүйн зарим асуудлууд (1971)

Зохиогчид: доктор М.Баянтөр, Б.Гунгаадаш, Ч.Нямбуу, О.Сүхбаатар

Монгол орны хүн амын газарзүйн талаар өмнө хийгдсэн судалгааг нэгтгэн дүгнэсний зэрэгцээ хот-хөдөөгийн хүн ам, түүний байршил, нягтшил, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн нөөц, нийгмийн бүрэлдэхүүн, хүн амын нөхөн үйлдвэрлэл, нас хүйсийн бүтэц, тоо, өсөлтийг  нутаг дэвсгэрийн ялгавартайгаар судлан тодорхойлсонд уг бүтээлийн шинэлэг тал, ач холбогдол оршино.

 

БНМАУ-ын аж үйлдвэрийн газарзүй (1973)

 

Зохиогч: доктор Т.Норжмаа.

Бүтээлд үйлдвэрлэлийн хөгжил, байршилт, төрөлжилтийг нутаг дэвсгэрийн онцлог, ялгавартайгаар цогц судалгаа явуулж түүнд тулгуурлан  бүс нутаг, үйлдвэрийн зангилаа, төвүүдээр аж үйлдвэрийг байршуулах, нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн цогцолборууд бүрэлдэхэд аж үйлдвэрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой болжээ. Түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил байршлыг төлөвлөхөд түүхий эдийн нөөцөөс гадна байгаль–нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлсийг харгалзах шинжлэх ухааны үндэслэлийг дэвшүүлсэн нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.

 

БНМАУ-ын хөдөө аж ахуйн газарзүй (1987)

Зохиогчид: Шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Ширнэн, Д.Базаргүр

Бүтээлд хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуй, туслах аж ахуй, газар тариалангийн асуудлыг цогц байдлаар судлан Монгол орны нөхцөлд ХАА-г эрхлэн хөгжүүлэх суурь нөхцөл болох газрын гадарга, уур амьсгал, хөрс, бэлчээр, байгалийн нөхцөл, нөөцийг үнэлснээс гадна хүн ам, хот суурин, аж үйлдвэрийн байршил, хөдөлмөрийн нөөц, хөдөө аж ахуйн техникийн бааз зэрэг нийгэм, эдийн засгийн нөхцөлүүдийг харгалзан үзсэн. Уг судалгаанд түшиглэн Монгол оронд Сэлэнгийн, Булган-Хэнтийн, Хангай-Хөвсгөлийн, Дорнодын, Алтай-Их нууруудын хонхорын, Говийн гэсэн хөдөө аж ахуйн мужийг анх удаа ялгасан байна.

 

Бэлчээрийн мал аж ахуйн газарзүй (2005)

Зохиогч: Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Базаргүр

Бүтээлд мал аж ахуйн хөгжил, байршилт, малчдын нүүдэл, бэлчээр ашиглалт, бэлчээрийн монгол малын экологийн зохистой нутгийн мужлалт үйлдэж, муж бүрийн онцлогийг тодорхойлсон нь мал аж ахуйг байршуулах, төрөлжүүлэх, эрхлэх технологийг боловсронгуй болгохын зэрэгцээ  түүнд тулгуурлан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг оновчтой болгох асуудлыг хөндөх боломж бүрдсэн. Түүнчлэн уг бүтээлд бэлчээрийн мал аж ахуйн газарзүй гэдэг шинэ салбар ухааны судлах зүйл судлагдахууныг  шинжлэх ухааны үндэслэлтэй томьёолон  оруулж ирсэнд бүтээлийн шинэлэг тал, шинжлэх ухааны ач холбогдол оршино.

 

 

“Монгол орны өрнөд бүс” УБ (1999он)                    

 

Зохиогч: Доктор Л.Цэдэндамба, О.Батхишиг, Х.Маам

Өрнөд бүсийн хөгжлийг түргэсгэх чухал урьдчилсан нөхцөл бол тус Улсын бүсчилсэн хөгжүүлэх үзэл баримтлалтай болох явдал юм. 

 

“Монгол улсын нийгэм эдийн засгийг тэнхлэгээр хөгжүүлэх үзэл баримтлал” (2000он)

Зохиогч: Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Базаргүр, Фред Шольц, Еорг Яанзен, Франц Фолькер Мюллер, доктор (PhD) С.Шийрэв-Адъяа, Б.Чинбат, Б.Батбуян

Монгол орны хувьд хөгжлийн үндсэн тэнхлэгүүдийг (авто ба төмөр зам) зөв байршуулах нь нийгэм эдийн засгийн нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэгэн хүчин зүйл мөн гэж үзсэн байна.

 

 

“Монголын хүн ам ба хүрээлэн буй орчин” УБ (2003он)

Зохиогч: Доктор Х.Цэдэнсодном

Хүн амын нутагшилтын зохистой бүс нутаг тогтоох буюу орон нутгийн хүн амын нутаг дэвсгэрийн ялгавартай байдалд экологи-газарзүйн үнэлгээ өгөх үүднээс “Орон нутгийн хүн амын нутагшилтын мужлалт” –ын бүдүүвч зургийг боловсруулсан.

 

 

“Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчлэлийн нийгэм эдийн засгийн газарзүйн тандах судалгаа” УБ (2007он)

Зохиогч: Шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Базаргүр, доктор Б.Батбуян

Монгол Улсын нийгэм–эдийн засгийн тэнхлэгийн дагуу орших хороо, сумдын төвд нүүдэлчид суурьших замаар тэнхлэгийн дагуу хүн амын хөгжлийн зохистой нягтшил (нэг ам км-т 10-аас дээш ) болж үйлдвэрлэл явуулан “босоо хөгжил” үүсгэж, үүнд татагдсан бүс нутгуудад “хэвтээ хөгжил” хөгжих зүй тогтолтой байна.

 

 

“Монголын бэлчээрийн мал аж ахуй” (20 боть) , III боть , УБ (2008он)

Зохиогч: Доктор Б.Мягмаржав, Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Базаргүр

Нүүдлийн мал аж ахуй давуу талд өндөр уул, ойт хээр, цөлийн бүсийн малын хөлөөр зохистой ашиглах боломжтой,  тухайн бүс нутагтаа мал болон мал аж ахуйн гол нэр бүтээгдэхүүний өсөлтийн хурдац өндөр, байгаль орчиндоо халгүй, хямд төсөр, мөн экологийн цэвэр бүтээгдэхүүн өгдөг, дэлхийн мал аж ахуйд эзлэх байр суурь улам нэмэгдэх хандлагатай байна.

 

 

“Экологийн газарзүй” УБ (2009, 2013он) 

Зохиогч: Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Базаргүр

Экологийн газарзүйн ухаан нь судалгааны гурван хэмжээст орон зайн обьектдоо байгалийн нөхцөл, нөөц буюу хам бүрдэл бүрэлдэн үүссэн үзүүлэлт болох “газарзүйн хил”-д хаагдсан тоон үзүүлэлт бүхий “экологийн нэгж хажуу” (үүний өндөр, налуу, орших зүг зовхис) дээр үйлчлэх “бичил цаг уур”-ын (нарны цацраг, тунадас, түүний дахин хуваарилалт, салхины зонхилох чиглэл, хүч) хүчин зүйлийг тоо хэмжээтэйгээр авч байгаль, нийгэм-эдийн засгийн цуврал ба нэгдсэн үнэлгээний зураг гаргадаг газарзүйн шинжлэх ухааны шинэ чиглэл юм.

 

 

Тосгоны зэрэглэл, статус, түүний чиг үүргийг тогтоох нь (2020)

Зохиогчид: доктор М.Алтанбагана, нар (Номын бүлэг)

Монгол Улсад тосгоны статус олгох боломжтой нийт 27 суурин газрыг сонгон авч тухайн суурин газрын хүн ам, эдийн засгийн бүтэц, нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, газарзүйн байршил зэрэг хүчин зүйлсийг шалгуур үзүүлэлт болгон үнэлсэн. Судалгааны үр дүнд Монгол Улсад тосгоны үндсэн 4 хэлбэр байгааг тогтоож, нийт 16 сууринд тосгоны статус олгох боломжтойг тодорхойлсон.

 

 “Монгол Улсын хүн ам, дотоод шилжих хөдөлгөөн, нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвтэй цахим атлас, монограф

 

Зохиогчид: М.Алтанбагана, доктор, дэд профессор, Ц.Отгонхүү, магистр

Тус бүтээлийн нэгдүгээр бүлэгт хүн амын газарзүйн чиглэлээр өмнө хийгдсэн судалгаануудыг тоймлон, хүн амын тоо, өсөлт, байршил, нягтшил, ердийн хөдөлгөөн, нас, хүйсийн болон угсаатны бүтэц, хотжилт, нутагшилт, суурьшлын сүүлийн зуун жилийн өөрчлөлтийг харьцуулан авч үзсэн бол Хоёрдугаар бүлэгт хүн амын дотоод шилжих хөдөлгөөний чиглэлээр хийгдсэн судалгааг тоймлон, түүнд нөлөөлөх татах, түлхэх 4 бүлгийн 15 багц хүчин зүйлсийн хүрээнд 36 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, уг шалгуур үзүүлэлтээр нутаг дэвсгэрийн хувьд Улаанбаатар хот, 21 аймгийн төв хот болон 309 сумдын түвшинд дүн шинжилгээ хийсэн үр дүн харуулсан. Гуравдугаар бүлэгт судалгааны үр дүн болох шилжих хөдөлгөөний орон зайн зүй тогтол, тэдгээртэй холбоотой сэдэвчилсэн зураглалд үндэслэн Бодлогын зөвлөмжийг боловсруулсан. Энэхүү бодлогын зөвлөмж бүхий Атлас-монограф нь Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөнийг удирдлага, зохион байгуулалтаар хангахад чиглэсэн төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгалыг бууруулах, буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих, учир шалтгааныг ойлгох, түүнд нийцсэн бодлого, арга хэрэгслийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан талаас нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. https://online.fliphtml5.com/Institute_of_Geography/hrxl/

 

Хотын газарзүй, хотын эдийн засаг ба кластер (2025)

Зохиогчид: доктор М.Алтанбагана, доктор П.Цэенханд

Уг бүтээлд дараах асуудлыг хөндөж, хөгжлийн орон зайн төлөвлөлттэй холбоотой зарим бодлогын шийдлийг зөвлөмж болгосон болно. Үүнд,

1. Монгол Улс нутаг дэвсгэр, орон зайн зохион байгуулалтын хувьд Нэг төвт таталцлын тогтолцооноос  Олон төвт таталцлын тогтолцоонд шилжих асуудал

2. Монгол Улсын хотын зэрэглэл, статус, чиг үүргийн тогтолцоо

3. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж хот, суурин газарт Улсын болон Орон нутгийн зэрэглэлтэй хотын статус олгох асуудал

4. Бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд Хотуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо

5. 16 суурин газарт тосгон статус олгох

6. Улсын зэрэглэлтэй хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүсийн тухай ойлголт, үзэл санаа, тооцооллыг Дархан хотын жишээгээр

7. Хот хоорондын, хил дамнасан хотуудын үүсгэх кластер

8. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 11 дахь зорилго, UN-HABITAT in Mongolia   НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр, Хотжилтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал.

 

ОЛОН УЛСЫН ХЯНАН МАГАДАЛГАА ХИЙГДДЭГ МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЖАГСААЛТ (2020-2025)

  1. Otgonkhuu Ts, Altanbagana M. “Issues to develop tertiary educational sector in line with regional development”. Proceedings of the Mongolian Academy of Sciences. 60(3) https://doi.org/10.5564/pmas.v61i01.1561
  2. Suvdantsetseg Balt, Kherlenbayar Bolor, Nominbolor Khurel, Altanbagana Myagmarsuren, Wanglin Yan, Okuro Toshiya, Chuluun Togtokh, Takafumi Miyasaka, Shaokun Wang, and Xueyong Zhao. 2020. “Assessment of pastoral vulnerability and its impacts on socio-economy of herding community and formulation of adaptation options”. CRRP2017-04MY-BALT. APN Science Bulletin, 10(1). doi:10.30852/sb. 07 Nov 2020. Tokyo, Japan. https://www.apn-gcr.org/bulletin/article/assessment-of-pastoral-vulnerability-and-its-impacts-on- socio-economy-of-herding-community-and-formulation-of-adaptation- options/#.X1r1X3dczL8.facebook
  3. Tseyenkhand P., Altanbagana M. 2021. "Evaluating the Transborder urban cluster alternatives suitable for Regional Development concept of Mongolia". Proceedings of the international conference Environment and Science (ESTIC-2021), Engineering Research, volume 206, Atlantis Press, pp.76-80, https://dx.doi.org/10.2991/aer.k.211029.014
  4. Amangul Sh, Otgonkhuu Ts, Enkh-amgalan S. 2021. "Population settlement changes due to migration impact in Mongolia". Journal of Atlantic press, Proceedings of the Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021), page 48-54, https://dx.doi.org/10.2991/aer.k.211029.009
  5. Myagmarsuren, A. Galtbayar, S. (2021). Climate Change Impact on Social and Economic Sectors in Mongolia. Proceedings of the Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021). Atlantis Press. 42-47. https://doi.org/10.2991/aer.k.211029.008
  6. Altanbagana Myagmarsuren, Mungunchimeg Batkhuyag. 2021. "The Role of Education in Strengthening the Resilience of Pastoral Systems to Climate Change Adaptation". Proceedings of the Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021). Atlantis Press, Springer Nature. Link: https://www.atlantis-press.com/proceedings/estic-21/125962232
  7. G, Altanbagana. M, and Bayartulga. A, 2021.Spatial Analysis of Road Network in Mongolia” Proceedings of the Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021), Advances in Engineering Research, Atlantis Press, pp 146-151. https://doi.org/10.2991/aer.k.211029.026.
  8. Suocheng Dong, Zehong Li, Fujia Li, Hao Cheng, Bing Xia, Yu Li, Wenlong Li, Jingwen Li, Yang Yang, Fei Li, Altanbagana Myagmarsuren, Qian Liu. 2021. “Problems and Green Development Countermeasures of Pastoral System on the Mongolian Plateau”. Proceedings of the Environmental Science and Technology International Conference (ESTIC 2021). Atlantis Press, Springer Nature. Link: https://www.atlantis-press.com/proceedings/estic-21/125962234
  9. Bezrukov, L.A., Fartyshev, A.N. & Altanbagana, M. 2022. Economic and Geographical Problems in Interactions between Mongolia and Eastern Russia in Foreign Commodity Markets. Geogr. Nat. Resour. 43 (Suppl 1), S9–S14 (2022). https://doi.org/10.1134/S1875372822050055
  10. Tseyenkhand, P., Altanbagana, M. & Bezrukov, L.A. 2022. “Defining the Socio-Economic Impact and Gravitation Cluster Area of the State Ranked Strategical Central Cities That Play a Leading Role in Mongolia Development”. Geogr. Nat. Resour. 43 (Suppl 1), S103–S108 (2022). https://doi.org/10.1134/S1875372822050183
  11. Саруул Г, Алтанбагана М, Баяржаргал М, Отгонхүү Ц, Мөнгөнтуул Ө, Урантамир Г, 2022. “Уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, экологийн эмзэг байдлыг хэмжих хувьсагчуудыг тодорхойлох нь”. ” МОГЗА №43 https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2510
  12. Galtbayar, S., Myagmarsuren, A., Munkhbat, B., Tsedev-Ish, O., Ulziibaatar, M., & Gankhuyag, U. (2022). Determining variables of social, economic, and ecological vulnerability to climate change. Mongolian Journal of Geography and Geoecology, 30–42. https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2510
  13. Отгонхүү Ц, Энх-Амгалан С, 2022. “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг сайжруулах асуудалд” МОГЗА №43 https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2512
  14. Баяржаргал М, Отгонхүү Ц, Алтанбагана М, 2022. “2050 он хүртэл хүн амын өсөлтийг Улаанбаатар хотод тогтвортой хадгалах, хөгжлийн ирээдүй сайтай сумдад түлхүү суурьшуулах хүн амын хэтийн тооцоо”, МОГЗА №43 https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2511
  15. Аltanbagana, M., Urantamir, G., Tseyenkhand, P., Nandin-Erdene, A. 2023. “Evaluation of Novosibirsk-Khovd-Urumqi vertical axis by SWOT analysis and determination of transborder urban clusters to develop along the axis”. Proceedings of the Fourth International Conference on Environmental Science and Technology (EST 2023), Advances in Engineering Research, Atlantis Press, 148-159, https://doi.org/10.2991/978-94-6463-278-1_15  
  16. Отгонхүү Ц, Алтанбагана М, 2023. “Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд нийгмийн эмзэг байдлын хувьсагчуудад дүн шинжилгээ хийсэн урьдчилсан үр дүнгээс” Монгол Орны Газарзүй-Геоэкологи Сэтгүүл, №44, хуудас 1-10, https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3067
  17. Otgonkhuu Ts, Enkh-Amgalan S, Amanguli Sh, 2023. “Issues of determining the effects of migration on population growth in Ulaanbaatar” Proceedings of the Mongolian Academy of Sciences, Vol64, №03 (247), page 10-20, https://doi.org/10.5564/pmas.v63i03.3403
  18. Алтанбагана М, Отгонхүү Ц, Урантамир Г. 2024. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын дагуух бүс нутгийн хүн амын шилжих хөдөлгөөн ба нутагшилт, суурьшил. Монгол орны газарзүй, геоэкологи, дугаар 45. ISSN: 2706-7963 https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3377
  19. Gankhuyag, U., Myagmarsuren, A., Punsantsogvoo, T., & Amartuvshin, N.-E. (2024). Regional SWOT analysis along the Krasnoyarsk – Uliastai - Lanzhou vertical axis. Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 31–44. https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3353
  20. Amartuvshin, N.-E., Mygmarsuren, A., & Gankhuyag, U. (2024). Evaluation of the current condition of road border ports in the eastern region of Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 134–148. https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3379
  21. Galtbayar, S., Myagmarsuren, A., Gankhuyag, U., Tsedev-Ish, O., Suocheng, D., Shinoda, M., Erdenebadrakh, M. (2025). Assessing climate hazard risks for Mongolian herders: A county-level study in Khovd, Bayankhongor, and Dundgovi provinces. EST 2025. 2025.06.19. Ulaanbaatar, Mongolia. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4124
  22. Altanbagana, M., Urantamir, G., Tseyenkhand, P., Nandin-Erdene, G. 2025. "Comparative analysis of the efficiency of transport corridors in Mongolia". Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 95–102. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4112 
  23. Nandin-Erdene, A., Altanbagana, M., Urantamir, G., Tseyenkhand, P. (2025). Assessment of the Current Condition of Mongolian Road Border Ports. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 65–70. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4105
  24. A. Bezrukov, G. B. Dugarova, N. V. Emelyanova, S. Enkh-Amgalan, M. Altanbagana, G. Urantamir. 2025. Comparative Geographical Analysis of the New Resource-Industrial Development of Eastern Russia and Southern Mongolia.  Geography and Natural Resources. 46, S119–S124 (2025). https://doi.org/10.1134/S1875372825700520
  25. Urantamir, G., Altanbagana, M., Battsengel, V., Bezrukov, L.A., Enkh-Amgalan, S., Saruul, G., Bayarjargal, M., Tseyenkhand, P., 2025. "Planning Mongolia's transport corridors using the multicriteria analysis method". Journal of Geography and Natural Resources, No. 4, 183-195, https://doi.org/10.15372/GIPR20250417
  26. Myagmarsuren, A., Gankhuyag, U., Punsantsogvoo, T., Amartuvshin, N.-E., & Bayasgalan, N. (2025). Comparative analysis of the efficiency of transportation corridors in Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 95–102. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4112