Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-01-28
  • 0

Салбарын Танилцуулга


   Ойн нөөц, ой хамгааллын салбарын дарга

   Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
   Биологи (ой судлал)-ийн ухааны доктор Б.Удвал

   Цахим шуудан: Udvalb@mas.ac.mn
   Утас:976-11-325680
   https://orcid.org/0000-0002-0021-9155
   Эрдмийн зэрэг хамгаалсан улс, сургууль:
   2014, Монгол Улсын Их Сургууль


Зорилго

   Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, ойн салбарын бодлогын бичиг баримт, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан ойн экосистемийн төлөв байдал, өөрчлөлт, өсөлт хөгжлийн зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн инновац, судалгааны үр дүнг бодлого, төлөвлөлт, практикт нэвтрүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • Ойн экосистемийн төлөв байдал, динамик өөрчлөлтийн мониторинг судалгаа
  • Ойн рекреацийн ашиглалт, экосистемийн үйлчилгээний судалгаа
  • Байгалийн болон таримал ойн моддын өсөлт, бүтээмжийн судалгаа
  • Ойн генетик нөөцийн хамгаалал, тогтвортой ашиглалт
  • Мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээх технологийн судалгаа
  • Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн судалгаа, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэл боловсруулах
  • Модлог ургамлын экофизиологи, демографийн судалгаа
  • Ойн ургамалжилтын бүтэц, бүрэлдэхүүн, тархалтын судалгаа
Түүхэн замнал

   ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын түүхэн замналыг авч үзвэл, ой модны үйлдвэрийн салбарын хөгжил, ойг эрчимтэй ашиглах шаардлага нэмэгдсэнтэй холбогдон анхны суурь тавигдсан байна. Тухайлбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 326 дугаар тогтоолоор 1973 онд Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Ой, агнуурын үйлдвэрлэл-шинжилгээний хүрээлэн байгуулагдсан нь өнөөгийн салбарын эхлэл болсон юм.

   Уг хүрээлэн нь ойн салбарын бодлого, үйлдвэрлэл, шинжлэх ухааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэр бүтэц, чиг үүргээ үе шаттайгаар өөрчилж ирсэн бөгөөд 1981 оноос Ойн хайгуул, төсөл, үйлдвэрлэл-шинжилгээний хүрээлэн, 1988 оноос Ус, цаг уур, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн, 1990 оноос Ойн эрдэм шинжилгээ, зураг, төслийн хүрээлэн, 1991 оноос Ой, ан судлалын хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулжээ.

  1997 оноос ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн харьяанд Ойн нөөц, ой хамгааллын салбар болон зохион байгуулагдсан бөгөөд 2015 оноос хойш ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нэртэйгээр ойн судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна.

Салбараас төрсөн эрдэмтэд
  1. Гал Ж. Заган ойг зөв ашиглах ба сайжруулах биологи, экологийн үндэс. Улаанбаатар, 1970 он
  2. Аварзэд Р. Монгол орны Орхон, Сэлэнгийн сав газарт хамгаалалтын ой ургуулах үндсэн асуудал. Ленинград, ОХУ, 1972 он
  3. Даваасүрэн Ц. Нийслэл хотыг цэцэрлэгжүүлэхэд тохиромжтой зэрлэгээр ургадаг навчит мод, сөөг. Ташкент, Узбекистан, 1980 он
  4. Базарсад Ч. Монгол орны ойт хээрийн бүсийн нөхцөлд нийлэг хальсан хүлэмжинд нарс, шинэсний тарьц ургуулах. Улаанбаатар, 1983 он
  5. Дашзэвэг Ц. Монгол орны Төв Хангай, Дорнод Хэнтийн шинэсэн ойн мод огтолсон талбайг ойжуулах. Красноярск, ОХУ, 1990 он
  6. Чимэддорж А. Элсэрхэг хөрсөнд эгэл нарсны тарьц ургуулах зарим асуудал. Улаанбаатар, 1990 он
  7. Отгонбат Х. Төв Хангайн ойт хээрийн нөхцөлд сибирь шинэсний тарьц ургуулах агротехник. Улаанбаатар, 1993 он
  8. Жалбаа Х. Цөлийн хээрийн бүсийн нөхцөлд Зайсангийн загийн тарьц ургуулах агротехник.  Улаанбаатар, 1993 он
  9. Энхсайхан Д. Монгол оронд бургас ургуулах агротехник. Улаанбаатар, 1993 он
  10. Цогтбаатар Ж. Баруун Монголын сибирь шинэсэн ойн бүтэц, өсөлт. Софи, Болгар, 1994 он
  11. Цэрэннадмид П. Гоёл чимэглэлийн сөөг ургамлыг нутагшуулан ургуулах экологи, биологийн үндэслэл, тэдгээрийг ногоон байгууламжид ашиглах нь. Улаанбаатар, 1995 он
  12. Хауленбек А. Алтайн өвөр говьд муркрофтын жигдний тарьц ургуулах агротехник. Улаанбаатар, 2000 он
  13. Бат-Эрдэнэ Ж. Тайгархаг бүслүүрийн шинэс, нарсан ойн мод бэлтгэсэн, түймэрт шатсан талбайг ойжуулах судалгааны дүн, Улаанбаатар, 2000 он
  14. Ганбаатар Ч. Шилмүүст модны тарьцын үртсэн хучаасыг зайлуулах ажлыг механикжуулах боломжийн судалгаа ба боловсруулалт. Улаанбаатар, 2000 он.
  15. Цагаанцоож Н. Якобсоны төөлүүр эрвээхэйн (Erannis jacobsonii Djak) биологи, экологийн судалгаа. Улаанбаатар, 2003 он
  16. Цэндсүрэн Д. Улаанбаатар хотын ногоон бүсийн шинэсэн (Larix sibirica Lbd.) ойн төлөв байдал, тэдгээрийг рекреацийн зориулалтаар ашиглах боломж. Санкт-Петербург, ОХУ, 2009 он
  17. Дэлгэржаргал Д. Биотүлшний зориулалтаар ургуулсан улиасан ойн биомасс, бүтээмжийг загварчлах. Мэдисон, АНУ, 2013 он
  18. Хишигжаргал М. Уур амьсгалын дулаарал, газар ашиглалтын явцад Монгол орны шилмүүст ойн жилийн цагаригийн өсөлт болон байгалийн сэргэн ургалт өөрчлөгдөх нь. Гоеттинген, ХБНГУ, 2013 он
  19. Баттулга П. Монгол Алтайн нурууны шинэсэн ойн (Larix sibirica Ldb.) өсөлт, бүтээмж. Улаанбаатар, 2013 он
  20. Удвал Б. Эгэл нарсан (Pinus sylvestris L.) ойн үрийн моддын өсөлтийн онцлог үрлэлт, үрийн чанар. Улаанбаатар хот, 2014 он
  21. Батсайхан Г. Таримал нарсан ойн (Pinus sylvestris L.) өсөлтийн онцлог ба модлог бүтээмжийг нэмэгдүүлэх үндэслэл (Тужийн нарсны таримал ойн жишээн дээр). Улаанбаатар хот, 2020 он
  22. Энхчимэг Ц. “Заган ойг (Haloxylon ammodendron (C.A.Mey.) Bunge ex Fenzl) хамгаалах, нөхөн сэргээх судалгаа”. Улаанбаатар. 2022 он
Хүний нөөц

   Ойн нөөц, ой хамгааллын салбар нийт 14 ажилтан, албан хаагчтайгаас эрдэм шинжилгээний ажилтан 13, үүнээс доктор (PhD) 5, магистр (M.Sc.) 4, бакалаврын(BSc) зэрэгтэй 4 судлаач ажиллаж байна.

     
     
     

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр

   Ойн нөөц ой, хамгааллын салбарын эрдэмтэн судлаачид 1997-2025 онд шинжлэх ухаан технологийн, суурь судалгааны дараах төслүүдийг хэрэгжүүлсэн байна.

1997-1998

Төслийн удирдагч доктор Ц.Дашзэвэг, “Монгол орны ойн экосистемийн өөрчлөгдөл, түүний тэнцвэрт байдлыг хангах шинжлэх ухааны үндэслэл” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл

1999-2000

Төслийн удирдагч доктор Ц.Дашзэвэг, “Монгол орны ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үндэслэл” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл

2001-2003

Төслийн удирдагч доктор Ц.Дашзэвэг, “Ойн экосистемийн өөрчлөгдөл, түүнээс хамгаалах, нөхөн сэргээх, тарьц ургуулах ажлыг механикжуулах техник, технологи” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл

2004-2007

Төслийн удирдагч доктор Ц.Дашзэвэг, “Ойг хамгаалах, зориудаар нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл”сэдэвт суурь судалгааны шинжлэх ухаан, технологийн төсөл

2008-2010

Төслийн удирдагч доктор Ц.Дашзэвэг, “Өвөр байгалийн ойн ургамалжилтын мужийн ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх экологийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл

2010-2013

Төслийн удирдагч доктор Ц.Дашзэвэг, “Баруун Хэнтийн ойн төлөв байдлыг үнэлэх ойг хамгаалах, нөхөн сэргээх судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл

2010-2013

Төслийн удирдагч доктор Ж.Цогтбаатар, “Монгол орны шилмүүст ойн генийн санг хамгаалах, модны үрийн байнгын талбай сонгох судалгаа” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл

2014-2016

Төслийн удирдагч доктор Д.Цэндсүрэн, “Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн экосистемийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл

2016-2018

Төслийн удирдагч доктор Д.Цэндсүрэн, “Газарзүйн ялгаатай бүс нутаг дахь улиасны үйлдвэрлэлийн зориулалтын шинэ сорт гарган авах” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл

2017-2018

Төслийн багийн дэд ахлагч Б.Удвал, “Ойн генетик нөөцийн хамгаалал” АХБ-ны техник туслалцааны ТТ-9233 төсөл

2022-2024

Төслийн удирдагч доктор Б.Удвал, “Улаанбаатар хотын ногоон бүсийн түймэр, хортонд өртөж доройтсон ойг нөхөн сэргээх үндэслэл” сэдэвт суурь судалгааны төсөл

2025-2026

Төслийн удирдагч доктор Б.Удвал, “Хими, физикийн аргаар үрийн соёололтыг нэмэгдүүлэх арга”  захиалгат төсөл

2025-2026

Төслийн удирдагч доктор О.Мөнхзул, “Ойн ургамлын олон янз байдал, ургамлын үйл ажиллагааны шинж чанар” ШУА-ийн грант төсөл

Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн

   Тус салбарын эрдэмтэн, судлаачид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 орчим ном, товхимол, олон улсын мэргэжлийн хянан магадалгаа бүхий сэтгүүлд 30 гаруй өгүүлэл, дотоодын сэтгүүлд 500 гаруй өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл 20 гаруй, мөн заавар, зөвлөмж, стандарт 30 орчмыг хэвлэн нийтлүүлсэн байна.

Ойн аж ахуй, модны үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бүтээлийн дээжис I боть (2014 он, 31.6 х.х)

   Энэхүү бүтээлд Монгол орны ой, агнуурын нөөц баялгийг шинжлэн судалж, эх орны ой, ангийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, өсгөн үржүүлэх, мөн ой, агнуурын аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэм оюун, ажлын туршлагаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг толилуулж байна. Уг номд Ой, агнуурын үйлдвэрлэл-шинжилгээний хүрээлэн 1973 онд байгуулагдсанаас хойш 2014 он хүртэлх хугацаанд тус хүрээлэнд ажиллан эрдэм шинжилгээний бүтээлээ туурвисан эрдэмтэн, судлаачдын эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийн хураангуйг эмхэтгэн нэгтгэв. Түүнчлэн тухайн үеийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ой зохион байгуулалт, ойн аж ахуйн удирдлага, менежмент, ойн үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас байгуулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн судалгаа, шинжилгээ болон үйлдвэрлэл-туршилтын ажлуудын хүрээнд туурвисан олон зуун бүтээл, санаачлан эхлүүлсэн ажлууд ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах салбарын үйлдвэрлэл, практикт хэрхэн нэвтэрч, бодит үр дүн, өгөөжөө өгснийг энэхүү бүтээлээс тодорхой харах боломжтой.

Дашзэвэг Ц. Монгол орны шилмүүст ойг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл (2014 он, 19.6 х.х)

   Энэхүү нэгэн сэдэвт бүтээлд Монгол орны ой ургамалжилтын шинж төрхийг бүрэн төлөөлж чадахуйц байдлыг харгалзан сонгож авсан, иж бүрэн суурин судалгааны 4 өөр нутаг дэвсгэрт мод бэлтгэсэн, түймэрт шатсан зэрэг байгалийн аясаар нөхөн сэргээлт явагдахгүй байгаа доройтолд орсон ойн талбайд сэргэн ургалтын явцыг хязгаарлаж буй экологийн хүчин зүйлсийг илрүүлсний үндсэн дээр ойг зориудаар нөхөн сэргээх, ойжуулах арга ажиллагааг боловсруулсан олон жилийн судалгааны үр дүнг тусгасан болно.  Мөн Монгол орны үрийн аж ахуйн зарим асуудлыг дурдсаны зэрэгцээ, ой үүсгэгч үндсэн төрлийн шилмүүст модод болох шинэс, нарс, хуш, гачуурын тарьц ургуулах агротехникийн болон ойн бүслүүрүүдэд ойжуулалтын ажлыг ялгавартай явуулах технологийн ажилбаруудын шаардлагын үзүүлэлтүүд, үр дүнг хэд хэдэн жил давтан хийсэн судалгааны үр үндсэнд боловсруулсан байна. Энэ ном нь ой судлаач, ургамал судлаач, экологич, ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, их дээд сургуулийн багш, оюутнуудад зориулагдав.

Ойн аж ахуй, модны үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бүтээлийн дээжис II боть (2017 он, 29 х.х)

   “Ойн аж ахуй, модны үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бүтээлийн дээжис” I боть номын үргэлжлэл болох II боть нь Ой, агнуурын үйлдвэрлэл-шинжилгээний хүрээлэн байгуулагдсан цагаас эхлэн 2014 он хүртэлх хугацаанд тус хүрээлэнд ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлээ туурвисан эрдэмтэн, судлаачдын онцлох бүтээлүүдийг нэгтгэн эмхэтгэснээрээ онцлог юм. Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд манай орны ой, модны салбарын үүсэл, хөгжилд ойн хайгуул, судалгаа, ойн аж ахуй, агнуурын аж ахуй, мод бэлтгэл, мод боловсруулах, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэл-туршилтын ажлууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Энэхүү бүтээлд ой, модны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эх суурийг тавьж, хөгжүүлэхэд оюун билгээ зориулсан ахмад, дунд, залуу үеийн нийт 30 орчим эрдэмтэн, судлаачдын 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсийг нэгтгэн эмхэтгэсэн болно. 

Цагаанцоож Н. Ба Батчөдөр Б. “ Модлог идэшт шавж, тэдгээрээс хамгаалах арга” (2017он х.116) 

   Монгол оронд 28 багийн 193 овог, 847 төрөлд хамаарах 14 000 орчим зүйлийн шавж тэмдэглэгдэн судлагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр манай орны байгаль орчинд цөлжилт эрчимжих, ойн түймрийн давтамж нэмэгдэх, хөнөөлт шавж хэт олшрох зэрэг сөрөг үзэгдлүүд улам бүр ажиглагдах болжээ. Иймээс энэхүү номд Монгол орны ой үүсгэгч шилмүүст моддын модлог идэшт шавжийн судалгааг тодорхой ой бүхий орчинд явуулж, мод бэлтгэлд өртсөн, ой, хээрийн түймэрт нэрвэгдсэн болон доройтолд орсон ой тус бүрийн шавжийн зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоон, тэдгээрийн тархалт, элбэгшилд уур амьсгал болон бусад байгаль орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөллийг уялдуулан судалсан туршилт, судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэн тусгав. Энэхүү ном нь ой судлаач, ургамал судлаач, экологич, биологич, мөн их, дээд сургуулийн оюутан, эрдэмтэн судлаачдад лавлах, гарын авлага болох практик ач холбогдол бүхий бүтээл болно.

 
Хамтын бүтээл. “Ойн нэвтэрхий толь”  (2017 он, 19.6 х.х)

   “Ойн нэвтэрхий толь” нь ойн салбарт хамаарах нэр томьёо, ойлголт, судалгааны үр дүнг нэгтгэн системчилж, олон нийт, судлаачид, мэргэжилтнүүдэд зориулан боловсруулсан бүтээл юм. Уг бүтээлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүнд туурвив. Нэвтэрхий толь бичиг нь хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэгийг тодорхой нэг сэдэв, чиглэл, салбарын хүрээнд үсгийн дарааллаар эмхэтгэн системчилж тайлбарласан цогц лавлах бүтээл бөгөөд орчин үеийн нэвтэрхий толины загвар XVIII зуунаас эхлэн бүрэлдэн тогтсон түүхтэй. Энэхүү нэвтэрхий толийг нэвтэрхий толь зохиох нийтлэг жишиг, түүнд тавигддаг ерөнхий шаардлагад нийцүүлэн боловсруулсан бөгөөд ой судлал, мод судлал, модлог ургамал судлал, хөрс судлал, ургамал судлал, амьтан судлал, шавж судлал, экологи болон биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтыг хамарсан нийт 1365 нэр томьёо-г багтаасан болно.

 

Батхүү Н., Удвал Б ба бусад. “Ойн үрийн аж ахуйн менежмент” (2018 он 6.2 х.х)

   Ойн үрийн аж ахуйн менежментийг сайжруулах, сор шилмэл модны үрийг ашиглах, генетик селекцийн үндэстэй ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх, ойн үрийн хэсгийг байгуулах, улмаар үрийг тогтмол бэлтгэх үрийн байнгын талбай, ойн үрийн плантаци байгуулах зэрэг нь Монгол орны ойн салбарт  тулгамдаж буй гол асуудлуудын нэг юм. Иймээс энэхүү гарын авлагад ойн үрийн аж ахуйн тогтвортой менежментийг бий болгох, ойн үрийн аж ахуйг зөв зохистой хөтлөн хөгжүүлэх, ойгоос үр түүх, үр, боргоцойг дахин боловсруулах, тээвэрлэх, хадгалах, хуваарилах зэрэг үрийн аж ахуйн шат дараалсан үйл ажиллагааг тусган оруулсан болно. Түүнчлэн Монгол орны ойн үрийн мужлалын зургийг сибирь шинэс (Larix sibirica), Дагуурын шинэс (Larix dahurica), Чекановскийн шинэс (Larix Chekanowskii) ойн үрийн 19, эгэл нарс (Pinus sylvestris) ойн үрийн 12, хуш (Pinus sibirica) ойн үрийн 9, сибирь гацуур (Picea obovata) ойн үрийн 9, Сибирь жодоо (Abies sibirica), дэлгэмэл жодоон ойн үрийн 6 мужлалыг тус тус боловсруулсан үр дүнг тусган оруулав. Энэхүү гарын авлага нь ойн үрийн аж ахуйг системтэй төлөвлөх, үрийн нөөцийг үр ашигтай ашиглах, менежментийг сайжруулахад практик ач холбогдолтой материал болно.


Цагаанцоож Н., ба бусад. “Нийслэлийн ногоон бүсийн ойн санд тархсан зонхилох хөнөөлт шавжийг таних, тэмцэх арга хэмжээ” (2020 он х. 36)

   
Шавж нь бусад амьтан, ургамлын нэгэн адил тодорхой хэмжээгээр оршин тогтнож, бодис ба энергийн солилцоонд тогтмол оролцон амьд байгалийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог. Гэвч ихэнх тохиолдолд хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр ойн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, үүний улмаас харьцангуй цөөн зүйл хөнөөлт шавжийн тоо толгой огцом олширч, ойг хамгаалах зайлшгүй шаардлага үүсдэг. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалах сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр байгаль орчинд гарч буй ойн түймэр, хөнөөлт шавжийн тархалт, зохисгүй мод бэлтгэл зэрэг нь ойн экосистемд тодорхой хэмжээний сөрөг нөлөөг тасралтгүй үзүүлсээр байна. Иймээс бид Монгол орны ойд тархсан хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, олшролын үе шат, үелбэр, олшролын үндсэн үзүүлэлтүүдийг тогтоохын зэрэгцээ тэдгээрийн учруулж буй хөнөөлийг үнэлж, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хамгаалах аргуудыг нэгтгэн боловсрууллаа. Энэхүү гарын авлага нь байгаль хамгаалагчид, ойн ангийн мэргэжилтнүүд, ойн нөхөрлөл, ойн санг гэрээгээр эзэмшигчид, мөн ойн мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутан, залууст зориулсан практик ач холбогдол бүхий хэрэглэгдэхүүн болно.
Удвал Б., ба бусад “Мод үржүүлэг, ойжуулалт, ой хамгааллын ажлын зөвлөмж, аргачлалын эмхэтгэл”  (2023 он х.308)

   Ойн салбарын эрдэмтэн судлаачдын туурвин, Ой, ан судлалын хүрээлэн, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн  Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж баталгаажуулсан Монгол орны зонхилох төрлийн модны үр бэлтгэх, тарьц ургуулах, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ой хамгааллын чиглэлээр боловсруулсан заавар, зөвлөмж, стандартыг эмхэтгэсэн болно.  Энэхүү нэгэн сэдэвт бүтээл нь ойн үрийн аж ахуй; мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт; ой хамгаалал; говь хээрийн бүсийн модлог ургамлын тархалт, тарималжуулах технологи гэсэн үндсэн таван бүлэгтэй бөгөөд Монгол орны ой үүсгэгч үндсэн төрлийн шилмүүст болон навчит модны үр бэлтгэл, тарьц, суулгац ургуулах, ой хамгаалал, ойг зориудаар нөхөн сэргээх, ойжуулах арга ажиллагааны олон жилийн туршилт, судалгааны үр дүнд үндэслэн мод тарих, ургуулах, ойн аж ахуйн менежментийг сайжруулахад чиглэгдсэн зөвлөмж, аргачлалыг оруулсан болно.  
Удвал Б., Батсайхан Г.  ба бусад  “Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн экосистемийн төлөв байдал” (2025 он х.258)

   
Улаанбаатар хот 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй, үүний 116,3 мян.га талбай ойн санд хамрагдаж байгаа бөгөөд ногоон бүсийн ой нь хотын усан хангамжийн эх үүсвэр Туул гол, түүнд цутгадаг гол горхины эх авдаг хот орчмын уулсын ой модны усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, агаарын бохирдлыг бууруулах, хотын эмх замбараагүй тэлэлтийг хязгаарлах улмаар хэт төвлөрлийг сааруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүн амын эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж байдаг онцлогтой юм.
   Энэхүү “Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн экосистемийн төлөв байдал” номд нийслэл хотын байгаль, цаг уур, нийгэм-эдийн засгийн нөхцөл, ногоон бүсийн ойн өнөөгийн төлөв байдал, ой хамгаалал, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр гүйцэтгэсэн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт, зөвлөмжийг боловсруулан тусгасан болно.

 

   Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)

1

Anastazija, D., Angela, B., Enkhchimeg, Ts., Ser-Oddamba, B., Batkhuu, N., Gabriella, S.S., Maks, M., Donato, Ch., Antonio, M. (2024). The adaptability of Ulmus pumila and the sensitivity of Populus sibirica to semi-arid steppe is reflected in the stem and root vascular cambium and anatomical wood traits. Front. Plant Sci. 15:1393245. https://doi.org/10.3389/fpls.2024.1393245

2

Baasanmunkh, SH., Oyuntsetseg, B., Tsegmed, Z., Undruul, A., Munkhtulga, D., Urgamal, M., Nyambayar, N., Javzandolgor, CH., Bayarmaa, CH., Dashdondog., Narangarvuu., Batbayar, N., Nyamsuren, KH., Namuulin, T., Munkhzul, O., Indra, G., Batsugar, G., Tsengel, E., Kim, Y.M., Callaghan, C.T., Choi, H.J. (2025).  I Naturalist projects represent a valuable resource for aggregating plant pbservations and engaging society: A case study of the Flora of Mongolia project. Plants People Planer. https://doi.org/10.1002/ppp3.70054

3

Batchudur, B., Tsagaantsooj, N., Boldgiv B., Ganbat, D. (2025). Impact of habitat associations on saproxylic beetle assemblages and their damage severity. Scientific Reports, 15, IF:3.8. Article 36601. https://doi.org/10.1038/s41598-025-20452-5

4

Batchudur B., Ganbat D. (2023). Assemblage of saproxylic insects in pine forest. Ecology and Plant Conservation, Ulaanbaatar, №13, p. 114-121.

5

Batchudur B. (2023). Distribution of saproxylic insects in Mongolia. 4th International Conference on Environmental Science and Technology – EST 2023, Ulaanbaatar, p. 41.

6

Batkhuu, N., Gerelbaatar, S., Batsaikhan, G., Lyankhua, B., Byambaa, G., Ser-Oddamba, B., Dong-Geun, S and John, A.S. (2022). Short-term effects of thinning on the growth and stand characteristics of Scots pine (Pinus sylvestris L.) plantations in northern Mongolia. Mongolian Journal of Biological Sciences. 2022 Journal compilation https://biotaxa.org./mjbs DOI:10.22353/mjbs. Volume 20(2).

7

Batsaikhan, G., Tsogtbaatar, J., Alexander, G and Gerelbaatar, S. (2021). Assessment of the effects of thinnings in scots pine plantations in Mongolia: a comparative analysis of tree growth and crown development based on dominant trees. Forest Science and Technology. E-ISSN 2158-0715, 2021, VOL. 17, NO. 3, 135–143, https://doi.org/10.1080/21580103.2021.1963326. (2.7 Cite Score)

8

Batsaikhan, G., Ishiguri, F., Nezu, I., Ohshima, J., Yokota, S., Tumenjargal, B. and Sukhbaatar, G. (2023). Effects of radial growth rate on juvenile wood properties of Pinus sylvestris planted in Mongolia. Baltic Forestry 29(1): id 649. https://doi.org/10.46490/BF649.

9

Batsaihan, G., Udbal, B., Ganbat, D., Enkhchimeg, Ts., Naranbayaar, E., Azzaya, B., . Anudari, B. (2024). Wood tomography assessment of internal stem wood desay and growth dynamics of cedar forests in the green zone of Ulaanbaatar city. International conference on plant science “Life exists in plants ”, Ulaanbaatar. p. 80-81

10

Batdorj, E., Tsendsuren, D., Bilguun, Kh., Togtokhbayar, E., Bayasaa, T., Ikumi, N., Jyunichi, O., Shinso, Y., and Futoshi, I. (2024). Stress-wave velocity of standing trees of three Populus trees growing in Mongolia. “Forest Science and Technology”. ISSN: 2158-0103 (IF=1.8)  https://doi.org/10.1080/21580103.2024.2427949

11

Batkhuu N., Udval B., Bat-Erdene J., Jamiyansuren S., Fischer M. (2020). Seed and cone morphological variation and seed germination characteristics of Scotch pine populations (Pinus sylvestris L.) in Mongolia. Mong. J. Biol. Sci., 18(2):41-54 https://doi.org/10.22353/mjbs.2020.18.14

12

Byambadorj, S., Park, B.B., Hernandez, J.O., Enkhchimeg, Ts., Byambasuren, O., Montagnoli, A., Chiatante, D., Nyam-Osor, B. (2021). Effects of Irrigation and Fertilization on the Morpho-Physiological Traits of Populus sibirica Hort. Ex Tausch and Ulmus pumila L. In the Semi-arid Steppe Region of Mongolia. Plants https://doi.org/10.3390/plants10112407

13

Dulamsuren, C., Buyanbaatar, A., Batsaikhan, G., Batdorj, D., Khishigjargal, M., Dorjsuren, C., Tsogt, Z., Ariunbaatar, T., Munkhtuya, B., & Tuya, D. (2024). Effects of salvage logging after forest fire on Siberian larch regeneration and ecosystem carbon stocks at the drought limit of the boreal forest in Mongolia. Trees Forests and People, 18, 100720. https://doi.org/10.1016/j.tfp.2024.100720

14

Dimitrova, A., Balzano, A., Čufar, K., Scippa, G. S., Merela, M., Montagnoli, A., Batkhuu, N., Enkhchimeg, Ts., Chiatante, D. (2023). Anatomy of xylem and phloem in stems and roots of Populus sibirica and Ulmus pumila from semi-arid steppe in Mongolia. Les/Wood, 72(2), 37–48. https://doi.org/10.26614/les-wood.2023.v72n02a02

15

Enkhchimeg, Ts., Ser-Oddamba, B., Khaulenbek, A., Janchivdorj, L., Geerma, G.J and Batkhuu, N. (2021). The effect of seed size on growth and biomass accumulation of Haloxylon ammodendron (C.A.Mey) Bge. Seedlings. Mongolian Journal of Geography and Geoecology – MJGG. Vol.42. pp 194-205

16

Enkhchimeg, Ts., Ser-Oddamba, B., Khaulenbek, A., Gabriella, S.S., Donato, Ch., Antonio, M., Batkhuu, N., and John, A.S. (2022).  Afforestation of the Gobi Desert: A Nursery Protocol for Producing High-Quality Haloxylon ammodendron Seedlings. Tree Planters’ Notes. Volume 65, Number 2: pp 98-122.

17

Gerelbaatar, S., Kim, K.-W., Purevragchaa, B., Oyuntsetseg, B., Batsaikhan, G., Tseveen, B., Dashzeveg, G., Dovdondemberel, B., Lobanov, A.I. (2021). Deforestation and degradation of forests in the khustai nuruu mountains of northern mongolia. Сибирский лесной журнал. № 2. С.53–63. (Web of Sceince)

18

Gerelbaatar, S., Chimednyam.D., Baatarbileg, N., Batsaikhan, G & Gradel. A. (2023). Allometric equations for the estimation of above and below-ground biomass for Larix sibirica Ledeb. in Northern Mongolia. Forest Science and Technology. DOI: https://doi.org/10.1080/21580103.2023.2165173. (2.7 (2021) Cite Score)

19

Gerelbaatar, S., Dorjsuren, Ch., Baatarbileg, N., Batsaikhan, G., Alexander, G. (2023). Allometric equations for the estimation of above- and below-groundbiomass forLarix sibiricaLedeb. in Northern Mongolia. Forest science and technology. E-ISSN 2158-0715. https://doi.org/10.1080/21580103.2023.2165173.

20

Gerelbaatar. S., Batsaikhan, G., Jagdag. D., Munkhtuya, B., Baatarbileg. N. (2025). Distribution, state and reproductive potential of Picea Obovata Ledeb. at the southern limit of Siberian boreal forest distribution: a forest inventory-based analysis. Forest Science and Technology. 2.2 (2024) impact Factor.

21

Guangyou, S., Xiaojun, H., Ganbat, D., Mungunkhuyag, A., Yuhai, B., Siqin, T., Altanchimeg, D., Enkhnasan, D.  (2025). Discrimination of Larch Needle Pest Severity Based on Sentinel-2 Super-Resolution and Spectral Derivatives—A Case Study of Erannis jacobsoni Djak. Forests 16(1), (IF  2.7) https://doi.org/10.3390/f16010088

22

Guo, J., Huang, X., Zhou, D., Zhang, J., Bao, G., Tong, S., Bao, Y., Ganbat, D., Altanchimeg, D., Enkhnasan, D., Ariunaa, M. (2025). Estimation of the water content of needles under stress by Erannis jacobsoni Djak. via Sentinel-2 satellite remote sensing. Frontiers in Plant Science, 16, 1540604. (IF  4.8) https://doi.org/10.3389/fpls.2025.1540604

23

Jagdag, D., Batsaikhan, G., Baatarbileg, N., Naranbayar, E., Ganbat, D., Bayartulga, A and Gerelbaatar, S. (2021). A comparative study of the seedling production technologyof Picea obovata L. in the forest-steppe ecotone of northern Mongolia. Proceedings of the Mongolian Academy of Sciences. Vol. 61 No 03 (239). DOI: https://doi.org/10.5564/pmas.v61i03.1821

24

Jagdag, D., Batsaikhan, G., Baatarbileg, N., Anatoly I. Lobanov., Gerelbaatar, S. (2023). Effect of Nutrient Substrate on Seedling Growth and Biomass Allocation of Picea obovata Ledeb. in Northern Mongolia. Lesnoy Zhurnal = Russian Forestry Journal. DOI: https://doi.org/10.37482/0536-1036-2023-6-57-69.

25

Liga, B., Xiaojun, H., Ganbat, D., Mungunkhuyag, A., Shan, Y., Yuhai, B., Gang, B., Siqin, T., Altanchimeg, D., Enkhnasan, D. Potential of Unmanned Aerial Vehicle Red–Green–Blue Images for Detecting Needle Pests: A Case Study with Erannis jacobsoni Djak (Lepidoptera, Geometridae) Insects 15(3), 172, 2024, (IF 2.7)  https://doi.org/10.3389/fpls.2025.1619695

26

Munkhtsetseg B., Ganbat D. (2021). The affect of pest insects and diseases to wild seabuckthorn shrinkagein Zavkhan river basin, Mongolia. Indernatioanal Journal of Ecology and Environmental Sciences. p 90-93. Impact factor: RJIF 5.28

27

Mukund, P.R., Nicole K.D., Troy S., Magney., Laia, A-H., Baatarbileg, N., Byambagerel, S., Arianna M.N.P., Lkhagvajargal, O., Milagros., Jargalan, B. (2023) “Approaching a thermal tipping point in the Eurasian boreal forest at its southern margin” Communications Earth & Environment volume 4, Article number: 247 https://doi.org/10.1038/s43247-023-00910-6

28

Oyundelger, KH., Munkhzul, O., Ritz, Ch M., Wesche, K. (2023). Long-term grazing exclusion affects the population genetics and functional traits of Artemisia frigida in Mongolia, Journal of Arid Environments. Vol 209.  https://doi.org/10.1016/j.jaridenv.2022.104900

29

Oyundelger, KH., Munkhzul, O., Ritz, Ch M., Wesche, K. (2023). Long-term grazing exclusion affects the population genetics and functional traits of Artemisia frigida in Mongolia, Journal of Arid Environments. Vol 209.  https://doi.org/10.1016/j.jaridenv.2022.104900

30

Otgontuya, Ts., Gerelbaatar, S., Batsaikhan, G., Burmaa, B., Delgermaa, A., Kyoung-Woong, K., Kah Y.S., & Bolormaa, O. (2024). Tree canopy area-dependent changes in soil properties: a comparative study in the southern limit of boreal forest distribution. Forest Science and Technology. https://doi.org/10.1080/21580103.2023.2295450

31

Oyundelger, Kh., Yun, Jäschke., Gonchigsumlaa, G., Batjav, B., Damdindorj, S., Munkhzul, O., Phan. T.N., Drees. L., Kasymov. U., Lehnert. L., Ring. I., Müller. T., Ritz. M.C., Mehring. M., Wesche. K. (2026). Pasture condition in the Mongolian steppe: Cross-validating traditional ecological knowledge and field-based ecological surveys. Biological Conservation. https://doi.org/10.1016/j.biocon.2025.111587

32

Peiling, L., Xiaojun, H., Shan, Y., Yuhai, B., Gang, B., Siqin, T., Dashzeveg, G., Nanzad,  Ts., Dorjsuren, A.,  Enkhnasan, D., Ariunaa, M. (2023). Optimizing spectral index to estimate the relative chlorophyll content of the forest under the damage of Erannis jacobsoni Djak in Mongolia. Ecological Indicators 154 (2023) 110714 journal homepage: www.elsevier.com/locate/ecolind.

33

Siyuan, Z., Xiaojun, H., Lei, M., Ganbat, D., Mungunkhuyag, A.,  Gang, B., Siqin, T., Yuhai, B., Altanchimeg, D., Davaadorj, E. (2024). Response of spectral vegetation indices to Erannis jacobsoni Djak.damage in larch forests. Ecological Informatics 81 (2024) https://doi.org/10.1016/j.ecoinf.2024.102605. (IF 5.8)

34

Sa, H., Xiaojun, H., Debao, Z., Junsheng, Z., Gang., B., Siqin, T., Yuhai, B., Ganbat, D., Tsagaantsooj, N., Altanchimeg, D., Enkhnasan, E., Mungunkhuyag, A., and Jiaze, G. (2024). Identification of Larch Caterpillar Infestation Severity Based on Unmanned Aerial Vehicle Multispectral and LiDAR Features. Forests. 15(1), 191; (IF 2.4) https://doi.org/10.3390/f15010191.

35

Sa, H.-Y., Huang, X., Ling, L., Zhou, D., Zhang, J., Bao, G., Tong, S., Bao, Y., Ganbat, D., Ariunaa, M., Altanchimeg, D., Enkhnasan, D. (2025). Multi-dimensional estimation of leaf loss rate from larch caterpillar under insect pest stress using UAV-based multi-source remote sensing. Drones, 9(8), 529. (IF  2.7) https://doi.org/10.3390/drones9080529

36

Udval B., Gerelbaatar S., Dashzeveg Ts., Lobanov A.I. (2021). Seed Quality of Larix sibirica Ledeb. Depending on the Distance between Forest Areas and Pollution Sources around Ulaanbaatar City of Mongolia // Изв. вузов. Лесн. журн. № 4. С. 23–35. DOI: 10.37482/0536-1036-2021-4-23-35 http://lesnoizhurnal.ru/issuesarchive/?ELEMENT_ID=356394

37

Yan, W., Johannes, L., Alan C., Jiˇr´ı Doleˇzal., Jan, A., Donato, Ch., Anastazija, D., Zexin F., Peili, F., F´elix, F., Jozica, G., Patrick, H., Sandrine, I., Olivier, M., Antonio, M., Cyrille, B.K.R., Enkhchimeg, Ts., Santiago, T and Yann, S. (2025). Physical constraints and environmental factors shape phloem anatomical traits in woody angiosperm species. New Phytologist (2025) 248: 2316–2330. https://doi.org/10.1111/nph.70578.

38

Yang, L.; Huang, X.; Zhou, D.; Zhang, J.; Bao, G.; Tong, S.; Bao,Y.; Ganbat, D.; Altanchimeg, D.;Enkhnasan, D.; et al.(2025). Sentinel-2A Image Reflectance Simulation Method for Estimating the Chlorophyll Content of Larch Needles with Pest Damage. Forests. 15, 1901. 2024, (IF 2.4) https://doi.org/10.3390/f15111901

39


Yan, W., Johannes, L., Alan, C., Ji, D., Jan, A., Donato, Ch., Anastazija, D., Zexin, F., Peili, F., F´elix, F., Jozica, G., Patrick, H., Sandrine, I., Olivier, M., Antonio, M., Cyrille, B. K. R., Enkhchimeg, Ts., Santiago, T., Yann, S.  (2025). Physical constraints and  environmental factors shape phloem anatomical traits in woody angiosperm species.New Phytologist 248: 2316–2330. (IF  8.1) https://nph.onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/nph.70578