Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Амарсайхан
Цахим шуудан: amarsaikhan@mas.ac.mn
Утас: 976-99005149
https://orcid.org/0000-0002-4715-6518
Эрдмийн зэрэг хамгаалсан улс, сургууль: 1996, Монгол Улс, ШУТИС
Зорилго
Тус салбар нь орчин үеийн олон эх сурвалжийн зайнаас тандсан мэдээг боловсруулж, сэдэвчилсэн судалгаанд ашиглах хиймэл оюуны, машин сургалттай, объектэд суурилсан болон өндөр түвшингийн аргуудыг хөгжүүлэх; агаар, сансрын их өгөгдлийг орон зай, цаг хугацааны мэдээтэй нийлүүлэн боловсруулж, орон зайн холбогдолтой төлөвлөлт, шийдвэр гаргахад ашиглах, сэдэвчилсэн хэрэглээг нэмэгдүүлэх; зайнаас тандсан мэдээний боловсруулалтын үр дүнгээр орон зайн мэдээллийн системийн сэдэвчилсэн давхаргуудыг баяжуулан, шинэчлэх аргазүйг хөгжүүлэх үндсэн зорилготой.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Хэт өндөр ба өндөр нарийвчлалтай олон бүсчлэлийн оптик, синтетик апертурт радар, хайперспектрийн мэдээг боловсруулж, дүн шинжилгээ хийх аргазүйг хөгжүүлэх
- Агаар, сансрын их өгөгдлийг бусад эх сурвалжийн мэдээтэй нийлүүлэн боловсруулж, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн холбогдолтой бодлого боловсруулах, төлөвлөлт, шийдвэр гаргахад ашиглах
- Тандан судлалын мэдээний боловсруулалтын үр дүнг ашиглан орон зайн мэдээллийн системийн сэдэвчилсэн давхаргуудыг баяжуулан, шинэчлэх, нийлмэл мэдээллийг ашиглан зураглал үйлдэх
- Орчин үеийн олон эх сурвалжийн зайнаас тандсан мэдээг ГМС-ийн олон төрлийн мэдээтэй хослуулан агаарын бохирдол, байгалийн гамшгийн судалгаанд ашиглах, сэдэвчилсэн хэрэглээг нэмэгдүүлэх
- Дулааны долгион үзэгдэл болон хотын дулааны арлын орон зайн тархалт, давтамж, эрчимжлийг зайнаас тандан судлал ба машин сургалтын аргаар үнэлэх
- Монгол улсын орон зайн нийлмэл мэдээллийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд орох дэд сангуудын бүтцийг тодорхойлон загварчлах
- Дэлхийн тандан судлал, орон зайн мэдээллийн техник, технологи, загварчлалын талаарх онолыг агуулсан, эдгээр салбар ухаануудын хэрэглээг харуулсан ном, товхимол, өгүүллийг хэвлэн нийтлүүлж, шинжлэх ухааныг эрчимтэй сурталчлах
Түүхэн замнал
Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын үүсэл, хөгжил Монгол хүн сансарт нисэхэд бэлтгэгдэж эхэлсэн цаг үетэй холбоотой бөгөөд анх 1978 онд ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторын дэргэд нэгж хэлбэрээр сууриа тавьж, 1985 онд тус хүрээлэнгийн Агаар, сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, аргазүйн лаборатори болон зохион байгуулагджээ. Улмаар 1990 онд ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал М.Ганзоригийн тушаалаар “Агаар, сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, аргазүйн лаборатори”-ийг өргөтгөн “Геоинформатикийн лаборатори” болгосон бөгөөд лабораторийн үе үеийн эрхлэгчээр Х.Тулгаа, П.Галсан, Д.Амарсайхан нар томилогдон ажиллаж байжээ. 2015 оноос ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбар нэртэйгээр судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна.
|
ШУА-ийн Физик, техникийн хүрээлэн (ФТХ)-ийн Сансар судлалын сектор
|
|
Агаар, сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, аргазүйн лаборатори
|
|
ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лаборатори
|
|
ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбар
|
Салбараас төрсөн эрдэмтэд
|
Майдаржавын Ганзориг
|
|
1984 онд “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсын сансрын нисэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, манай улсын тандан судлалын салбарын анхны эрдэмтэн М.Ганзориг нь ургамалжилтын төлөвийг тодорхойлоход шаардагдах, спектр тодролтын коэффициент болон тухайн биетийн хэв шинж, төлөвийг илэрхийлэгч үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлох аргазүйг анхлан боловсруулж, туршилтыг гадаадын эрдэмтэдтэй хамтран 1982 онд хийсэн бөгөөд уг туршилтад түүний дэвшүүлсэн хөрс-ургамалжилтын тогтолцооны талаарх аргачлалын асуудал нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байна. М.Ганзориг тэргүүтэй хамт олон Монгол улс дахь тандан судлал, ГМС, геоинформатик, орон зайн технологийн салбарын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний геоинформатикийн салбарт хийсэн судалгааны ажил болон салбарыг дэлхий дахинд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1996 онд АНУ-ын Газарзүйн нийгэмлэг О.Миллерийн нэрэмжит алтан медалиар шагнажээ.
|
|
Жамбын Ган-Очир
|
|
1975 онд “Дашбалбарын хотгорын геологийн тогтоц, хөгжлийн түүх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Ж.Ган-Очир нь Агаар, сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, аргазүйн лабораторийн ууган судлаач бөгөөд 1970-аад оны сүүлч үеэс эхлэн сансрын мэдээг ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн зураглалд ашиглаж эхэлсэн, Монгол улсын геологийн тандан судлалын суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн, нэрт эрдэмтэн юм. Тэрээр агаар, сансрын мэдээ ашиглан цагирган ба нуман бүтцийг илрүүлэх, ашигт малтмалын боломжит ордын байршилд үнэлгээ өгөх чиглэлээр олон тооны судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүний судалгааны үр дүнгүүд одоо ч ач холбогдлоо алдаагүй, хэрэглэгчдийн гарын авлага болсоор байна.
|
|
Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ
|
|
2019 онд “Сансрын олон эх сурвалжийн мэдээгээр ойн мэдээллийн санг баяжуулах арга зүйн асуудалд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. А.Мөнх-Эрдэнэ нь ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар 2005 оноос ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд одоо Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл орон зайн болон спектрийн төрөл бүрийн нарийвчлалтай агаар, сансрын зураг боловсруулах өндөр түвшний аргачлал боловсруулах, гарсан үр дүнг сэдэвчилсэн судалгаанд ашиглах, олон эх сурвалжийн сансрын мэдээ болон газарзүйн мэдээллийн системд хадгалагдсан олон цаг улирлын мэдээг ашиглан нийлмэл судалгаа явуулах, мэдээллийн санг баяжуулах аргазүй боловсруулах юм. Мөн агаар, сансрын мэдээг ашиглан байгалийн нөөц, газрын бүрхэвч, газар ашиглалт, хот төлөвлөлт, геологи, газарзүй зэрэг олон чиглэлд судалгаа явуулж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх, түүнийг баяжуулах арга зүй эзэмшин судалгаа явуулж байна.
|
Салбарын хүний нөөц
Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбар нь одоогоор 6 эрдэм шинжилгээний ажилтан, 1 туслах ажилтан, 1 гэрээт ажилтан буюу нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарт 1 академич, 1 доктор (PhD), 4 магистр, 1 бакалаврын зэрэгтэй судлаач ажиллаж байна.
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (PhD)
|
|
Судалгааны чиглэл: Зайнаас тандан судлал, загварчлал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий, хүрээлэн буй орчны бохирдол
|
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
|
|
Судалгааны чиглэл: Зайнаас тандан судлал, геостатистик, байгалийн нөөцийн үнэлгээ, байгаль орчны судалгаа
|
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
|
|
Судалгааны чиглэл: Зайнаас тандан судлал, геофизик, байгалийн нөөцийн үнэлгээ
|
|
Эрдэм шинжилгээний туслах ажилтан
|
|
Судалгааны чиглэл: Зайнаас тандан судлал, Газарзүй мэдээллийн систем
|
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
|
|
Судалгааны чиглэл: Уур амьсгал, Зайнаас тандан судлал
|
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
|
|
Судалгааны чиглэл: Зайнаас тандан судлал, Хотын дулаан арал, Машин сургалтын загварчлал
|
|
ДАМДИНСҮРЭНГИЙН АМАРСАЙХАН
|
|
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич
|
|
Судалгааны чиглэл: Зайнаас тандан судлал, хиймэл оюуны аргуудын хөгжүүлэлт, геостатистик, газарзүйн мэдээллийн системийн загварчлал
|
Хэрэгжсэн төсөл хөтөлбөр
Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын эрдэмтэн судлаачид анх байгуулагдсан цагаасаа хойш шинжлэх ухаан, технологийн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэл практикт олон тооны захиалгат ажил хэрэгжүүлсэн байна. Үүнээс салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрийг тоймлон хүргэж байна.
|
1988-1990
|
“Монгол улсын зайнаас тандан судлалын лабораторийн хөгжүүлэлт” сэдэвт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн олон улсын төсөл
|
|
1989-1990
|
"Геомон-90" сэдэвт Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн олон улсын туршилтын төсөл
|
|
1989-1993
|
“Гурван-Гол” сэдэвт Монгол-Японы хамтарсан агаар-сансрын мэдээ боловсруулах, ашиглах, геофизикийн аргаар тандалт хийх төсөл
|
|
1993-1997
|
“Байгалийн биетийн тогтолцоог информатикийн аргаар судлах” сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
1997-1999
|
“Радарын ЕRS-1/2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах” сэдэвт Германы сансрын агентлагийн зайнаас тандах судалгааны төвтэй хамтарсан төсөл
|
|
1998-2001
|
“ГМС-ийг мэдлэгт тулгуурласан аргаар баяжуулах” сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
2001-2004
|
“Байгалийн биетийн төлөвийг радарын ба олон эх сурвалжийн мэдээ ашиглан тодорхойлох” сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
2005-2007
|
“Монгол улсын газарзүйн мэдээллийн үндэсний сүлжээний нарийвчилсан зохион байгуулалтын судалгаа, боловсруулалт” сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
2009-2010
|
“Улаанбаатар хотын газар ашиглалтын өөрчлөлтийг газарзүйн мэдээллийн систем болон сансрын мэдээгээр үнэлэх нь” сэдэвт МУИС-ийн Азийн судалгааны төвийн төсөл
|
|
2010-2011
|
“Улаанбаатар хотын гадаргын өөрчлөлтийг үнэлсэн дүн” сэдэвт Германы Гумболдтын сангийн төсөл
|
|
2011-2013
|
“Монгол улсын газарзүйн мэдээллийн үндэсний сүлжээний боловсруулалт, мэдээллийн санг хэт өндөр шийдтэй сансрын мэдээгээр баяжуулах аргазүй” сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
2014-2016
|
“Монгол улсын экологийн мэдээллийн санг оптикийн, радарын, хайперспектрийн сансрын мэдээгээр баяжуулах нийлмэл аргазүй" сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
2017-2019
|
“Вэб-д суурилсан орон зайн мэдээллийн систем, түүнийг олон эх сурвалжийн зайнаас тандсан мэдээгээр баяжуулах аргазүй” сэдэвт суурь судалгааны төсөл
|
|
2020-2023
|
“Вэб-д суурилсан газарзүйн ба метадата мэдээллийн систем, түүнийг агаар-сансрын мэдээгээр баяжуулах аргазүй”сэдэвт суурь судалгааны төсөл
|
Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн
Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбар байгуулагдсан цагаас хойш судалгааны үр дүнгээр нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 30 гаруй, 500 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, олон тооны зөвлөмж, гарын авлага хэвлүүлж олны хүртээл болгосон байна.
| |
Д. Амарсайхан, М.Ганзориг, Ц.Адьяасүрэн, М.Саандарь. “Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн системийн зарчмууд” (2002 он)
Энэхүү номын гол зорилго нь тандан судлахуйн мэдээг ашиглах явдал эрс өссөнтэй уялдуулан, түүнтэй харьцдаг мэргэжлийн болон бусад хүмүүст зайнаас тандан судлахуйн үндэс, дүрс мэдээг боловсруулах стандарт болон мэдлэгт тулгуурласан аргууд, радарын мэдээг тайлах зарчмын талаар үндсэн мэдлэг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан, М.Ганзориг. “Зайнаас тандан судлал, дүрс мэдээлэлд тоон боловсруулалт хийх зарчмууд” (2010 он)
Энэхүү номын гол зорилго нь тандан судлахуйн мэдээг ашиглах явдал эрс өссөнтэй уялдуулан, түүнтэй харьцдаг судлаачид, их дээд сургуулийн багш нар, оюутнууд, мөн түүнчлэн мэргэжлийн болон бусад хүмүүст зайнаас тандах судлалын үндэс, дүрс мэдээг боловсруулах стандарт болон өндөр түвшний аргууд, радарын мэдээг тайлах зарчмын талаар үндсэн мэдлэг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан, М.Ганзориг. “Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд” (2010 он)
Энэхүү номын гол зорилго нь ГМС-ийн хэрэглээ эрс өссөнтэй уялдуулан түүнтэй харьцдаг мэргэжлийн болон бусад хүмүүст ГМС-ийн онолын болон хэрэглээний талын зарим мэдлэгийг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан, М.Ганзориг. “Радарын тандан судлал, радарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх зарчмууд” (2013 он)
Энэхүү номын гол зорилго нь синтетик апертуртай радарын мэдээг ашиглах явдал эрс өссөнтэй уялдуулан, түүнтэй харьцдаг судлаачид, их дээд сургуулийн багш нар, оюутнууд, мөн түүнчлэн мэргэжлийн болон бусад хүмүүст идэвхтэй тандан судлалын үндэс, радарын мэдээг боловсруулах стандарт ба өндөр түвшний аргууд, радарын ба оптикийн мэдээг нэгтгэх хэлбэрүүд, нэг туйлшралаар хүлээн авсан болон полариметрийн радарын мэдээг тайлах зарчмын талаар үндсэн мэдлэг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан, М.Ганзориг, А.Мөнх-Эрдэнэ, Д.Энхжаргал. “Зайнаас тандах хиймэл дагуулууд болон төхөөрөмжүүд” (2015 он)
Энэхүү номын гол зорилго нь сүүлийн үед, зайнаас тандсан мэдээ, мэдээллийг ашиглах явдал эрс өссөнтэй уялдуулан, түүнтэй харьцдаг судлаачид, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, оюутнууд болон бусад хүмүүст зайнаас тандах судлалын үндсэн зарчим, сансрын янз бүрийн түвшин дэх хиймэл дагуулууд ба оптикийн, радарын, хайперспектрийн мэдээ хүлээн авах төхөөрөмжүүд, сансрын мэдээг сэдэвчилсэн судалгаанд хэрхэн ашиглах хэрэглээний талаар үндсэн мэдлэг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан, А.Мөнх-Эрдэнэ, Д.Энхжаргал. “Газарзүйн мэдээллийн систем” (2015 он)
Номын гол зорилго нь ГМС-ийн хэрэглээ эрс өссөнтэй уялдуулан түүнтэй харьцдаг эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн болон бусад хүмүүст орчин үеийн ГМС-ийн онцлог, бүрэлдэхүүн хэсгүүд, мэдээллийн сангийн загварчлал, орон зайн ба 3-хэмжээст дүн шинжилгээний аргууд, байгалийн нөөцийн салбар дахь ГМС-ийн хэрэглээний талаар үндсэн мэдлэг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан. “Орчин үеийн газарзүйн мэдээллийн систем, тандан судлалын зарчмууд” (2019 он)
Энэхүү номын гол зорилго нь, манай улсын олон салбарт орон зайн мэдээллийн ашиглалт ба хэрэглээ эрс өссөнтэй уялдуулан, түүнтэй харьцдаг эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, оюутнууд болон нийт хэрэглэгчдэд орчин үеийн ГМС, тандан судлалын үндсэн зарчмууд; тэдгээрийн түүхэн хөгжлийн үе шатууд; мэдээллийн сангийн дизайн ба загварчлал; эх мэдээг тоон хэлбэрт хөрвүүлэх аргууд; зайнаас тандсан олон эх сурвалжийн мэдээг боловсруулах стандарт болон автомат тайллын өндөр түвшний аргууд; ГМС ба ЗТС-ын аргуудыг сэдэвчилсэн судалгаанд хэрхэн ашиглах зарчмын талаар үндсэн мэдлэг олгоход оршино.
|
| |
Д. Амарсайхан. “Орчин үеийн радарын тандан судлал, радарын мэдээнд боловсруулалт хийх зарчмууд” (2019 он)
Энэхүү ном нь манай улсын орон зайн мэдээ, мэдээллийг ашигладаг эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш нар, оюутнууд болон нийт хэрэглэгчдэд орчин үеийн радарын тандан судлалын үндсэн зарчмууд, радарын хиймэл дагуулууд, техник, технологи, радарын мэдээг дангаар нь болон цахилгаан, соронзон долгионы өөр мужуудад хүлээн авсан мэдээтэй нийлэгжүүлэн боловсруулах стандарт болон өндөр түвшний машин сургалттай, хиймэл оюуны аргууд, түүнчлэн ГМС-ийн сэдэвчилсэн давхаргыг баяжуулахад радарын мэдээг хэрхэн ашиглах зарчмын талаар үндсэн мэдлэг олгох үндсэн зорилготой.
|
Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)
- Amarsaikhan, D., Enkhjargal, D., Odontuya, G., Tsogzol, G., Jargaldalai, E., Boldbaatar N., Ochirhuyag, L., 2025, Synergistic use of PRISMA hyperspectral and Sentinel-1B SAR data for land cover classification, Special Issue of Mongolian Journal of Geography and Geoecology – MJGG, Ulaanbaatar, Mongolia.
- Amarsaikhan, D., Odontuya, G., Enkhjargal, D., Byambadolgor, B., Tsogzol, G., Sainbayar, D., Boldbaatar, N., 2025, Comparison of machine learning, supervised, and unsupervised algorithms for a land cover classification in Northern Mongolia, Special Issue of Mongolian Journal of Geography and Geoecology – MJGG, Ulaanbaatar, Mongolia.
- Byambadolgor, B., Amarsaikhan, D., Sainbayar, D., Munkh-Erdene, A., 2025, Estimating the spatial distribution of urban heat islands in Ulaanbaatar, Mongolia, Special Issue of Mongolian Journal of Geography and Geoecology – MJGG, Ulaanbaatar, Mongolia.
- Boldbaatar, N., Bayartungalag, B., Khaliuna, S., Amarsaikhan, D., 2025, Knowledge-based geoecological mapping for sustainable land management, Special Issue of Mongolian Journal of Geography and Geoecology – MJGG, Ulaanbaatar, Mongolia.
- Tsogtbaatar, U., Huo, L., Jiao, L., Dalantai, S., An, Y., Batsaikhan, B., Jugnee, U., Natsagdorj, B., Batsaikhan, T., & Munkhchuluun, B. 2025. Ecological risk evaluation of heavy metals based on hyperspectral: a case study of rice paddy soil in Xiangtan County, China. Environmental Monitoring and Assessment, 197(4), 376. (Impact factor 3.1) https://doi.org/10.1007/s10661-025-13821-0
- Jugnee, U., Jiao, L., Dalantai, S., Huo, L., An, Y., Batsaikhan, B., Tsogtbaatar, U., Ulziibaatar, M., & Natsagdorj, B. 2025. A general methodological framework for predicting and assessing heavy metal pollution in paddy soils using machine learning models. Heliyon, 11(4). (Impact factor 3.4) https://doi.org/10.1016/j.heliyon.2025.e42619
- Enkhmanlai, A., Enkhjargal, D., Jargaldalai, E., Amarsaikhan, D., 2024, Comparison of machine-learning and parametric methods for the discrimination of urban land cover types, Geocarto International (Impact Factor-3.3), Vol.39, No.1, pp.1-28.
- Xie, Yuxin, Hasi Bagan, Luwen Tan, Terigelehu Te, Amarsaikhan, D., 2024, Time-series analysis of mining-induced subsidence in the arid region of Mongolia based on SBAS-InSAR" Remote Sensing (Impact Factor-4.2), Vol. 16, No. 12: 2166.
- A, Y., Bao, Z., Tong, S., Bao, Y., Dalantai, S., Natsagdorj, B., & Fan, X. 2024. Spatiotemporal Characteristic of XCO2 and Its Changing Contribution Rate from Different Influencing Indicators in Mongolian Plateau of Central Asia. Atmosphere, 16(5), 560. (Impact factor 2.5) https://doi.org/10.3390/atmos16050560
- Enkhmanlai, A., Nyamjargal, E., Amarsaikhan, D., Munkhdulam, O., Batbileg, B., 2023, Estimation and mapping of pasture biomass in Mongolia using machine learning methods, Geocarto International (Impact Factor-3.45), Vol.38, No.1, pp.1-17.
- Amarsaikhan, D., Byambadolgor, B., Enkhjargal, D., Nyamjargal, E. and Tsogzol, G., 2023, Estimation of grassland biomass in Eastern Mongolia using RS-based vegetation indices, , Advances in Engineering Research, Vol.206, Proceedings of the ESTIC 2023, Atlantis Press-Springer Nature.
- Ochirbat, M., Amarsaikhan, D., Boldbayar, N. and Jargalan, S., 2022, Study of structures of Ovoot khural coal bearing basin using optical and microwave remote sensing, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Enkhtuya, S. and Amarsaikhan, D., Application of satellite technology for refinement of a height system in Mongolia, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Amarsaikhan, D., Enkhmanlai, A., Bat-Erdene, Ts., Jargaldalai, E. and Bolorchuluun, Ch., 2022, Feature extraction and classification of hyperspectral data of Mongolia using machine learning methods, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Byambadolgor, B. and Amarsaikhan, D., 2022, Mapping the spatial distribution of urban heat islands in Darhan and Erdenet cities, Mongolia, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Jargalan, S., Khashbat, D., Amarsaikhan, D., Enkhjargal, B., Bolorchimeg, N., Oyungerel, S., Kundys, S., Bolor-Erdene, B., Byambadolgor, B. and Tsogzol, G., 2022, Structural feature study of Khalzan-tsakhir ree bearing ore zone using optical and microwave remote sensing, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Munkhdulam, O., Clement, A., Amarsaikhan, D., Yokoyama, S., Erdenesukh, S., Sainbayar, D. (2022). Detection of Anthropogenic and Environmental Degradation in Mongolia Using Multi-Sources Remotely Sensed Time Series Data and Machine Learning Techniques. In: Al-Quraishi, A.M.F., Mustafa, Y.T., Negm, A.M. (eds) Environmental Degradation in Asia. Earth and Environmental Sciences Library. Springer, Cham. https://doi.org/10.1007/978-3-031-12112-8_2
- Amarsaikhan, D., Jargalan, S., Khashbat, D., Enkhjargal, B., Bolorchimeg, N., Oyungerel, S., Kundys, S., Nyamjargal, E., Adyaochir, G. and Tsogzol, G., 2022, Investigation of geo-structure of the Khan Bogd massive using optical and microwave RS, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Nyamjargal, E., Enkhmanlai, A., Amarsaikhan, D. and Enkhtuya, S., 2022, Evaluation of principal components for land cover discrimination using object-based classification, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Tsolmon, A., Amarsaikhan, D., Tsolmon, R. and Dorjsuren, Ch., 2022, Relationship analysis between forest aboveground biomass and vegetation indices using Sentinel-2 data, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Jargaldalai, E., Amarsaikhan, D., Munkh-Erdene, A., 2022, Analysis of vegetation indices for pasture biomass evaluation using multitemporal satellite images and UAV data, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Munguntuul Ulziibaatar, Boldbaatar Natsagdorj, Sainbayar Dalantai, Altantuya Dorjsuren (2022). Estimation and validation of pasture aboveground biomass using sentinel-2 and alos palsar (A case study in bayandelger soum, tuv province), Ulaanbaatar,Mongolia.
- Ganbat, D., Bao, Y., Dalantai, S., Natsagdorj, B., Tseren, N., Batsaikhan, T., Mandakh, U., and Bayarsaikhan, S.: Changes of sand dune distribution – a case study ikh nuuruudyn khotgor of mongolia, Int. Arch. Photogramm. Remote Sens. Spatial Inf. Sci., XLIII-B4-2022, 621–626. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2022-621-2022
- Jargaldalai, E., Amarsaikhan, D., Munkh-Erdene, A., 2022, Object-based classification of land cover types using lidar and satellite images, Full paper published in Proceedings of the Asian Conference on RS, Ulaanbaatar, Mongolia.
- Nyamjargal, E., Batbileg, B., Amarsaikhan, D., 2021, Application of random forest approach to biomass estimation using remotely sensed data, Advances in Engineering Research, Vol.206, Proceedings of the ESTIC 2021, Atlantis Press-Springer Nature, pp.109-115.
- Odontuya, G., Amarsaikhan, D., 2021, Comparison of spectral signatures in hyperspectral and multispectral data, Advances in Engineering Research, Vol.206, Proceedings of the ESTIC 2021, Atlantis Press-Springer Nature, pp.116-120.
- Munkh-Erdene, A., Amarsaikhan, D., Odontuya, G., Enkhjargal, D., E.Jargaldalai, 2021, Feature extraction approach in hyperspectral data, Advances in Engineering Research, Vol.206, Proceedings of the ESTIC 2021, Atlantis Press-Springer Nature, pp.102-108.
- Amarsaikhan, D., Byambadolgor, B., Jargaldalai, E., Enkhjargal, D., Tsogzol, G., 2021, Application of hyperspectral data for land cover classification, Advances in Engineering Research, Vol.206, Proceedings of the ESTIC 2021, Atlantis Press-Springer Nature, pp.86-90.
- Narankhuu Erdenejargal, Batsuren Dorjsuren, Lkhagvasuren Choijinjav, Dash Doljin, Altanbold Enkhbold, Bilegsaikhan Munkhuu, Boldbaatar Natsagdorj, Abel Girma (2021). Evaluation of the Natural Landscape Aesthetic: a Case Study of Uvs Province, Mongolia. DOI: https://doi.org/10.15244/pjoes/132788 (Impact factor 1.383)
- Boldbaatar, N., Khaulanbek, A., Narantsatsral, Ts., Sainbayar, D., Danzanchadav, G., (2021). Landcover changes in Selenge aimag. The third international conference on Environmental Science and Technology, proceeding. p-96
- Natsagdorj, B., Dalantai, S., Sumiya, E., Bao, Y., Bayarsaikhan, S., Batsaikhan, B., Ganbat, D. (2021). Assessment of some meteorology data of average monthly air temperature over Mongolia using Digital Elevation Model (DEM) and GIS techniques, Int. Arch. Photogramm. Remote Sens. Spatial Inf. Sci., XLIII-B4-2021, 117–121. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2021-117-2021
- Amarsaikhan, D., Odontuya, G., Enkhjargal, D., Bolor, G., Tsogzol, G., Ts.Bat-Erdene, 2021, Conceptual design of service-based geospatial information system, Advances in Engineering Research, Vol.206, Proceedings of the ESTIC 2021, Atlantis Press-Springer Nature, pp.81-85.
- Dalantai, S., Sumiya, E., Bao, Y., Otgonbayar, M., Mandakh, U., Batsaikhan, B., Natsagdorj, B. (2021). Spatial-temporal changes of land degradation caused by natural and human induced factors: case study of Bulgan province in central Mongolia, Int. Arch. Photogramm. Remote Sens. Spatial Inf. Sci., XLIII-B4-2021, 79–85. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2021-79-2021
- Adiya, S., Dalantai, S., Wu, T., Wu, X., Yamkhin, J., Bao, Y., Sumiya, E., Yadamsuren, G., Avirmed, D., & Dorjgotov, B. (2021). Spatial and temporal change patterns of near-surface CO2 and CH4 concentrations in different permafrost regions on the Mongolian Plateau from 2010 to 2017. Science of The Total Environment, 800, 149433. https://doi.org/https://doi.org/10.1016/j.scitotenv.2021.149433 (Impact factor 7.963)
- Mandakh, U., Ganbat, D., Batsaikhan, B., Dalantai, S., Adiya, Z., Bayasgalan, N., Bayarsaikhan, S., Borjigidai, A. and Long, C. (2020). Impacts of Rapid Changes of Land Cover and Intensive Human Activities on Avarga Toson Lake Area, Mongolia. Sustainability, 12(15), p 6070. https://doi.org/10.3390/su12156070 (Impact factor 2.576)
- Enkhtuya, S. and Amarsaikhan, D., 2020, Improvement of Mongolian height system using a satellite technology, International Open Journal of Applied Sciences, 10, 154-168.
- Amarsaikhan, D., 2020, Advanced classification of optical and SAR images for urban land cover mapping, Invited paper published in International Archives of the Photogrammetry, RS and Spatial Information Sciences, XXIV ISPRS Congress, Nice, France, pp.1417-1421.
- Nyamjargal, E., Amarsaikhan, D., 2020, Application of different indices for vegetation condition evaluation in Mongolia, Proceedings of the XIII International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories, pp.423-429.
- Bolorchuluun, Ch., T.Bilguuntugs, Amarsaikhan, D., Jargaldalai, E., G.Adya-Ochir, Bayarbaatar, D., 2020, Improving the location of crime prevention camera surveillance system using a GIS method, Proceedings of the XIII International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories, pp.31-36.
- Munkh-Erdene, A., Amarsaikhan, D., Jargaldalai, E., Nyamjargal, E., 2020, Forest change study in central Mongolia using optical and microwave remote sensing imagery, Proceedings of the XIII International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories, pp.81-85.
- Jargaldalai, E., Amarsaikhan, D., Munkh-Erdene, A., Nyamjargal, E., 2020, Object-based classification of land cover types using lidar and optical Images, Proceedings of the XIII International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories, pp.392-398.
- Amarsaikhan, D., Enkhjargal, D., Bat-Erdene, Ts., Tsogzol, G., Bolorchuluun, Ch., 2020, Classification of forest area using optical and radar Images, Proceedings of the XIII International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories, pp.86-94.
- Amarsaikhan, D., Enkhjargal, D., Nyamjargal, E., Tsogzol, G., Jargaldalai, E., 2020, Enhancement of Urban Land Use Classes Using Optical and Radar Images, Proceedings of the XIII International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories, pp.105-112.