Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-03-05
  • 0

Салбарын Танилцуулга

   Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга
   Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
   Газарзүйн ухааны доктор С.Нарангэрэл
   Цахим шуудан: narangerel_s@mas.ac.mn
   Утас:976-11-325487
   https://orcid.org/0000-0002-1550-1831
   Эрдмийн зэрэг хамгаалсан улс, сургууль:
   2025, Япон улсын Нагоя Их Сургууль

З
орилго
   Хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, алсын хараа, үндсэн болон тэргүүлэх чиглэлд тулгуурлан, төр засгийн урт хугацааны бодлого, хөгжлийн зорилтуудтай уялдуулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн судалгааг хөгжүүлэх, мөн салбар дундын судалгааг бэхжүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, бодлогын зөвлөмж боловсруулах, шинэ мэдлэг бүтээх, онолын суурь болон бодлогын хавсарга судалгааг явуулахад оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • Хүрээлэн буй орчны менежментийн судалгаа
  • Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн салбар дундын судалгаа
  • Хүрээлэн буй орчны төлөв байдал, доройтлын судалгаа
  • Хүрээлэн буй орчны үнэлгээ, экологи-эдийн засгийн судалгаа
  • Байгалийн гамшгийн менежментийн судалгаа
  • ISO стандартын сургалт, хэрэгжилтийн судалгаа
Түүхэн замнал
   ШУА-ийн тэргүүлэгчдийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарыг шинээр байгуулсан бөгөөд тус салбарын анхны даргаар Ц.Болормаа томилогдон 2021 оны 12 дугаар сар хүртэл, 2022 оноос 2025 оны 2 дугаар сар хүртэл доктор Б.Баяртунгалаг нар тус тус ажиллаж байсан бол 2025 оны 2 дугаар сарын 21-ны өдрөөс ЭШАА, доктор С.Нарангэрэл ажиллаж байна.
Салбараас төрсөн эрдэмтэд
  1. Д.Сайнбаяр Агаар мандалд агуулагдах нүүрсхүчлийн хийн агууламжийн орон зайн тархалтыг загварчлах нь. Монгол улс, 2024 он
  2. Ө.Билгүүн Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын төлөв, электрокинетик аргаар бууруулах технологийн судалгаа. Монгол улс, 2025 он
Хүний нөөц
   Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбар нийт 9 эрдэм шинжилгээний ажилтны орон тоотой бөгөөд өнөөдрийн байдлаар салбарын дарга, ЭШАА, доктор С.Нарангэрэл, ЭШТА, доктор Д.Баттогтох, ЭШДА, доктор Ө.Билгүүн, ЭШДА, магистр Ш.Хүслэн, ЭШДаА магистрант Т.Золжаргал, Ц.Цэнд-Аюуш, М.Гансайхан гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
     
 

 

 
   
 
 

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр

   Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбар 2021 онд байгуулагдсан цагаас хойш 2025 он хүртэл эрдэмтэн судлаачид шинжлэх ухаан, технологийн болон суурь судалгааны дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

2019-2022

Зайнаас тандан судлалын олон төрлийн өгөгдлийн сан (хиймэл дагуулын мэдээ) дээр тулгуурлан хятад-монголын бэлчээрийн мониторинг хийх гол технологи судалгааг хөгжүүлэх

2019-2021

Зайнаас тандан судлалын олон төрлийн өгөгдлийн сан дээр тулгуурлан Хятад-Монголын бэлчээрийн мониторинг хийх гол технологи судалгааг хөгжүүлэх" олон улсын хамтарсан төсөл

2021-2024

Хэрлэн голыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг зайнаас тандах (Хиймэл дагуулын мэдээ) арга зүй ашиглан мониторинг, үнэлгээ хийх технологийн судалгааг хөгжүүлэх" олон улсын хамтарсан төсөл; УНУА-ын салбартай хамтарсан төсөл

2022-2024

Геоэкологийн нөхцөлийг тодорхойлох, үнэлэх аргазүй боловсруулах" суурь судалгааны төсөл

2022-2024

Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятад, Монголын бүс нутгийн жишээн дээр" олон улсын хамтарсан төсөл; НЭЗГ-н салбартай хамтарсан төсөл

2022-2025

Монгол, Хятадын нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ, бодлогод дүн шинжилгээ хийж, орон нутагт дасан зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь" олон улсын хамтарсан төсөл; НЭЗГ-н салбартай хамтарсан төсөл

2025

“Юнеско-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Геопаркийн менежментийн багийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах төсөл

2025-2026

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа”-ны ажил, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК, ШУТИС, МУБИС, ХААИС, Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо-той хамтарсан төсөл

Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн

   2025 оны байдлаар тус салбарын 2 судлаач докторын зэргийн судалгааны бүтээлийг амжилттай хамгаалж, мөн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 1 бие даасан ном туурвисан байна.

 

 

Агаар мандалд агуулагдах нүүрсхүчлийн хийн агууламжийн орон зайн тархалтыг загварчлах нь – Д.Сайнбаяр (2024)

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын агаар мандлын СО₂ тархалтын төлөв байдлыг машин сургалтын аргачлалд тулгуурлан үнэлж, хүний үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллийг тодорхойлсон. Судалгаагаар СО₂-ын орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтийн чиг хандлагыг шинжилж, тархалтын хэв маягийг тогтоохын зэрэгцээ загварчлалын үр дүнг тайлбарлах боломжийг үнэлсэн. Түүнчлэн хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах бодлого, менежментийн шийдвэр гаргалтад ашиглах суурь мэдээллийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Судалгааны үр дүн нь хотын агаарын чанарыг сайжруулах, хүн амын эрүүл, аюулгүй оршин тогтнох нөхцөлийг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахад хувь нэмэр оруулна.

 

 

 

“Enhancing Organizational Effectiveness Through Knowledge Management and Transformational Leadership” – Д.Баттогтох

Энэхүү ном нь байгууллагын соёл, стратеги, технологи, хүний нөөцийн хөгжил (HRD), өөрчлөлтийн манлайлал, мэдлэгийн менежмент болон байгууллагын үр ашгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх хүчин зүйлсийг таамаглалд суурилсан загварын хүрээнд судалсан болно. Уг загвар нь байгууллагын соёл, технологи, стратеги, хүний нөөцийн хөгжил нь мэдлэгийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх үндсэн урьдчилсан нөхцөл болж, харин өөрчлөлтийн манлайлал нь түүнийг улам бүр сайжруулдаг гэж үздэг.

Судалгааг судалгаа, хөгжлийн (R&D) байгууллагуудад, тэр дундаа Монголын Шинжлэх Ухааны Академийн судалгааны хүрээлэнгүүдэд төвлөрүүлж, дээрх хүчин зүйлс нь байгууллагын үр ашгийг хэрхэн хамтад нь дээшлүүлж байгааг судалсан. Номын төгсгөлд R&D салбарын судлаачид болон удирдах ажилтнуудад зориулсан практик зөвлөмжүүдийг тусгасан бөгөөд стратегийн манлайлал, мэдлэгийн менежментийн оновчтой туршлагыг хэрэгжүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломжийг санал болгосон.

 

 

 

Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын төлөв, электрокинетик аргаар бууруулах технологийн судалгаа – Ө.Билгүүн (2026)

Энэхүү бүтээлд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын төлөв байдлыг үнэлж, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл, орон зайн тархалт, хүнд металлын бохирдол хэрхэн өөрчлөгдөж буй чиг хандлага, бууруулах технологийн боломжийг судалсан байна. Түүнчлэн хотын хүн ам, амьд организмын аюулгүй оршин тогтнох нөхцөлийг хангахад чиглэсэн, урьдчилан сэргийлэх болон менежментийн бодлого, арга хэмжээг боловсруулахад суурь мэдээлэл болно.

 

 
Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)
  1. SUZUKI Yasuhiro, ISHII Shoko, INAMURA Tetsuya, NARA Yumiko, TAKAHASHI Hirofumi, Sukhee BATTULGA, Dangaa ENKHTAIVAN, Serdyanjiv NARANGEREL, Chadraabal ARIUNAA, Dalai SERJMYADAG, Batsukh ALTANBADRALT and Tuvshin BADRAL. (2019). Enhancing Citizens’ Disaster Resilience through an International Transdisciplinary Research Project in Mongolia. Geographical Review of Japan Series B 92(1): 1–9 (2019) https://www.researchgate.net/publication/
  2. Ma, X. Wu, T. Zhu, X. Lou, P. Wang, D. Adiya, S. Avirmed, Battogtokh, D. Chen, J. and Shang, C. (2022). Spatiotemporal Variations in the Air Freezing and Thawing Index Over the Mongolian Plateau From 1901 to 2019. Frontiers in Environmental Science, 10: 875450, IF=5.411 DOI: 10.3389/fenvs.2022.875450
  3. Wu, T. Zhu, X. Wang, P. Adiya, S. Avirmed, Battogtokh, D. Li, R. Wu, X. and Lou, P. (2022). Climate Warming in the Qinghai‑Tibet Plateau and Mongolia as Indicated by Air Freezing and Thawing Indices. Ecological Indicators, 138: 108836, IF=7 https://www.sciencedirect.com/science/article/pii/S1470160X22003077
  4. Sebastian Breitenbach, Stuart Umbo, Maria Box, Avirmed Dashtseren, Sagi Avirmed, Khadbaatar Sandag, Narangerel Serdyanjiv, Tagar Batbazar, Khozhor Enkhbayar, Alexander Osintsev, Oxana Gutareva, Slava Stolyarov, Inna Stolyarova, Olga Koleda, Dimitry Kobylkin, Dmitri Sokol’nikov, Aleksandr Kononov, Shadam Bayr, Enkhuyr Chuluunbayar. (2023). Caving in Mongolian permafrost. UIS BULLETIN, Volume 66-1, ISSN 2820-5316 https://uis-speleo.org/wp-content/uploads/2024/07/UIS-Bulletin-Volume-66-1-June-2024.pdf
  1. Serdyanjiv Narangerel and Yasuhiro Suzuki. (2024). Historic Flood Events and Current Flood Hazard in Ulaanbaatar City, Central Mongolia. Journal of Disaster Research, Vol.19 No.4, (IF=0.7) https://doi.org/10.20965/jdr.2024.p0691
  1. Maria BOX, Aleksandr KONONOV, Narangerel SERDYANJIV, Avirmed DASHTSEREN, Khadbaatar SANDAG, Oxana GUTAREVA, Alexander OSINTSEV, Dmitri SOKOL’NIKOV, Jade MARGERUM, Ola KWIECIEN, and Sebastian F M BREITENBACH. (2024). Seasonal temperature and ventilation changes govern proxy-signal transfer into caves in northern Mongolia. Cave and Karst Science, Vol.51, No.3, (2024) 91-100 https://www.researchgate.net/publication/388531620
  2. Serdyanjiv Narangerel, Yasuhiro Suzuki, Kenta Taniguchi, Tomonori Hasegawa, Dangaa Enkhtaivan, Byambajav Narmandakh, Tseveengerel Batnyam. (2024). Floods and related problems after the 1980s in Khovd, Western Mongolia. Journal of Natural Hazards, ISSN: 0921-030X, (IF=3.6) https://link.springer.com/article/10.1007/s11069-024-07033-x
  3. Serdyanjiv Narangerel, Yasuhiro Suzuki, Tomonori Hasegawa, and Yoshiyuki Takaichi. (2025). Flood hazard mapping and disaster prevention recommendations based on detailed topographical analysis in Khovd City, Western Mongolia. Journal of Natural Hazards and Earth System Sciences, 15 No.11, (IF=4.3) https://doi.org/10.5194/nhess-2024-91
  4. YeZheng, Zhihong Zhang, Yu Sun, Zhaode Wang, Jianeng Chen, Narangerel Serdyanjiv, Odsuren Batdelger, Chao Han. (2025). High-resolution characterization of rhizosphere oxygen (O2) dynamics in different wetland plant species after light/dark transitions. Journal of Flora, Volume 323 152674 (IF=1.8) https://doi.org/10.1016/j.flora.2025.152674
  5. Rui Wang,   Xinyue Guo,   Cheng Liu,  Lei Zhang,   Zhaode Wang,   Batnyam Tseveengerel,   Odsuren Batdelger,   Narangerel Serdyanjivand  Chao Han. (2025). In situ, High-resolution Characterization of Phosphorus–iron–sulfur Dynamics across the Sediment–water Interface of a Typical Cold-arid Lake (Ugii Lake, Mongolia). Journal of Environmental Science: Processes and Impacts, 27, 2288-2297 (IF=3.9) https://doi.org/10.1039/D5EM00281H
  6. XinyueGuo, Wenquan Liu, Chao Han Odsuren Batdelger,Narangerel Serdyanjiv, Hongbin Yin (2025). Fine-scale Evalution on Phosphorus Dynamics in Sediments of Hongjian Nur, the Largest Desert Lake in China. Journal of Water Research, Vol.288 Part B, (IF=12.4) https://doi.org/10.1016/j.watres.2025.124702
  7. Maria Box, Narangerel Serdyanjiv, Avirmed Dashtseren, Khadbaatar Sandag, Aleksandr Kononov, Oxana Gutareva, Alexander Osintsev, Dmitri Sokol’nikov, Ola Kwiecien, Sebastian F.M. Breitenbach. (2025). Khuit Agui (Khuit Cave): A paleoenvironmental and archaeological treasure trove in northern Mongolia. Journal of Quaternary Newsletter, Vol.165, https://doi.org/10.64926/qn.83220
  8. Zhi Wang, Liangliang Tao, Tiexi Chen, Chao Han, Odsuren Batdelger, Narangerel Serdyanji. (2026). Exploring spatiotemporal changes of Wuliangsuhai lake Basin’s nitrogen and phosphorus sources, retention, and export to the Yellow River. Scientific article Journal of Hydrology, Volume 664, (IF=6.3) https://doi.org/10.64926/qn.83220