Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-03-05
  • 0

Суурин судалгааны төвүүд

Суурин судалгааны төвүүд

Ерөнхий мэдээлэл

   Тус салбар нь Монгол Улсын экосистемийн ялгаатай 3 бүс нутагт "Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв"-үүдийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүд нь хөрш орнуудад амжилттай туршигдсан болон манай оронд хэрэгжүүлэх боломжтой газрын доройтлыг бууруулах технологийн туршилт, судалгааг гүйцэтгэдгээрээ онцлог юм. Судалгааны төвүүдийн давуу тал нь туршилтын үр дүнг орон нутагт шууд нэвтрүүлэх боломжтой байдалд оршино. Мөн эдгээр 3 суурин судалгааны төв болон тэдгээрийн орчны бүс нутагт байгаль орчны хувьсал, өөрчлөлтийг тандан судлах мониторинг, хяналт, үнэлгээг тасралтгүй гүйцэтгэж ирсэн.

Суурин судалгааны төвийн байршил, ерөнхий төрх байдал

  1. Элсэнтасархай дахь суурин судалгааны төв

Байршил: Булган аймаг, Рашаант сум

Байгуулагдсан он: 2009

Үндсэн чиглэл:

  • Доройтсон газарт экологийн нөхөн сэргээлт явуулах
  • Элсний нүүлт болон салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах
  • Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах
  • Элсний нүүлтийг сааруулах механик болон биологийн хамгаалалт байгуулах


Элсэнтасархай дахь суурин судалгааны төвийн ерөнхий төрх байдал


Элс бэхжүүлэх механик хамгаалалт. а) Механик хамгаалалт хийж буй үйл явц б) Механик хамгаалалт хийсний дараах байдал

Механик хамгаалалт хийсний дараах ургамлын сэргэн ургалт. а) Элсний голлох ургамлын сэргэн ургалт  б) Цульхир ургасан байдал


Элсний нүүлтийг сааруулах хамгаалалтын ойн зурвас, ногоон бүс

 

  1. Сүмбэр сум дахь суурин судалгааны төв

Байршил: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, Чойр

Байгуулагдсан он: 2018

Үндсэн чиглэл:

  • Усалгаа, бордооны зохистой нормыг тогтоох судалгаа
  • Ганд тэсвэртэй ургамлын төрөл зүйлийг тарьж ургуулах туршилт
  • Элсний нүүлт болон салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах

Туршилтын талбайн ерөнхий төрх байдал

 

Салхины хүчийг үе шаттай бууруулах замаар чийгийн хангамшлийг сайжруулах, элсний нүүлтийг сааруулах туршилт

 

  1. Бүрэнтолгой дахь "Туршилт үйлдвэрлэлийн суурин судалгааны төв"

Байршил: Дархан-Уул аймаг, Орхон сум

Үндсэн чиглэл:

  • Тариалангийн талбай хамгаалах зорилгоор хамгаалалтын ойн зурвас байгуулах
  • Агро ойжуулалтын технологийн туршилт, судалгаа

Дэд бүтэц:

  • Туршилт үйлдвэрлэлийн талбай: 10 га
  • Хашаа хамгаалалттай систем
  • Усалгааны бүрэн систем
  • Судлаачдын ажлын байр
  • Бичил уур амьсгалын автомат цаг уурын станц

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хамгаалалтын ойн зурвас бүхий агро ойжуулалтын туршилтын талбайн ерөнхий төрх байдал