Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-02-11
  • 0

Салбарын Танилцуулга

Салбарын дарга
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
Биологи & хүрээлэн буй орчны инженер, доктор (PhD)
Цахим шуудан: ganchudur@mas.ac.mn
Утас: +976 88157700
ORCID : https://orcid.org/0000-0001-9759-9256
Эрдмийн зэрэг хамгаалсан улс, сургууль: 2019, БНСУ-ын Донггүкийн Их Сургууль



Зорилго

   Монгол орны ялгавартай экосистемийн хүрээнд явагдаж буй Цөлжилт, газрын доройтлыг байгаль, нийгэм, эдийн засгийн тогтолцооны хүчин зүйлстэй уялдуулан үнэлэх, зураглах, дүгнэлт өгөх, цөлжилттэй тэмцэх, бууруулах технологи хөгжүүлэлт, практикт нэвтрүүлэх суурь болон  хавсарга судалгаа явуулахад чиглэгдэнэ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Цөлжилт, газрын доройтолд хүргэх байгаль, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсэд үнэлэлт, дүгнэлт өгөх,
  • Цөлжилт, газрын доройтлын үйл явцыг газрын судалгаа болон зайнаас тандан судалгааны арга ашиглан үнэлэх, зураглах,
  • Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад газрын менежментийг боловсронгуй болгох шинжлэх ухааны үндэслэлийг бүрдүүлэх,
  • Цөлжилт, газрын доройтол илэрсэн бүс нутгуудад хамгааллын арга хэмжээг төлөвлөх,
  • Цөлжилт, газрын доройтол илэрсэн бүс нутгуудад олон улсад туршигдсан арга, туршлагыг нэвтрүүлэх,
  • Цөлжилтийг сааруулах үйл ажиллагаа болон цөлжилттэй тэмцэх дэвшилт, технологийг орон нутгийн иргэдэд сурталчлах түгээн дэлгэрүүлэх

Түүхэн замнал

   Цөлжилтийн судалгааны салбар нь анх 1997 онд, Байгаль орчны яам болон Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд “Цөлжилтийн судалгааны үндэсний төв” нэртэйгээр байгуулагдсан.

Тухай салбарын үйл ажиллагаа ба түүх

   Тус салбар нь Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын асуудлаар иж бүрэн судалгаа, үнэлгээний ажлыг хэрэгжүүлж байна. Үндсэн чиглэлүүдэд цөлжилт, газрын доройтлын үнэлгээ, зураглал, нарийвчилсан мониторинг судалгаа, түүнчлэн цөлжилтийг бууруулах арга, технологийн туршилт, судалгааны ажил багтана.

Онцлох судалгааны ажлууд

   Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг үндэсний хэмжээнд зураглах, үнэлэх судалгааг 1990, 2000, 2006, 2010, 2015 онуудад амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Сэлэнгэ, Булган, Төв зэрэг аймгуудын хэмжээнд цөлжилт, газрын доройтлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлуудыг тус тус гүйцэтгэж ирсэн. Цөлжлилтийн үйл явцыг урт хугацаанд судлах зорилгоор байгалийн 3 бүсийг төлөөлүүлэн суурин судалгааны төв байгуулан, орчны бүс нутагт мониторинг цэгүүд байгуулан нарийвчилсан судалгаа явуулахаас гадна, тус судалгааны төвийн үйл ажиллагааны хүрээнд газрын доройтлыг бууруулах технологийн туршилт, судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

Салбарын удирдлагын түүх

Салбарын эрхлэгчээр дараах эрдэмтэд ажиллаж ирсэн:

  • 1999-2000 он: Доктор (Ph.D) Д.Даш
  • 2000-2007 он: Х.Жалбаа
  • 2007-2018 он: Доктор (Ph.D) А.Хауленбек
  • 2018-2019 он: Доктор (Ph.D) Н.Мандах
  • 2020 оноос өнөөг хүртэл: Доктор (Ph.D) Ц.Ганчөдөр

Салбараас төрсөн эрдэмтэд

Тус салбараас дараах эрдэмтэд докторын зэрэг хамгаалсан:

Мөнхнасан Л. (2015)
Сэдэв: "Зайнаас тандан судлалын аргаар Монгол орны цөлжилтийн үнэлгээ ба ургамалжилтын динамик хандлагын мониторинг хийх нь", Кореа Их Сургууль, Солонгос Улс
Мандах Н. (2017)
Сэдэв: "Монгол орны хэмжээнд цөлжилт, газрын доройтлыг үнэлэх, зураглах аргазүйн асуудлууд", Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар хот
Ганчөдөр Ц. (2019)
Сэдэв: "Төв Монголын доройтсон элсэрхэг хөрс бүхий бүс нутагт цөлжилттэй тэмцэх, ойн нөхөн сэргээлт", Донггүкийн Их Сургууль, Солонгос Улс
Алтантуяа Д. (2024)
Сэдэв: "Монгол Улсын нийгэм, эдийн засагт гангын үзүүлэх нөлөө (1980-2021)", Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар хот

Хүний нөөц

   Цөлжилтийн судалгааны салбар  нь 2026 оны байдлаар нийт 12 ажилтан, албан хаагчтайгаас эрдэм шинжилгээний ажилтан 9, үүнээс доктор (Ph.D) 3, магистр (MSc) 5, бакалавр (BSc) зэрэгтэй 1, Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвд ЭШТуА 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр

   Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн судлаачид суурь судалгааны 5, шинжлэх ухаан технологийн 3, грант 5, улсын болон орон нутгийн захиалгат 18 төслийг хэрэгжүүлсэн байна.

2023-2025

APN-ний Бүсийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемд түшиглэсэн дасан зохицол: хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн тогтолцоог боловсруулах нь” хамтарсан төсөл

2023-2025

“Монголын тэгш өндөрлөгийн газрын доройтлыг тэглэх шийдвэр гаргагч систем бий болгох ба түүний хэрэглээ” Монгол-Хятадын хамтарсан төсөл

2022-2024

“Монгол орны байгалийн бүсүүд дэх цөлжилт, газрын доройтлын үйл явцын мониторинг судалгаа, сааруулах арга зам” суурь судалгааны сэдэвт ажил

2022-2024

“Монгол орны экологийн ялгавартай бүс нутгуудад агро-ойжуулалтын технологи нэвтрүүлэх нь” ШУТ-ийн төсөл

2022-2023

“Баянхонгор аймгийн цөлжилт, газрын доройтлыг судлах, төлөв байдлыг тодорхойлох, түүнээс хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах” Баянхонгор амйгийн БОАЖГ, Ensure төсөл-н захиалгат ажил

2022-2023

“Элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулах” Булган аймгийн ЗДТГ-ын захиалгат ажил

2023

“Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-өндөр сумдын нутагт уул уурхайн талбайн заган ойн судалгаа” Эрдэнэ Монгол ХХК-ны захиалгат ажил

2022

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Чойбалсан хотын хөрсний судалгаа” Дорнод аймгийн ЗДТГ-ын захиалгат ажил

2022

“Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумдын заган ойн менежмент төлөвлөгөө боловсруулах, нөхөрлөлийн чадамжийг сайжруулах” гэрээт ажил

2022

“Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын цөлжилт, газрын доройтлыг судлах, элсний нүүлт, хөдөлгөөнийг тогтворжуулах” гэрээт ажил

2021

“Буйр нуурын эрэг орчмыг цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах менежментийн төлөвлөгөө” Дорнод аймгийн ЗДТГ-ын захиалгат ажил

2021

“Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Зуунмод сумдын цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын үнэлгээ” Төв аймгийн ЗДТГ-ын захиалгат ажил

2020

“Говь Сүмбэр аймгийн цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын үнэлгээ, цөлжилтийг сааруулах менежментийн төлөвлөгөө” гэрээт ажил

2019-2020

“Сэлэнгэ аймгийн цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, менежмент” Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын захиалгат ажил

2002

“Булган аймгийн хээрийн бүсийн сумдын цөлжилтийг үнэлэх, сааруулах боломж” гэрээт ажил

2020

“Хэйхэ голийн сав дагуух газрын доройтлын үнэлгээ” БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн экологи, байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтарсан төсөл

2020

“Говь, хээрийн бүсэд ногоон хэрэм байгуулах ажлын туршилт-судалгаа” Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийсэн гэрээт ажил

2020

“Заган ойн генетик нөөцийн судалгаа хийх” МУИС-тай хамтарсан гэрээт ажил

2018-2020

“Монгол орны тоорой, ховор ховордсон мод, сөөг тарьж ургуулах туршилт, судалгааны төв байгуулах” Тооройн төлөө ТББ-тай хамтарсан төсөл

2018-2020

“Хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх технологийн туршилт судалгаа” БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Шинжаан дахь Экологи, Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан төсөл

2017-2019

“Торгоны зам, эдийн засгийн бүсийн улс орнуудад элс бэхжүүлэх, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх арга техник” БНХАУ-ын Баруун хойд бүс нутгийн Эко-Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтарсан төсөл
2017-2019
“Орон нутгийн байгаль орчин, нийгмийн хөгжилд үзүүлэх цөлжилтийн нөлөөллийн мониторинг, үнэлгээ” суурь судалгааны төсөл
2018
“Монгол орны заган ой: Экосистемийн иж бүрдэл, нөөц, экологи-эдийн засгийн үнэ, цэнэ” гэрээт ажил
2017
“Өмнөговь аймгийн цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын үнэлгээ-2017” гэрээт ажил
2017
“Цөлжилтийг сааруулах технологи боловсруулахад хээрийн бүсийн ховор ба ховордсон ургамлыг ашиглах нь” ШУА-ийн грант төсөл
2017
“Төв аймгийн Зүүн бүсийн Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын газрын доройтол, цөлжилтийн төлөв байдлын үнэлгээ-” гэрээт ажил
2012-2015
“Төв Монголын хээрийн бүсийн загвар нутгийн хүрээн дэх мониторингийн судалгаа” суурь судалгааны сэдэвт ажил
2009-2012
“Төв Монголын хээрийн бүсийн цөлжилтийн төлөв байдал үнэлгээ, зураглал” суурь судалгааны сэдэвт ажил
2008-2010
“Хуурай гандуу бүс нутгийн зарим төв суурин газрын цөлжилт, түүнтэй тэмцэх, сааруулах арга хэмжээний менежмент” шинжлэх ухаан, технологийн төсөл
2004-2008
“Монгол орны цөлжилтийн динамик, түүний хандлага” ШУА-ын грант төсөл
2001-2003
“Говь, хээрийн бүсийн цөлжилттэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн үндэслэл” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл
 
Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн
   Цөлжилтийн судалгааны эрдэмтэд, судлаачид сүүлийн 20 жилийн хугацаанд 20 орчим ном, товхимол,  25 гаруй заавар, зөвлөмж болон аргачлал, 20 орчим зураг төсөл, стандарт, технологийг хэвлэн нийтлүүлсэн байна. Тус салбарын эрдэмтэд зохиогчийн эрхийн гэрчилгээ 1, хуулийн 3 төслийг шинэчлэх боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.
 

Монгол орны цөлжилтийн атлас (2020)

Цөлжилтийн атласын үндсэн агуулга нь цөлжилт, газрын доройтлыг тодорхойлогч байгаль, нийгмийн хүчин зүйлс тус бүрийг нарийвчлан зураг, тайлбартай оруулсан бөгөөд атласын эхний хэсэгт цөлжилт, газрын доройтолд нөлөөлөх хүчин зүйлс тус бүрийн үнэлгээ, тэдгээрийг үнэлэх аргазүйг багтаасан болно. Хүчин зүйлс тус бүрийн орон зайн хуваарилалтыг илтгэх газрын  зургуудыг мөн дагалдуулан оруулсан.

 

 

Монгол орны хөрс, ус хамгаалах арга барил, технологиуд (2020)

Цөлжилт, газрын доройтол дэлхий дахинаа тулгамдаж буй асуудал болж байгаа бөгөөд газрын доройтлыг бууруулах, сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээнүүдийг туршин хэрэгжүүлсээр иржээ. Энэхүү бүтээл нь Монгол орны хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн хөрс, ус хамгаалах уламжлалт болон дэвшилтэт арга барилт технологиудыг бүртгэн баримтжуулж бүтээл юм. Тус номонд орсон арга барил, технологиудыг ард иргэд, шийдвэр гаргагчид шууд хэрэгжүүлэх боломжтойгоор тухайн үед хэрэгжүүлсэн хувь хүн, байгууллагын мэдээллийг агуулсан бүтээл юм.

 

 

 

 

 

Цөлжилттэй тэмцэх арга хэмжээ, технологи (2016) 

Монгол орон явагдаж буй цөлжилтийн үйл явцыг танин мэдэх, судлах, мониторинг хийх хэрэгцээ шаардлага, цөлжилттэй тэмцэхэд Монгол Улсад хэрэгжүүлбэл зохих ойжуулалт, ус хуримтлуулах, хөрсийг нөхөн сэргээх технологийн шийдлүүд ба тэдгээрийг туршсан үр дүн болон бодлогын санал, зөвлөмжийг тусгасан бүтээл болно.

 

 

 

 

 

 

Цөлжилт ба Замын үүдийн туршлага (2003)

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, ургамлан нөмрөгийн доройтол, хөрсний элэгдэл эвдрэл зэрэг нь Замын-Үүд сум орчмын элсний нүүлтийг идэвхжүүлж, цөлжилтийн бодит эрсдлийг бий болгосон бөгөөд экологийн сөрөг нөлөөлөл нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж байна. Энэхүү ном нь Замын-Үүд суманд цөлжилттэй тэмцэх талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга туршлагын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ, манай улсын бусад аймаг, сумдад үлгэр жишээ болгон дэлгэрүүлэх зорилгоор бүтээгдсэн байна.

 

 

Монгол орны заган ойн төлөв байдал, нөхөн сэргээх технологийн шийдлүүд (2017)

Монгол орны нийт газар нутгийн 40 гариу хувийг хуурай гандуу бүс нутаг эзэлдэг бөгөөд үүнээс зөвхөн дөрөвний нэгийг заган ойн экосистем бүрдүүлдэг. Заган ойн тархалт, биологи, экологийн асуудал, экосистемийн үйлчилгээ болон заган ойн доройтолд нөлөөлөгч хүчин зүйлс, бодлого төлөвлөлтийг энэхүү бүтээлд тусгаж өгсөн.

 

 

Сүхбаатар аймгийн цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр (2008)

Монгол Улсын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт аймгуудын цөлжилтийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулах судалгааны ажил явуулж, түүнд тулгуурлан сааруулах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч явуулах шаардлагатай зааж өгсөн байдаг. Энэхүү үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс Сүхбаатар аймгийн газрын доройтлын төлөв байдал, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг тодорхойлон авч хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгасан бүтээл юм.

 

 
Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)

1.        

Byambadorj, S.O., Chiatante, D., Akhmadi, K., Lunten, J., Ochirbat, B., Park, B.B., Scippa, G.S., Montagnoli, A. and Nyam-Osor, B., 2020. The effect of different watering regimes and fertilizer addition on the growth of tree species used to afforest the semi-arid steppe of Mongolia. Plant Biosystems-An International Journal Dealing with all Aspects of Plant Biology,  pp.1-14. https://doi.org/10.1080/11263504.2020.1779845

2.        

Chia, R. W., Son, Y., Cho, W., Lee, Y. G., Tsetsegmaa, G., & Kang, H., 2020. Do different land use changes in a deciduous forest ecosystem result in alterations in soil organic C and total N stocks? Plant and Soil, 1-13. https://doi.org/10.1007/s11104-020-04724-9

3.        

Cho, W., Chandra, R., Lee, S., Han, J., Lee, S., Tsetsegmaa, G., Akhmadi, K., Lee, W. and Kang, H., 2020. Cold Hardiness of 8 Hybrid Poplar Clones for the Introduction to Arid and Semi-Arid Areas. Plant Breeding and Biotechnology, 8(1), pp.11-18. https://doi.org/10.9787/PBB.2020.8.1.11

4.        

Garmaev, E.Z., Ayurzhanaev, A.A., Tsydypov, B.Z., Alymbaeva, Z.B., Sodnomov, B.V., Andreev, S.G., Zharnikova, M.A., Batomunkuev, V.S., Mandakh, N., Salikhov, T.K. and Tulokhonov, A.K., 2020. Assessment of the Spatial and Temporal Variability of Arid Ecosystems in the Republic of Buryatia. Arid Ecosystems, 10, pp.114-122. https://doi.org/10.1134/S2079096120020055

5.        

Khaulenbek A., Otgontsetseg D., Bayasgalan D., 2020. Vegetation monitoring results of mountain-mead o steppe, steppe and forest area in Mongolia// Mongolian Journal of Biological Sciences, https://doi.org/10.18101/2542-0623-2022-2/3-20-36

6.        

Otgontsetseg D, Bayasgalan D., Enerel T., Khaulenbek A. 2021. Vegetation degradation assessment in the agricultural zone of Northern Mongolia, Problems of Botany of South Siberia and Mongolia. p531-537. https://doi.org/10.14258/pbssm.2021107

7.        

Kherlenchimeg Nyamsuren, Otgontsetseg Davaanyam, Ganbaatar Kherlenchimeg, Urgamal Magsar. 2022. Results of the research of higher fungi in Khan Khentey, Mongolia. Problems of Botany of South Siberia and Mongolia, №2 pp.196-203. https://doi.org/10.14258/pbssm.2022085

8.        

Wang, T., Nyamtseren M. 2022. Environmental and Ecological Setting in Northeast Asia. In Combating Aeolian Desertification in Northeast Asia (pp. 17-58) https://doi.org/10.1007/978-981-16-9028-0_2

9.        

Wang, T., Nyamtseren, M. 2022. Spatial distribution and temporal dynamics of Aeolian desertification. Combating Aeolian desertification in Northeast Asia. 59. https://link.springer.com/chapter/10.1007/978-981-16-9028-0_2

10.    

Kurosaki, Y., Kinugasa, T., Nyamtseren, M., Liu, S., & Otani, S. 2022. Impacts of Aeolian Desertification and Dust Storms on Ecosystems, Economic Development, and Human Health. Combating Aeolian Desertification in Northeast Asia, 129. https://link.springer.com/chapter/10.1007/978-981-16-9028-0_6

11.    

Wang, T., Nyamtseren, M., & Pan, J. 2022. Implementation of Measures to Combat Aeolian Desertification in Mongolia. Combating Aeolian Desertification in Northeast Asia, 279. https://link.springer.com/chapter/10.1007/978-981-16-9028-0_13

12.    

Xiaoyu MengT., Shengyu Li., Khaulenbek Akhmadi., Panxing He., Guanpeng Dong, 2023. Trends, turning points, and driving forces of desertification in global arid land areas from 2000 to 2022. Geoderma, Manuscript Number: GEODER-D-23-01034. https://doi.org/10.1080/15481603.2024.2367806

13.    

Shu,Zh., Gang,B., Yu,B., Altantuya, D. 2024. “Bilateral coupling relationships between soil moisture and vegetation NDVI across different soil layers in the Mongolian Plateau’’ International Journal of Applied Earth Observation and Geoinformation. https://doi.org/10.1080/17538947.2025.2532774

14.    

Byambasuren, O., Bat-Amgalan, A., Byambadorj, S. O., Hernandez, J. O., Nyam-Osor, T., & Nyam-Osor, B. (2024). Variation in Leaf Functional Traits of Populus laurifolia Ldb and Ulmus pumila L. Across Five Contrasting Urban Sites in Ulaanbaatar, Mongolia. Plants, 13(19), 2709. https://doi.org/10.3390/plants13192709

15.    

Zhi, Y., Gang, B., Altantuya, D., Ayisha., Ji, Ch., Fei, L., Gang, D., En, G., Chang, Sh., Ling, D., 2023. “Çlimatic Constraints of Spring Phenology and Variability on the Mongolian Plateau from 1982-2021”, Journal of geophysical research, 2024 https://doi.org/10.1029/2023JG007689. 

16.    

Han,W., Ke,M*., Jian,Sh., Sayed,M., Bateni., Altantuya,D., Sainbuyan,B., Yu,B. 2024. “A normal form for synchronous land surface temperature and emissivity retrieval using deep learning coupled physical and statistical methods”  International Journal of Applied Earth Observation and Geoinformation. https://doi.org/10.1016/j.jag.2024.103704

17.    

Ji, F., Yong, W., Li, L., Cha, Xi., Feng, Y., Wu, Chao, W., Qiang, Y, Altantuya, D, Rong, J., Yu, Q., Yuan, M., Jie, Y. 2024. “Effects of the types and ages of vegetation restoration on land surface roughness in the Eastern Hobq Desert, Northern China” Science of the Total Environment.  https://doi.org/10.1016/j.scitotenv.2024.176837

18.    

Meng, X., Li, S., Akhmadi, K., He, P. and Dong, G., 2024. Trends, turning points, and driving forces of desertification in global arid land based on the segmental trend method and SHAP model. GIScience & Remote Sensing, 61(1), p.2367806. https://doi.org/10.1080/15481603.2024.2367806

19.    

Miao, J., Li, S., Xu, X., Liu, G., Wang, H., Fan, J. and Akhmadi, K., 2024. Benefits and ecological restoration implications of hanging grass fences in Mongolian desert steppe. Journal of Arid Land, pp.1-21. https://doi.org/10.1007/s40333-024-0063-6

20.    

Navaandorj, I., Tsogtbayar, E., Tsogtbaatar, S., Dashdondog, G.O., Nyamtseren, M. and Shoyama, K., 2025. Mongolian Freshwater Ecosystems Under Climate Change and Anthropogenic Pressure: A Case Study of Ugii Lake. Land, 14(5), p.998. https://doi.org/10.3390/land14050998

21.    

Lv, X., Tong, S., Mei, L., Ren, J., Bao, G., Huang, X., Bao, Y. and Altantuya, D. Spatio-temporal variations of evapotranspiration and its driving factors on the Mongolian Plateau. Ecological Indicators, 173, 2025 https://doi.org/10.1016/j.ecolind.2025.113415

22.    

Mandakh N., Pham T.D., Thuy, T.P.V., Itgelt N., and Kikuko, Sh. Mapping Vegetation Changes in Mongolian Grasslands (1990–2024) Using Landsat Data and Advanced Machine Learning Algorithm. Remote Sensing, 17, no. 3, 2025 https://doi.org/10.3390/rs17030400

23.    

Itgelt N., Erdenetsetseg Ts., Solongo Ts., Gerelt-Od D., Mandakh N. and Kikuko Sh. "Mongolian Freshwater Ecosystems Under Climate Change and Anthropogenic Pressure: A Case Study of Ugii Lake. Land 14, no. 5, 2025 https://doi.org/10.3390/land14050998

24.    

Hasituya., Zhiyuan,Y., Zhongxin,Ch, Altantuya D., Battsetseg T., Mapping exposure duration of plastic-mulched farmland using object-scale spectral indices and time series sentinel-2 data. International Journal of Applied Earth Observation and Geoinformation, 143, 104782, 2025, https://doi.org/10.1016/j.jag.2025.104782

25.    

Xiangyue,L., Siqin,T., Mei,L., Jinyuan,R., Gang,B., Xiaojun,H., Yuhai,B., Altantuya D. Spatio-temporal variations of evapotranspiration and its driving factors on the Mongolian Plateau. Ecological Indicators, 173, 113415, 2025, https://doi.org/10.1016/j.ecolind.2025.113415

26.    

Wang, M., Liu, L., Wang, S., Chen, M., Ma, X., Khaulenbek, A., Guo, Z., Zhang, X. and Qu, H., 2025. Effects of different restoration measures on vegetation and soil characteristics in degraded desert steppe. Journal of Desert Research, 45(4), p.295 https://doi.org/10.7522/j.issn.1000‑694X.2025.00177

27.    

Shubo,Zh., Siqin,T., Jinyuan,R., Gang,B., Xiaojun,H., Yuhai,B., Altantuya, D. Bilateral Coupling Relationships between Vegetation NDVI and Multi-Depth Soil Moisture in the Mongolian Plateau. International Journal of Digital Earth, 18, 1, 2025 https://doi.org/10.1080/17538947.2025.2532774

28.    

Xueliang,Y., Siqin,T., Jinyuan,R., Gang,B., Xiaojun,H., Yuhai,B., Altantuya, D. Projected Drought Risk to Vegetation Productivity Across the Mongolian Plateau Under CMIP6 Scenarios. Atmosphere, 16, 1023, 2025, https://doi.org/10.3390/atmos16091023

29.    

Anting,D., Siqin,T., Jinyuan,R., Gang,B., Xiaojun,H., Yuhai,B., Altantuya, D., Chunlan L. Spatio-temporal variation and influencing factors of carbon emissions from land use change in Xilingol region of Inner Mongolia, China. Ecological Indicators, 176, 113633, 2025, https://doi.org/10.1016/j.ecolind.2025.113633

30.    

Nyamtseren, M., Pham, T.D., Vu, T.T.P., Navaandorj, I. and Shoyama, K., 2025. Mapping Vegetation Changes in Mongolian Grasslands (1990–2024) Using Landsat Data and Advanced Machine Learning Algorithm. Remote Sensing, 17(3), p.400. https://doi.org/10.3390/rs17030400

31.    

Ganchudur, G. (2025). A Review of the Socio-Economic Impacts of Desertification and Land Degradation in Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 63–69. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4248

32.    

Шинэбаяр Отгон, Ганчөдөр Цэцэгмаа, Хауленбек Ахмади, Отгонцэцэг Давааням. 2025.Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын бэлчээрийн усан хангамжийг зураглаж талбайг тооцсон дүнгээс. Монгол орны газарзүй-геоэкологийн асуудал, №62 (46), 139-145. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4259

33.    

Altantuya, D., Ganchudur, Ts., Mandakh, N., & Sainzaya, Sh. (2025). Desertification and land degradation problems in soums in different natural regions of Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 182–189. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4255