Хөрс, цаг уурын автомат станцууд
Хөрс судлалын салбарын хамт олон Японы судлаачидтай хамтран хөрс, цаг уурын хэмжилтийн станцуудыг Монгол орны ой, ойт хээр, хээрийн говийн бүсэд байгуулан ажиллуулж байна.

Японы Цукубагийн Орчин судлалын хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Тэрэлж голын эх хэсэгт Даваатын аманд болон Налайхын Ар Жанчивлан орчим 2007 оноос уур амьсгалын автомат станц суурилуулан экосистемийн өөрчлөлтийн судалгаа, цаг уурын үзүүлэлтүүд, хөрсний чийг, температурын хэмжилтийг хийж байна. Судалгааны үр дүн нь эрдэм шинжилгээний тайлан, өгүүллэг, хурлын илтгэл хэлбэрээр, мөн 2015 онд “Тэрэлж голын сав газар, геосистем” бүтээлийг Ойт-хээрийн экосистемийн мониторинг судалгаа эрдэм шинжилгээний сэдэвт ажлын хүрээнд хэвлүүлсэн.

Даваатын ам хөрс, цаг уурын автомат станцын мэдээ, 2008-2013 он. Хөрсний чийгийн хэлбэлзэл дэх хур тунадасны нөлөөлөл

Налайхын Ар Жанчивлан хөрс, цаг уурын автомат станцын мэдээ, 2014-2016 он. Хөрсний температур (oС)
Налайхын Ар Жанчивлан хөрс, цаг уурын автомат станцын мэдээ, 2014-2016 он. Хөрсний чийг хувиар (%)
Японы Чибагийн технологийн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баацагаан сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хөрсний элэгдэл эвдрэл, температур, чийгийн динамик өөрчлөлтийг тодруулах зорилгоор суурин судалгааны станцыг байгуулан ажиллаж байна.