Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-01-29
  • 0

Салбарын Танилцуулга

   Цэвдэг судлалын салбарын дарга

   Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор

   Дэлхийн систем судлалын ухааны доктор А.Саруулзаяа

   Цахим шуудан: Saruulzayaa@mas.ac.mn

   Утас: 976-99290816

   https://orcid.org/0000-0002-7969-3801

                                                               Эрдмийн зэрэг хамгаалсан улс, сургууль: 2017, Япон, Хоккайдогийн их сургууль

Зорилго

   Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан Монгол орны цэвдэг чулуулгийн газарзүйн тархалт, үүсэл хөгжлийн зүй тогтол, орон зай, цаг хугацааны динамик өөрчлөлт, улирлын хөлдөлт ба цэвдэг чулуулгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, цэвдгийн төрөл бүрийн масштабтай зураг зохиох, орчин үеийн мөстлөг, цэвдгээс ялгарах хүлэмжийн хий, хүйтний үзэгдлийн тархалт, өөрчлөлт, инженерийн байгууламжид цэвдгийн үзүүлэх нөлөөг тодорхойлох суурь болон хавсарга судалгаа явуулах зорилготой.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

   Цэвдэг судлалын салбар нь орчин үеийн цэвдгийн судалгааны чиг хандлага, нийгмийн шаардлага, уур амьсгалын өөрчлөлт болон экосистемийн харилцан уялдаа зэргийг харгалзан үзэж, дараах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд гүйцэтгэж байна.

 

Түүхэн замнал

   ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар нь анх 1958 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй Цэвдэг судлалын групп нэртэй байгуулагдсан. Улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 272 тоот тогтоолоор Цэвдэг судлалын төв станцыг Улаанбаатар хотод Н.Лонжид даргатай, 23 хүний орон тоотой байгуулагдсан. Энэхүү станц нь 1962 онд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад нэгдэж, анхны 4 тасгийн нэг болсон түүхтэй. 1994 оноос ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лаборатори, 2015 оноос хойш ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар нэртэйгээр судалгаа шинжилгээний ажлыг явуулж ирсэн.

Салбараас төрсөн эрдэмтэд

  1. Н.Лонжид. БНМАУ-ын нутаг дэвсгэрийн олон жилийн цэвдгийн газарзүйн тархалт, криогенны үзэгдэл. Монгол, 1968 он
  2. Д.Лувсандагва. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн олон жилийн цэвдэг чулуулаг. Монгол, 1975 он
  3. Р.Ломборинчен. Хангай-Хэнтийн уулархаг нутгийн гадаад хүчний үйл явц. Орос, 1989 он
  4. Д.Төмөрбаатар. Монгол орны эдийн засгийн төв мужийн улирлын ба олон жилийн цэвдэг чулуулаг. Орос, 1990 он
  5. Б.Бат-Эрдэнэ. Монгол орны газрын гүний дулааны урсгал, түүний олон жилийн цэвдэг давхаргад нөлөөлөх нь. Монгол, 1995 он
  6. С.Молор-Эрдэнэ. Хөгжиж буй орнуудад зориулсан нарны эрчим хүчээр ажиллах сорбцийн изотермийн барилгын загвар. Герман, 1997 он
  7. П. Бааст. Монгол орны орчин үеийн мөстлөг, түүний усны нөөц, горим. Монгол, 1998 он
  8. Т.Ванчиг. Гидрофизикийн оновчтой загвар боловсруулах нь Увс нуурын артезийн ай савын жишээн дээр. Монгол, 2006 он
  9. Я.Жамбалжав. Уулархаг нутгийн олон жилийн цэвдгийн зураглалд загварчлалын арга хэрэглэх боломж (Тэрэлж, Налайх, Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрийн жишээн дээр. Монгол, 2009 он
  10. Д.Баттогтох. Шинжлэх ухааны байгууллагын менежмент. Тайвань, 2011 он
  11. А.Дашцэрэн. Монгол орны ойт-хээр бүс дэх тасалданги цэвдэгтэй газрын ул хөрсний дулааны орны судалгаа. Япон, 2015 он
  12. А.Саруулзаяа. Монгол орны үргэлжилсэн ба тохиолдлын тархалттай цэвдгийн бүсүүд дэх термокарстын нууруудын хөдлөлзүй. Япон, 2017 он
  13. Х.Тэмүүжин. Байгалийн өвөрмөц нөхцөл бүхий хязгаарлагдмал талбай дахь цэвдгийн зураглал. Монгол, 2025 он

Хүний нөөц

   Цэвдэг судлалын салбар нь одоогоор эрдэм шинжилгээний ажилтан 9, туслах ажилтан 1, нийт 10 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс доктор (PhD) зэрэгтэй 2, магистр (MSc) 6, бакалаврын (BSc) зэрэгтэй 1 судлаачийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

 

 

 






Хэрэгжсэн төсөл хөтөлбөр

   Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн судлаачид 1962-2025 онд шинжлэх ухаан технологийн суурь судалгааны дараах төслүүдийг хэрэгжүүлсэн. 1962 оноос хойш цэвдэг судлалын салбар нь 20 гаруй шинжлэх ухаан технологийн сэдэвт ажил, 40 гаруй гадаад болон дотоодтой хамтарсан төсөл, 10 гаруй грант төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үйлдвэрлэл практикт 100 гаруй захиалгат ажил хэрэгжүүлсэн байна. Үүнээс салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрийг тоймлон хүргэж байна.

1962-1965

“Тосонцэнгэл, Дорнод, Налайх, Төв станцад ул хөрсний температурын горим,   хөлдөлт  гэсэлтэд  ажиглалт  хийх” сэдэвт ажил

1966-1970

“Монгол орны геокриологийн 1:1500 000-ын масштабтай зураг зохиох” сэдэвт ажил

1971-1975

“Улаанбаатар хотын ул хөрсний улирлын хөлдөлт гэсэлтийн 1:25000-ын масштабтай зураг зохиох” сэдэвт ажил

1971-1975

“Сэлэнгийн сав газрын олон жилийн ба улирлын цэвдгийг судлах” сэдэвт ажил

1971-1975

“Монгол орны олон жилийн цэвдгийн үндсэн шинж” сэдэвт ажил
1971-1975
“Монгол орны ул хөрсний улирлын хөлдөлт” сэдэвт ажил
1971-1975
“Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг дахь цэвдгийн тархалтыг судлах” сэдэвт ажил
1976-1980
“Сэлэнгийн сав газрын цэвдэг ул хөрсний физик механик шинж чанарыг судлах” сэдэвт ажил
1981-1985
“Сэлэнгийн  сав  газрын инженер-геокриологийн нөхцөлийг судлах” сэдэвт ажил
1981-1985
“Хөвсгөлийн фосфоритын орд газрын цэвдгийн нөхцөлийг судлах” сэдэвт ажил
1981-1985
“Хөвсгөлийн Хатгалын цэвдгийг судлах” сэдэвт ажил
1986-1990
“Хангай Хөвсгөлийн уулархаг нутгийн  геокриологийн нөхцөлийг судлах” сэдэвт ажил
1991-1995
“Цэвдэг-I” сэдэвт ажил
1996-1998
“Монгол орны газарзүйн системийн нэгдсэн I үнэлгээ - Цэвдгийн үнэлгээ” сэдэвт ажил
1999-2001
“Монгол орны газарзүйн бүсчилсэн судалгаа” сэдэвт ажил
2002-2004
Төслийн удирдагч доктор Д.Төмөрбаатар “Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн цэвдгийн нарийвчилсан судалгааны үнэлгээ, прогноз” сэдэвт ажил
2002-2004
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Мянганы замын дагуух цэвдэгт үзэгдлийн судалгаа” сэдэвт захиалгат ажил
2005-2006
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Байгалийн хөргөлтийн системийг Монгол орны хувьд турших нь” сэдэвт грант төсөл
2005-2007
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Улирлын ба олон жилийн цэвдгийн температурын горим, хүйтний үзэгдлийн динамикийн судалгаа” сэдэвт грант төсөл
2008-2009
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Монгол орны замын эвдрэлийн шалтгаан” сэдэвт грант төсөл
2008-2010
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Олон жилийн цэвдгийн тархалт, криоген үйл явцын судалгаа” сэдэвт захиалгат ажил
2011-2013
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Монгол орны Мөнхцэвдэгийн урт хугацааны мониторинг” сэдэвт төсөл
2014-2016
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Монгол орны цэвдгийн тархалтын зураглал боловсруулах” сэдэвт захиалгат ажил
2014-2016
 Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Монгол орны цэвдгийн орон зай, цаг хугацааны загварчлал” сэдэвт суурь судалгааны төсөл
2016
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Гацууртын орд талбайн цэвдгийн судалгааны ажил” сэдэвт захиалгат ажил
2017-2018
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Баянзүрх дүүргийн 10-р хороонд үүсдэг халианы судалгаа” сэдэвт захиалгат ажил
2017-2019
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Зарим авто замын дагуух цэвдгийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл
2018-2019
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Баянзүрх дүүргийн 5, 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт үүсдэг хөрсний ус, халианы  судалгаа” сэдэвт захиалгат ажил
2019-2020
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн. “Монгол орны цэвдэгтэй бүс нутгийн гүний усны нөөц, цэвдэг болон түүний өөрчлөлт” сэдэвт захиалгат ажил
2020
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-цэвдэг, хүйтний үзэгдлийн тархалтын үнэлгээ боловсруулах ажил” сэдэвт захиалгат төсөл
2019-2021
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Монгол орны уулархаг бүс нутгийн усны нөөцөд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт (мөстлөг, цэвдэг)” сэдэвт грант төсөл
2019-2020
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Монгол орны цэвдэгтэй бүсийн газрын доорх усны нөөц болон түүний өөрчлөлт” сэдэвт грант төсөл
2019-2022
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Монголын тэгш өндөрлөгийн уур амьсгалын өөрчлөлт болон экологийн хүчин зүйлд цэвдгийн үзүүлэх нөлөө” сэдэвт гадаадтай хамтарсан төсөл
2021
Төслийн удирдагч доктор Я.Жамбалжав “Орхон аймгийн Баян өндөр сум “Ачит-Ихт ХХК-ийн байгаль орчны судалгааны ажлын геофизикийн хэмжилт” захиалгат ажил
2021-2022
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Ховд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн 2-р кластерт цэвдэг болон байгаль орчны үнэлгээ хийх” сэдэвт гадаадтай хамтарсан төсөл
2020-2021
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Монгол орны цэвдэгтэй бүсээс ялгарах хүлэмжийн хийг үнэлэх” сэдэвт гадаадтай хамтарсан төсөл
2020-2021
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Баянзүрх дүүргийн цэвэрлэх байгууламж болон дахин ашиглах хувилбарын нарийвчилсан үнэлгээ ТЭЗҮ” сэдэвт захиалгат ажил
2021-2022
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Монгол орны Дархадын хотгорын термокарстын нууруудын өөрчлөлт болон усны балансыг зайнаас тандан судлал, изотопын аргаар үнэлэх нь” сэдэвт грант төсөл
2020-2025
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Цэвдэгт экосистем нь хүний аж амьдралтай холбоотой болох нь - уур амьсгалын өөрчлөлт дөх газар ашиглалтын өөрчлөлтийн нөлөөлөл: Монгол орны жишээн дээр” сэдэвт гадаадтай хамтарсан төсөл
2022
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа Богдхан төмөр замын трассын дагуух цэвдгийн судалгаа” сэдэвт захиалгат ажил
2021-2022
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Уур амьсгалын өөрчлөлтөөр Хөвсгөл нуурын усны нөөцөд нөлөөлөх хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд” сэдэвт захиалгат ажил
2022-2025
Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн “Хөрсний хөлдөлтөөс үүсэх овойлтыг судалж, Улаанбаатар хотын авто замд овойлтоос үүдэлтэй эвдрэлийг бууруулж, замын чанарыг сайжруулах” сэдэвт гадаадтай хамтарсан төсөл
2022-2024
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Цэвдгийн алдралын нөлөөгөөр ялгарах хүлэмжийн хийн ирээдүйн хандлагыг загварчлах нь” сэдэвт суурь судалгааны төсөл
2023-2024
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Мөнххайрхан уулын цэвдэг болон мөстлөгтэй бүсийн гадаргын усны урт хугацааны өөрчлөлт” сэдэвт грант төсөл
2024-2025
Төслийн удирдагч доктор А.Саруулзаяа “Ховд, Завхан, Архангай аймгийн бэлчээрийн CO2 -ийн ялгарал, шингээлтийг үнэлэх нь” сэдэвт захиалгат ажил
 
Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн
Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн, судлаачид сүүлийн 20 жилийн хугацаанд 10 орчим ном, товхимол, олон улсын мэргэжлийн хянан магадалгаа бүхий сэтгүүлд 150 гаруй өгүүлэл, дотоодын сэтгүүлд 200 орчим өгүүлэл, сэдэвчилсэн зураг 30 гаруй, нэгэн сэдэвт бүтээл 10 гаруй, заавар, зөвлөмж, стандарт 70 орчмыг хэвлэн нийтлүүлсэн байна.
 

Төмөрбаатар., Д. “Монгол орны улирлын ба олон жилийн цэвдэг чулуулаг” (2004 он)

Энэхүү номонд Монгол орны ул хөрс, чулуулгийн улирлын хөлдөлт гэсэлтийн газарзүйн тархалт, ул хөрсний хөлдөлт, гэсэлт, чийг, температурын горим, олон жилийн цэвдгийн тархалт, зузаан, цэвдэгт үзэгдлийн морфологи шинж, уур амьсгалын дулаарал, ул хөрсний хөлдөлт гэсэлт, цэвдэгт үзэгдэлд хэрхэн нөлөөлж байгааг тусгасан. Энэхүү бүтээл нь 30 орчим жилийн улирлын ба олон жилийн цэвдгийн судалгааны материал, үр дүнг нэгтгэн дүгнэж бичсэн шинжлэх ухаан, практик, сургалтын ач холбогдолтой бүтээл болно.

 

 

Ванчиг., Т. “Мөсөн ордны эзэн” (2012 он)

Энэхүү номыг Монгол улсын төрийн соёрхолт, ахмад эрдэмтэн газарзүйн ухааны доктор (PhD), ШУТИС-ийн хүндэт профессор Намгарын Лонжидын мэндэлсний 90 жилийн ойн гэгээн дурсгалд зориулан гаргасан. Энэхүү бүтээлд Н.Лонжид агсны намтар түүх, шагнал, бүтээл туурвил, түүнийг дурсан бичсэн шавь нар болон хамтран ажиллагсдын дурсамж яриа, фото зураг зэрэг багтсан. Мөн цул мөсөн барилгын түүх, үндэслэл, үр дүн, онцлог, эрдэмтэн судлаачдын үнэлгээг танилцуулж бичсэн. Мөсөн ордын эзэн ном нь Н.Лонжид агсны намтар түүхээс гадна үе үеийн цэвдэг судлаачдын түүхэн баримт, материалыг багтааснаараа онцлог ном юм.

 

 

Жамбалжав., Я. “Монгол орны цэвдгийн тархалт, өөрчлөлт” (2017 он)

Энэхүү нэгэн сэдэвт бүтээл нь цэвдэг судлалын шинжлэх

ухааны зарим нэр томьёоны тайлбар тодорхойлолт болон цэвдгийн дээд хил дээрх температурт суурилсан “TTOP” (Temperature on top of permafrost) загварын аргыг ашиглан Монгол орны цэвдгийн тархалтыг шинээр зурагласан судалгааны үр дүн, цэвдгийн тархалт, өөрчлөлтийн талаар бичсэн. Мөн термокарст, термокарстын нуур, бөөрөг зэрэг криоген үзэгдлийн талаар онолын ойлголт өгч, судалгааны зарим үр дүнг нэгтгэн оруулсан. Уг бүтээлийг байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагчид болон судалгаа шинжилгээний ажилтан нарт зориулан гарын авлага болгон ашиглах ном юм.

 

“Монгол орны байгаль орчин I боть” номын бүлэг (2017 он)

БОАЖЯ-наас санаачлан, ШУА-ны эрдэмтэн судлаач нартай хамтран зохион байгуулж, Монгол орныхоо байгалийн нөхцөл, нөөцийн чадавхи, тэдгээрийн өөрчлөлтийн олон жилийн төлөв байдлыг байгалийн голлох иж бүрдэл хэсгүүдээр авч үзэн, цуврал 5 боть бүтээл болгон гаргасан. Энэхүү бүтээлийн “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цэвдэг” нэртэй нэгдүгээр ботийн III бүлэгт Монгол орны цэвдгийн ерөнхий ойлголт, цэвдгийн тархалтыг тусгасан оруулснаараа онцлог юм. Үүнээс гадна Монгол орны цэвдгийн мониторингийн талаар дурьдаж, Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн цэвдгийн тархалт ба өөрчлөлтийг нарийвчлан тайлбарлаж оруулсан. Мөн улирлын хөлдөлт гэсэлт, түүний өөрчлөлт болон криогений үзэгдлүүдийн талаар багтаасан.

 

Дашцэрэн., А. “Хүйтэн мандал” Танин мэдэхүйн цуврал-43 (2018 он)

Энэхүү товхимолд хүйтэн мандлын бүрэлдэхүүн хэсгүүд тэдгээрийн үүсэл хөгжил, тархалт, шинж чанар, төлөв байдлын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Хүйтэн мандлын бүрэлдэхүүн хэсэг буюу цэвдэг, мөстлөг, түүний хэлбэр, тархалт, онцлог болон мөстлөгт үзүүлэх уур амьсгалын нөлөө зэргийг багтаасан. Мөн хүйтний гаралтай үзэгдэл буюу нохойн хонхор, дов сондуул, бөөрөг, дулааны хөндийлж ба термокарстын нуур зэргийн онцлог шинж чанар тархалт зэргийг оруулсан. Энэхүү бүтээл нь ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрд зориулсан хялбаршуулсан таних мэдэхүйн цуврал бүтээл юм.

 

“Монгол орны физик газарзүй” номын бүлэг (2021 он)

Энэхүү ном нь МУ-ын Боловсролын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн 70 жилийн ой зориулан гаргасан хамтын бүтээл юм. Номын наймдугаар бүлэгт хүйтэн мандлын нэг бүрэлдэхүүн хэсэг болох цэвдгийн тархалт, түүний онцлог шинж чанар, температурын горим, зузаан, өөрчлөлт зэргийг бүс нутгийн хэмжээнд тайлбарлан оруулсан. Мөн улирлын хөлдөлт, гэсэлтийн өөрчлөлт болон хүйтний үзэгдлүүд, цэвдгийн байгаль, нийгэмд үзүүлэх нөлөө зэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

 

 

Саруулзаяа., А. “Цэвдгийн өөрчлөлт бидний амьдралд” Танин мэдэхүйн цуврал-99 (2023 он)

Энэхүү товхимолд цэвдэг, цэвдгийн тархалт, цэвдгийн температур, улирлын хөлдөлт, гэсэлт, цэвдгийн мониторинг, хүйтний гаралтай үзэгдлүүд, инженерийн цэвдгийн асуудлуудын талаар бичсэн болно. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цэвдгийн өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй талаарх онолын болон судалгааны үр дүнг багтаасан. Үүнд хүлэмжийн хийн ялгарал, термокарстын нууруудын өөрчлөлт, инженерийн барилга байгууламжийн суулт, хэв гажилт болон халианы нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бичсэн. Энэхүү бүтээл нь ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрд зориулан гаргасан хялбаршуулсан таних мэдэхүйн цуврал бүтээл юм.

 

Саруулзаяа., А. “Цэвдэг гэсэж байна” комикс ном (2023 он)  

Цэвдэг судлаач эрдэмтдийн санаачлагаар цэвдэгтэй газрын хүрээлэн буй орчинд тохиолдож буй зарим өөрчлөлтүүд, энэ нь хүмүүс болон зэрлэг ан амьтдад хэрхэн нөлөөлж байгааг, эдгээр өөрчлөлтийг илүү сайн ойлгохын тулд эрдэмтэд юу хийж байгаа талаар тайлбарласан зурагт комикс номыг бүтээсэн. Энэхүү ном нь дэлхийн 9 улсын хэлээр орчуулагдан хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол улсад “Цэвдгийн алдралын нөлөөгөөр ялгарах хүлэмжийн хийн ирээдүйн хандлагыг загварчлах нь” төслийн хүрээнд 10 дах улсын хэлээр орчуулан гарсан юм. Уг комикс номонд цэвдгийн ерөнхий нэр томьёоны тайлбар болон цэвдэгт бүс болон хүрээлэн буй орчинд гарч буй өөрчлөлтийг хүүхэд залуус, эцэг эхчүүд, багш нар, цэвдгийн шинжлэх ухааныг илүү хөгжилтэй, олон нийтэд хүртээмжтэй, сонирхолтой байдлаар бичсэн юм.

 
 
 
 
 
 
 
 
Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)
  1. Sharma, V., Byambajav, D., Gerelt-Od, E., Myagmartsooj, N., Saruulzaya, A. (2020). Traditional livelihoods and mining in Mongolia’s changing climate: Exploring the potential of cross-sectoral partnerships in achieving sustainability. APN Science Bulletin, doi:10.30852/sb.2016.8
  2. Saruulzaya, A., Sainbayar, D., Tonghua, W., Xiaodong, W., Jambaljav, Y., Yuhai, B., Erdenesukh, S., et al. (2021). Spatial and Temporal Change Patterns of Near-Surface CO₂ and CH₄ Concentrations in Different Permafrost Regions on the Mongolian Plateau from 2010 to 2017. Science of The Total Environment, 800, 149433. doi:10.1016/j.scitotenv.2021.149433
  3. Saruulzaya, A., Enkhbat, E. (2021a). 21st Century Permafrost Distribution under the Scenario of RCP2.6 and RCP8.5 in Mongolia. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 9–14.
    doi:10.5564/pmas.v61i04.1927
  4. Saruulzaya, A., Enkhbat, E. (2021b). Permafrost Distribution in Mongolia under the Scenarios of RCP2.6 and RCP8.5. Ulaanbaatar, Mongolia. doi:10.2991/aer.k.211029.022
  5. Chula, S., Fanhao, M., Min, L., Chenhao, L., Mulan, W., Saruulzaya, A., Yuhai, B. (2021).
    Spatiotemporal Variation in Snow Cover and Its Effects on Grassland Phenology on the Mongolian Plateau. Journal of Arid Land, 13(4), 332–349. doi:10.1007/s40333-021-0056-7
  6. Dashtseren, A., Temuujin, Kh., Sebastian, W., Altangerel, B., Amarbayasgalan, Y., Battogtokh, D. (2021). Spatial and Temporal Variations of Freezing and Thawing Indices from 1960 to 2020 in Mongolia. Frontiers in Earth Science, 9, 713498. doi:10.3389/feart.2021.713498
  7. Saruulzaya, A., Gansukh, Y., Sainbayar, D., Enkhbat, E., Tsogt-Erdene, G. (2022).
    Estimation of Greenhouse Gas Emission Factors for the Wetland, Peatland, and Cropland. Mongolian Journal of Geography and Geoecology, 136–144. doi:10.5564/mjgg.v59i43.2521
  8. Haochen, Zh., Chula, SA., Fanhao, M., Min, L., Mulan, W., Hongdou, G., Saruulzaya, A. (2022). Dynamic changes and driving factors of the surface freeze-thaw index in Inner Mongolia. Arid Zone Research https://jglobal.jst.go.jp/en/detail?JGLOBAL_ID=202302246606682888
  9. Hongdou, G., Chula, SA., Fanhao, M., Min, L., Mulan, W., Saruulzaya, A. (2022). Temporal and spatial characteristics of permafrost on Mongolian Plateau from 2003 to 2019. Journal of Arid Land Resources and Environment. Vol 36. No.3. https://jglobal.jst.go.jp/en/detail?JGLOBAL_ID=202302277015087518
  10. Michał, S., Milena, O., Dashtseren, A., Michał, W., Saruulzaya, A., Dominika, Ł., Agnieszka, M., et al. (2022). Fires, Vegetation, and Human—The History of Critical Transitions during the Last 1000 Years in Northeastern Mongolia. Science of The Total Environment, 838, 155660. doi:10.1016/j.scitotenv.2022.155660
  11. Xin, M., Tonghua, W., Xiaofan, Z., Peiqing, L., Dong, W., Saruulzaya, A., Dashtseren, A., et al. (2022). Spatiotemporal Variations in the Air Freezing and Thawing Index over the Mongolian Plateau from 1901 to 2019. Frontiers in Environmental Science, 10, 875450.
    doi:10.3389/fenvs.2022.875450
  12. Jambaljav, Y., Gansukh, Y., Temuujin, Kh., Tsogt-Erdene, G., Undrakhtsetseg, T., Saruulzaya, A., Amarbayasgalan, Y., Dashtseren, A., Sharkhuu, N. (2022). Spatial Distribution Mapping of Permafrost in Mongolia Using TTOP. Permafrost and Periglacial Processes, 33(4), 386–405. doi:10.1002/ppp.2165
  13. Tonghua, W., Xiaofan, Zh., Peiqing, W., Saruulzaya, A., Dashtseren, A., Battogtokh, D., Li, R., Wu, X., Lou, P. (2022). “Climate warming in the Qinghai-Tibet Plateau and Mongolia as indicated by air freezing and thawing indices”. Ecological Indicators, 138, 108836, doi: 10.1016/j.ecolind.2022.108836.
  14. Temuujin, K., Dashtseren, A., Sebastian, W., Nandintsetseg, N., Purevdorj, T. (2022).
    Surface Temperature Analysis on the Eastern Shore of Khuvsgul Lake. Mongolian Journal of Geography and Geoecology, 195–202.doi:10.5564/mjgg.v59i43.2527
  15. Ulambayar, G., Jambaljav, Y., Byambabayar, G. (2022). Results of the Permafrost Investigation of Road: A Case Study of the Tsagaannuur–Ulaanbaishint Route. Mongolian Journal of Geography and Geoecology, 145–155. doi:10.5564/mjgg.v59i43.2522
  16. Saruulzaya, A., Tsogt-Erdene, G., Batzorig, B. (2023). Evaluating Seasonal Variations of CO₂ Fluxes from Peatland Areas in the Mongolian Permafrost Region. In Proceedings of the Fourth International Conference on Environmental Science and Technology (EST 2023), Advances in Engineering Research,. Dordrecht: Atlantis Press International BV, 7–16. doi:10.2991/978-94-6463-278-1_2
  17. Saruulzaya, A., Nandintsetseg, N. (2023). Lake Changes in the Permafrost Region of the Mongolian Altai Mountain (1970–2021). Mongolian Journal of Geography and Geoecology, 60(44), 106–115. doi:10.5564/mjgg.v60i44.2930
  18. Purevdulam, Y., Saruulzaya, A., Batzorig, B. (2023). Variations in the Peak Growing Season NDVI in the Mongolian Permafrost Zones. In Proceedings of the Fourth International Conference on Environmental Science and Technology (EST 2023), Advances in Engineering Research, Atlantis Press International BV, 113–124. doi:10.2991/978-94-6463-278-1_12
  19. Batzorig, B., Saruulzaya, A., Tsogt-Erdene, G. (2023). Greenhouse Gas (GHG) Emission in the Permafrost Regions of Western Mongolia: Case Area in the Munkhkhairkhan Mountain. In Proceedings of the Fourth International Conference on Environmental Science and Technology (EST 2023), Advances in Engineering Research, Atlantis Press International BV, 67–75.
    oi:10.2991/978-94-6463-278-1_8
  20. Vandandorj, S., Jambaljav, Ya., Tsogt-Erdene, G., Ulambayar, G., et al (2023). The Effects of Livestock Grazing on Soil Water Content in a Wetland of Mongolia. Mongolian Journal of Biological Sciences, 21(1), 15–21. doi:10.22353/mjbs.2023.21.02
  21. Purevdorj, T., Telmen, T., Dashtseren, A., Temuujin, K. (2023). Characterization of Soil Properties in Mongolia’s Permafrost Regions. In Proceedings of the Second International Conference on Resources and Technology (RESAT 2023), Advances in Engineering Research, eds. Altangerel, L., Battsengel, B., Gantuya, G. Dordrecht: Atlantis Press International BV, 177–188.doi:10.2991/978-94-6463-318-4_14
  22. Xin, M., Tonghua, W., Saruulzaya, A., Dashtseren, A., Xiaofan, Z., Chengpeng, S., Xuchun, Y., et al. (2024). Spatiotemporal Variations of Permafrost Extent in Mongolia during 1950–2022. Ecological Indicators, 166, 112558. doi:10.1016/j.ecolind.2024.112558
  23. Xianhua, W., Xiaodong, W., Dong, W., Tonghua, W., Ren, L., Guojie, H., Defu, Z., Saruulzaya, A. et al. (2024). Spatiotemporal Changes and Management Measure to Enhance Ecosystem Services in the Mongolian Plateau. Environmental Development, 52,
    doi:10.1016/j.envdev.2024.101103
  24. Yune, L., Tonghua, W., Hasi, B., Xiaofan, Z., Xiadong, W., Peiqin, L., Dong, W., Saruulzaya, A., et al. (2024). Revealing the Dual Impacts of Climate and Grazing on Vegetation in Mongolia: Permafrost Buffering and the Paradox of Greening. doi:10.2139/ssrn.5063611
  25. Robin, Z., Dashtseren, A., Temuujin, Kh., Kristoffer, A., Clare, W., Simone, S., Kjetil, A., Hanna, L., Sebastian, W. (2024). Simulating the Thermal Regime and Surface Energy Balance of a Permafrost-Underlain Forest in Mongolia. Journal of Geophysical Research: Earth Surface, 129(6), e2023JF007609. doi:10.1029/2023JF007609
  26. Robin, Z., Dashtseren, A., Temuujin, Kh., Anarmaa, S., Clare, W., Hanna, L., Sebastian, W. (2024). Impact of Livestock Activity on Near-Surface Ground Temperatures in Mongolia.
    doi:10.5194/egusphere-2024-1790
  27. Robin, Z., Dashtseren, A., Temuujin, Kh., Anarmaa, S., Clare, W., Hanna, L., Sebastian, W. (2024). Impact of Livestock Activity on Near-Surface Ground Temperatures in Central Mongolian Grasslands. Biogeosciences, 21(22), 5059–5077. doi:10.5194/bg-21-5059-2024
  28. Undrakhbayar, E., Dashtseren, A., Temuujin, K., Maralmaa, A. (2024). Relationship between Near Ground Surface Temperature and Land Cover Types of Eastern Lake Khuvsgul. Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 18–30. doi:10.5564/mjgg.v61i45.3343
  29. Michael, W., Ulrich, K., Nandintsetseg, N.-O., Dashtseren, A., Temujin, K. (2024).
    Glacial Lakes of Mongolia. Geographies, 4(1), 21–39. doi:10.3390/geographies4010002
  30. Batzorig, B., Saruulzaya, A., Maralmaa, A., Purevdulam, Y., Nemekhbayar, G. (2024).
    Study on Soil Organic Carbon in Permafrost Regions. Mongolian Journal of Geography and Geoecology, 61(45), 56–66. doi:10.5564/mjgg.v61i45.3360
  31. Temuujin, K., Dashtseren, A., Bernd, E., Tsogtbaatar, U., Kristoffer, A., Sebastian, W. (2024).
    Spatial Variability of Near-Surface Ground Temperatures in a Discontinuous Permafrost Area in Mongolia. Frontiers in Earth Science, 12, 1456012. doi:10.3389/feart.2024.1456012
  32. Xiaodong, W., Yadong, L., Xuchun, Y., Xianhua, W., Xiaoying, F., Dong, W., Tonghua, W., Saruulzaya, A. et al. (2025). Characteristics, Impacts, and Future Research Directions of Mongolian Peatlands. Environmental Reviews, 33, 1–15. doi:10.1139/er-2024-0070
  33. Elizaveta, N., Leonid, G., Ze, Z., Huijun, J., Saruulzaya, A. (2025).
    Icing Landscapes of Southern Yakutia: Classification Based on Indices Imagery Analysis.
    doi:10.2139/ssrn.5715244
  34. Nemekhbayar, G., Saruulzaya, A., Maralmaa, A., Enkhbat, E. (2025).
    Long-Term Climate Changes in Permafrost Region of the Mongolian Altai: The Case Study Area in Khovd Province. Geographic Issues, 25(02), 100–114. doi:10.22353/gi.2025.25.15
  35. Ulambayar, G., Tatsuya, W., Dashtseren, A., Dai, N., Jambaljav, Y., Byambabayar, G., Temuujin, K., Tsogt-Erdene, G., Otgonjargal, D. (2025). The Influence of Natural Factors on the Spatial Distribution of Aufeis in Ulaanbaatar, Mongolia. Frontiers in Earth Science, 13, 1611054.doi:10.3389/feart.2025.1611054
  36. Mamoru, I., Azumi, O., Dashtseren, A., Temuujin, Kh., Tetsuya, H. (2025).
    Machine-Learning-Based Spatial Analysis of the Spring States in the Southernmost Eurasian Permafrost, Hangai Mountains, Central Mongolia. Progress in Earth and Planetary Science, 12(1), 48. doi:10.1186/s40645-025-00720-8
  37. Temuujin, K., Dashtseren, A., Maralmaa, A., Bilguun, T., Undrakhbayar, E. (2025).
    Monitoring and Estimation of Aufeis Area Dynamic Changes Using Remote Sensing and Machine Learning in Erdenebulgan Soum of Khuvsgul Province in Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 208–212. doi:10.5564/mjgg.v62i46.4143
  38. Ayumi, K., Mamoru, I., Tetsuya, H., Shin, M., Baatarbileg, N., Dashtseren, A., Temuujin, K. (2025). Recent CO₂ and Water Vapor Fluxes at Udleg Forest Research Station, Northern Mongolia: Baseline Data for Climate–Ecosystem Studies. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 182–188. doi:10.5564/mjgg.v62i46.4135
  39. Bilguun, T., Purevdulam, Y., Temuujin, K., Dashtseren, A., Batsuren, D., Dolgormaa, B. (2025).Determination of Annual Ablation of the Doloonnuur Glacier on Munkhkhairkhan Mountain, Mongolian Altai, Using a Degree-Day Model. Geographic Issues, 26(01), 146–161.doi:10.22353/gi.2026.26.09
  40. Vladimir, C., Alexander, A., Andrey, S., Bator, S., Margarita, Zh., Temuujin, Kh., Bilguun, T., et al. (2025). Icings in the Selenge River Basin as an Indicator of Climate Change. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 227–230. doi:10.5564/mjgg.v62i46.4156
  41. Undrakhbayar, E., Bilguun, T., Temuujin, Kh., Dashtseren, A. (2025). Changes in Aufeis Area Formed along the Selenge River Basin from 2021 to 2025. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 245–248. doi:10.5564/mjgg.v62i46.4160
  42. Maralmaa, A., Saruulzaya, A., Purevdulam, Y., Dawaadorj, D. (2025). Mapping of Soil Organic Carbon Content Using Machine Learning Algorithms in Bayanzurkh Soum. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 231–237. doi:10.5564/mjgg.v62i46.4161
  43. Robin, Z., Dashtseren, A., Temuujin, Kh., Clare, W., Hanna, L., Sebastian, W. (2025).
    Forest Disturbances and Their Impact on Ground Surface Temperatures in Permafrost-Underlain Forest in Central Mongolia. doi:10.5194/egusphere-2025-2366