Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-02-22
  • 0

Салбарын Танилцуулга

   Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбарын дарга
   Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Ц.Наранцацрал
   Цахим шуудан: narantsatsralts@mas.ac.mn
   ORCID: https://orcid.org/0000-0002-2960-6669





Зорилго

   Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн шинжлэх ухааны арга зүйд суурилсан орчин үеийн дэвшилтэт технологи, гео-хиймэл оюун ухаан, олон төрлийн өгөгдлийн сан, их өгөгдлийг дэлхий судлалын шинжлэх ухааны салбарт ашиглаж, судалгааны арга, технологийг хөгжүүлэх; геосистемийн үндсэн бүрэлдэхүүн болох газарзүйн элементүүдийн харилцан үйлчлэл, байгалийн нөхцөл, нөөц, хүрээлэн буй орчны өөрчлөлтийг нарийвчлан судалж, орон зай-цаг хугацааны мониторинг, дүн шинжилгээ хийх, загварчлах, орчин үеийн зураглалын аргаар зурагзүйн бүтээл туурвих, сэдэвчилсэн зураг, атлас зохиох, шинэчлэх үндсэн зорилготой.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Орон зайн дүн шинжилгээ: Монгол орны болон бүс нутгийн хэмжээнд газарзүйн элементүүдийн харилцан үйлчлэл, байгалийн нөхцөл нөөц, хүрээлэн буй орчны өөрчлөлтийг газарзүйн мэдээллийн системд суурилсан орон зайн болон орон зай-цаг хугацааны дүн шинжилгээний аргаар судлах
  • Орон зайн мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн давхаргын хөгжил: Судалгааны үр дүнд тулгуурлан тоон зураг боловсруулах, орон зайн өгөгдлийн сан, газарзүйн мэдээллийн давхаргуудыг бүрдүүлэх, баяжуулах, шинэчлэх
  • Сэдэвчилсэн зураг, атлас, зурагзүйн бүтээл туурвих: Газарзүйн судалгаа, байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны үр дүнг зураглалын аргаар боловсруулан сэдэвчилсэн зураг, атлас, зурагзүйн бүтээл зохиох, шинэчлэх
  • Судалгааны аргуудын интеграцчлал: Хээрийн судалгаа болон зайнаас тандан судлах аргуудыг газарзүйн мэдээллийн системтэй уялдуулан ашиглаж, газарзүйн бүрхэвч, газар ашиглалт, бэлчээрийн өөрчлөлт, доройтлын судалгаа хийх; байгаль-нийгмийн харилцан үйлчлэлийг орон зай-цаг хугацааны түвшинд судлах
  • Байгалийн гамшгийн судалгаа: Олон эх сурвалжийн зайнаас тандан судлалын мэдээ, газарзүйн мэдээллийн системийн орон зайн өгөгдөлд тулгуурлан байгалийн гамшиг, нөлөөллийг судалж, үр дүн гарган, зураглал боловсруулах

Түүхэн замнал

   ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар нь 1962 онд Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад “Зурагзүйн тасаг” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Тус тасаг байгуулагдсан цагаасаа эхлэн шинжлэх ухаан, боловсрол, танин мэдэхүйн зориулалттай газрын зураг, атлас болон бусад зурагзүйн бүтээлүүдийг зохиох, хэвлэн нийтлэх ажлыг гүйцэтгэж ирсэн. Цаашлаад салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, өөрчлөлт хийгдсээр 2002 онд “Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн лаборатори” нэртэйгээр шинэчлэн байгуулагдаж, орчин үеийн газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн судалгаа, бүтээлүүдийг хийх суурь бүрдсэн байна. Ийнхүү судалгааны чиглэл, арга зүй, технологийн хөгжилд нийцүүлэн бүтэц, үйл ажиллагааг өргөжүүлсний дүнд 2015 оноос ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Салбараас төрсөн эрдэмтэд

  1. Бадамжав Д. Монголын Дорнод хэсгийн эдийн засгийн газарзүйн тодорхойлолт. Улаанбаатар, 1958 он
  2. Цэдэнсодном Х. БНМАУ-ын хүн амын байршил, бүтэц өөрчлөлтийн газарзүйн судалгаанд картографийн аргыг хэрэглэх нь. Улаанбаатар, 1974 он
  3. Базаргүр Д. БНМАУ-ын мал аж ахуйн хөгжил байршилтын газарзүйн үндэс. Улаанбаатар, 1974 он
  4. Шийрэв-Адъяа С. Монголын нүүдэлчдийн суурьшлын газарзүйн судалгаа. Улаанбаатар, 1999 он
  5. Эрдэнэчимэг Б. Монголын нүүдлийн иргэншлийн түүхэн үеийн газрын зураг-уламжлалт нүүдлийн хэв шинжийг сэргээн тодорхойлох түүхэн газарзүй, картографийн судалгаа. Берлин, ХБНГУ, 2005 он
  6. Уртнасан М. Пастбищная дигрессия в степях северной части Центральной Монголии. Казан, ОХУ, 2016 он
  7. Сайнбуян Б. Монгол орны хээрийн бүсийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн, түүнд нөлөөлөх хүчин зүйл. Улаанбаатар, 2019 он.

 

Хүний нөөц

   Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар  нь эрдэм шинжилгээний 11 ажилтан, туслах 1 ажилтан буюу нийт 12 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс доктор (PhD) зэрэгтэй 1, магистр (MSc) зэрэгтэй 7, бакалавр (BSc) зэрэгтэй 3 судлаачийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

   
   
   
   
   

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр

 

2002-2004

Төслийн удирдагч доктор С.Шийрэв-Адъяа, “Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгийн бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох” сэдэвт суурь судалгааны төсөл

2003-2005

Төслийн удирдагч доктор С.Шийрэв-Адъяа, “Монголын өндөрлөг-Хатан голын сав нутгийн экологийн өөрчлөлтийг зайнаас тандах аргаар судлах нь” сэдэвт гадаад хамтарсан төсөл

2008-2009

Төслийн удирдагч, ерөнхий редактор, доктор Д.Доржготов, “Монгол Улсын Үндэсний Атласыг шинэчлэн зохиож, хэвлүүлэх” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ажил

2008-2010

Төслийн удирдагч доктор С.Шийрэв-Адъяа, “Хиймэл дагуулын мэдээг хэрэглээний зурагзүйд ашиглах нь” сэдэвт суурь судалгааны төсөл

2011-2013

Төслийн удирдагч доктор С.Шийрэв-Адъяа, “Монгол орны Төв бүсийн газарзүйн мэдээллийн сан” сэдэвт суурь судалгааны төсөл

2014-2016

Төслийн удирдагч доктор С.Шийрэв-Адъяа, SPOT, MODIS хиймэл дагуулын мэдээнд суурилсан Монгол орны газарзүйн бүрхэвчийн загварчлал” сэдэвт суурь судалгааны төсөл

2017-2019

Төслийн удирдагч доктор М.Уртнасан, “Монгол Улсын үндэсний газарзүйн нэрийн уламжлал, өөрчлөлт, хадгалалт, орон зайн мэдээллийн сан” сэдэвт суурь судалгааны төсөл

2018-2020

Төслийн удирдагч доктор М.Уртнасан, “Монгол орны хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” сэдэвт гадаад хамтарсан төсөл

2019-2020

Төслийн удирдагч доктор Д.Баттогтох, “Монгол Улсын Үндэсний Атлас (National Atlas of Mongolia)-ыг шинэчлэх, англи хувилбарын эхийг бэлтгэх” грант төсөл

2022-2024

Төслийн удирдагч доктор М.Уртнасан, “Хуурай хээрийн бүс дэх хэт талхлагдсан бэлчээрийн индикатор ургамлын зүй тогтол, өөрчлөлтийг зайнаас тандан ба газарзүйн мэдээллийн систем ашиглан мониторинг судалгаа хийх” сэдэвт суурь судалгааны төсөл

2022-2024

Төслийн удирдагч доктор М.Уртнасан, “Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын дагуух сүүлийн 20 жилийн хугацаан дахь орон зай, цаг хугацааны бэлчээрийн өөрчлөлтийг олон хэмжээст хиймэл дагуулын  мэдээнд суурилсан хяналт, мониторинг хийх, платформ байгуулах” сэдэвт гадаад хамтарсан төсөл

2024-2025

Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн, “Монгол Улсын Үндэсний Атлас (National Atlas of Mongolia)-ыг цахим хэлбэрт шилжүүлэх, нийтийн хүртээл болгох” төсөл

2024-2025

Төслийн удирдагч доктор А.Дашцэрэн, “Хөвсгөл нуурын атлас” тусгай захиалгат төсөл

 

Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн

   Тус салбарын эрдэмтэн, судлаачид газрын зураг, атлас зохион боловсруулах, хээрийн судалгаа, хэмжилт хийх, судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих чиглэлээр идэвхитэй ажиллаж ирсэн бөгөөд үүний үр дүнд дараах томоохон бүтээл, судалгааны үр дүн гаргасан байна.

 

 

БНМАУ ерөнхий газар зүйн зураг (1959 он)

1959 онд доктор Д.Бадамжавын зохион хэвлүүлсэн БНМАУ-ын 1:1500000 масштабтай ерөнхий газар зүйн зураг нь зураг зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн үеийн хамгийн шинэлэг аргазүйгээр хийсэн анхны бүтээл болжээ. Уг зургийг тухайн цаг үеийн зураг зүйн шинжлэх ухаан болон газрын зураг хэвлэлийн чанарын түвшин өндөр хөгжиж байсан БНАГУ-д хэвлэсэн байна.

Энэхүү “БНМАУ” нэртэй зураг нь олон төрлийн мэдээллийг нэг дор цогцоор нь харуулснаараа танин мэдэхүйн хэрэгцээг бүрэн хангаж чадсан бүтээл болсон юм. Түүнчлэн байгаль, нийгмийн үзэгдлийг хамтад нь тусган харуулсан манай улсын анхны ерөнхий газар зүйн зураг бөгөөд газрын зургийн элементүүдийг анх удаа маш тодорхой тусган үзүүлсэн онцлогтой.

 

 

 

БНМАУ болон БНХАУ-ын хилийг тодотгон шалгаж зураглах (1962 он)

1962 оноос тус тасгийн хийж гүйцэтгэсэн томоохон ажлын нэг бол “БНМАУ болон БНХАУ-ын хилийг газар дээр нь тодотгон шалгаж зураглах” ажил байв. Уг ажлыг зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар (эрдэмтдийн төлөөлөл) дэд эрдэмтэн, доцент Д.Бадамжав ажилласан бөгөөд Ж.Цэрэнсодном, Д.Базаргүр, М.Бадамбазар нар техникч, ажлын хэсгийн мэргэжилтнээр оролцжээ. Тэд хилийн багана босгох цэг бүрийн байршлыг газар дээр нь нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлэх, мөн хилийн зурвасыг 1:100 000, 1:50 000, 1:10 000 масштабын байр зүйн зурагт тусган үйлдэх зэрэг хариуцлагатай ажлыг гүйцэтгэхэд оролцсон байна. Энэхүү ажлын үр дүнд 1964 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай гэрээ, хилийн шугамын тодорхойлолт протокол, хилийн тухай протокол, хилийн зурвас газрын зургийн альбом (112 зурагтай) зэргийг боловсруулжээ. Мөн БНМАУ-ЗСБНХУ-ын хилийн протокол (1979), 160 гаруй (маш нууц) газрын зургийн тус тус зохиосон байна (Д.Бадамжавын хувийн архиваас).

 

 

 

Газар зүйн нэрийн тодотгол

1967 оноос эхлэн ЗХУ-ын цэргийн байр зүйн мэргэжилтнүүдийн 1940-1950-аад оны үед зохиосон 1:200 000, 1:100 000-ын зурагт нийгэм-эдийн  засгийн байгууламжууд (аймаг, сум, бригадын төв, суурин газрууд, үйлдвэр уурхай, зам харилцаа, гүүр, мал аж ахуйтны өвөлжөө, худаг, уст цэг, малын үржлийн газар, аймаг сумын хил гэх мэт) болон газар зүйн нэрийг газар дээр нь тодотгох ажлыг гүйцэтгэхээр тус орны бүх аймаг, суманд хээрийн судалгааны экспедиц ажиллажээ. Энэхүү ажилд Зурагзүйн тасгаас орж ажилласан байна. Үүний үр дүнд 1:200 000-ын зурагт 370 орчим зураг, 80 мянга гаруй газар зүйн нэр, 1:100 000-ын зурагт 5000 гаруй нийгэм-эдийн засгийн байгууламжийг тус тус шинээр тэмдэглэн, хуучныг тодруулан зурагласан байна. Дурдсан газар зүйн нэрээр каталог үйлдэх, нэрийн сан байгуулах ажлыг 1976 оноос тус тасагт орж ажилласан Л.Сүрэнхүү хийжээ.

 

 

 

“Монгольская Народная Республика” атлас (1972 он)

Энэхүү атлас нь жуулчдад зориулсан Монгол Улсын анхны атласуудын нэг бөгөөд 1972 онд БНАГУ-д хэвлүүлсэн байна. Уг атласт Монгол орны дархан газрууд, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалт газруудын байршлыг тусгаж үг хэллэгүүдийг Орос, Англи, Франц, Испани, Герман хэлээр оруулсан нь жуулчдад ашиглахад хялбар болжээ.

 

 

 

Газарзүйн атлас (1973 он)

Бага сургуулийн сургалтанд зориулсан анхны атлас юм. Тус бүтээл нь Монгол орны газрын зураг 5, дэлхийн газрын зураг 2 ширхэг, план зураг, бүдүүвч, график, байгалийн уран зураг агуулсан, 21.5х28.5 см хэмжээтэй,  21 хуудастай. Энэ атлас нь 6-12 насны хүүхдүүдийн байгалийн талаарх танин мэдэхүйг хөгжүүлэх, газрын зурагтай танилцуулах, түүнийг унших чадварт сургах ач холбогдолтой бүтээл болсон байна.

 

 

 

БНМАУ-ын хүн амын газарзүйн зарим үзэгдлийг зураглах онцлог (1974 он)

Доктор, дэд профессор Х.Цэдэнсодном 1974 онд Эрхүү хотын Газарзүйн хүрээлэнд “БНМАУ-ын хүн амын газарзүйн судалгаанд картографийн арга хэрэглэх нь” сэдвээр газарзүйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд “БНМАУ-ын хүн амын газарзүйн зарим үзэгдлийг зураглах онцлог” гэсэн бүтээл туурвин, түүндээ зураг зүйн аргыг тодорхой тусгасан байна. Уг бүтээлд улсын хүн амын бүтэц, хөдөлгөөн, өсөлт бууралт, хот хөдөөгийн хүн ам зэрэг үзүүлэлтийн газар нутгийн ялгаврыг тоо баримттайгаар авч үзээд гол анхаарлаа хүн амын цуврал зураг зохиох шаардлага, төрөл зүйл, арга зүйд хандуулжээ.

 

 

 

БНМАУ-ын Үндэсний атлас (1990 он)

Монгол орны байгаль, түүх, нийгэм, эдийн засгийн талаарх шинжлэх ухааны судалгаа, мэдлэгийг иж бүрнээр багтаасан, эрдэм шинжилгээ-зураг зүйн иж бүрэн шинжтэй анхны бүтээл юм.

Тус атласыг БНМАУ-ын Шинжлэх ухааны академи (ШУА), Улсын барилгын хорооны харьяа Улсын геодези, зураг зүйн газар, ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академи, тус улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Геодези, зураг зүйн удирдах ерөнхий газар хамтран 15 гаруй жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн.

БНМАУ-ын атлас нь 1:3 000 000, 1:4 500 000, 1:6 000 000-ын үндсэн масштаб, нэмэлтээр 1:9 000 000, 1:12 000 000-ын масштабтай, 16 сэдэвчилсэн бүлэгт хамаарах, 276 газрын зургаас бүрдэнэ. Энэхүү атлас нь монгол болон орос хэл дээр хэвлэгдсэн бөгөөд газрын зураг, тайлбараас гадна лавлах тоо, мэдээ, газар зүйн нэрийн заагуур, томъёолсон тэмдэг зэргийг багтаасан нийт 144 хуудастай, 45х60 см хэмжээтэй бүтээл юм.

 

 

 

Монгол Улсын Үндэсний Атлас (2009 он)

Энэхүү атлас нь Монгол орны газар зүйн байрлал, газар дүрс, засаг захиргааны хуваарийн зураг бүхий ерөнхий зургууд болон  Эртний ба орчин үеийн Монголын нутаг дэвсгэр, Байгалийн нөхцөл нөөц, Хүн ам, нийгэм, Эдийн засаг хэмээх үндсэн 4 бүлэг, 21 дэд бүлэгт хамаарах, 1:2 000 000, 1:5 000 000, 1:10 000 000, 1:12 000 000-ын үндсэн масштаб бүхий нийт 256 сэдэвчилсэн зургаас бүрдэнэ. Уг атласын хэмжээ нь 28.5х38 см бөгөөд газрын зургуудаас гадна томьёолсон тэмдэг, газар зүйн онцлох зарим үзүүлэлтийн лавлах тоо мэдээ, газар зүйн нэрийн товьёг зэргийг багтаасан нийт 248 хуудастайгаар, монгол хэл дээр хэвлэгдсэн юм.

 

 

 

Монгол Улсын Үндэсний Атлас (National atlas of Mongolia, 2022 он)

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэлэлт, хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, тэдгээртэй холбоотой олон мэдээллүүд ихээхэн өөрчлөгдсөн нь 2009 оны үндэсний атласыг дахин шинэчлэх үндэслэл болсон юм. Тус атласыг 2009 онд хэвлүүлсэн Монгол Улсын улсын хоёр дахь Үндэсний атласын мэдээллийн санд тулгуурлан, мэдээ материалыг 2020 оны байдлаар боловсруулан, сүүлийн үеийн шинэ судалгааны үр дүнгүүдийг тусгаж, монгол болон англи хэлээр хэвлүүлсэн. Гурав дахь хэвлэл болох Монгол Улсын Үндэсний Атлас (National Atlas of Mongolia) нь 4 үндсэн бүлэг, 21 дэд бүлэгт багтах, 1:2 000 000, 1:5 000 000, 1:10 000 000, 1:12 000 000-ын голлох масштабын 246 сэдэвчилсэн газрын зураг, томьёолсон тэмдэг, газар зүйн зарим лавлах тоо мэдээ, газар зүйн нэрийн товьёгоос бүрдсэн 251 хуудастай, 28.5х38 см хэмжээтэй бүтээл юм.

 

 

 

Туул, Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн  менежментийн атлас (2012 он)

Тус атласт сав газрын байршил, засаг захиргаа, газарзүй, хөрс, ургамал, уур амьсгал, газар ашиглалт, хүн ам, мал аж ахуй, газар тариалан, бэлчээр, гадаргын болон газрын доорх усны нөөц, чанар, усны барилга байгууламж, усны нөөц ашиглалтын баланс, эдийн засгийн хөгжлийн цаашдын төлөв зэрэг 1:1 000 000 болон 1:6 000 000-ын масштабтай 48 сэдэвчилсэн зураг багтсан. Атлас нь "Туул голын сав газар", "Орхон голын сав газар" гэсэн 2 дэд хэсгээс бүрдэх ба 104 хуудастай. Атлас нь тухайн сэдэвчилсэн зургийн хүрээнд танин мэдэхүйн ойлголт өгөх, улмаар усны нөөцийг зохистой ашиглах, бохирдол, хомсдолоос хамгаалах асуудлыг тодруулах ач холбогдолтой.

 

 

 

Монголын мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төслийн атлас (2013 он)

 

Энэхүү атлас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан, Хотонт орчмын бүсийн 8 аймгийн 50 сумын нутаг дэвсгэрийг хамарна. Атласт сонгосон бүс нутгуудын сансрын зураг, газрын гадарга, ерөнхий газарзүйн зураг, хөрс, бэлчээрийн хэв шинж, нөөц даац, уур амьсгал, ус зүйн сүлжээ, ой, газар ашиглалт, байгаль орчинд нөлөө бүхий ба хайгуул, ашиглалтын лицензтэй газар, бэлчээр ашиглалт, бэлчээрийн усан хангамж, шинээр гаргасан бэлчээрийн худаг, сонгогдсон малчдын бүлгийн байршил, гэрээгээр ашиглаж буй бэлчээрийн талбай, малчдын бүлгийн малын тоо, байршил, сонгогдсон бүсийн нийгэм-эдийн засаг, хөгжлийн төлвийг илтгэсэн 1:600 000 болон 1:6 000 000 масштаб бүхий 100 гаруй сэдэвчилсэн зураг багтсан.

 

 

 

Архангай аймгийн атлас (2013 он)

Улсын засаг захиргааны нэгж болох аймгуудын байгалийн нөхцөл, нөөц баялагь түүх, археологийн судалгааны мэдээлэл улам баяжиж, шинэчлэгдэж байгаа нь аймгийн атласыг шинээр зохион хэвлүүлэх шаардлагыг бий болгосон. Архангай аймгийн атлас нь 5 дэд хэсгээс бүрдэх бөгөөд 1:1000000 масштабтай 70 сэдэвчилсэн газрын зураг, 1:150000-аас 1:280000-н масштабтай ерөнхий газар зүйн 18 зургаас бүрдэнэ. Тус атлас нь аймгийн газар нутаг, засаг захиргааны бүтэц, газар зүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засаг, сумдын ерөнхий газар зүйн холбогдолтой өргөн хүрээний мэдээллийг нэгтгэн дүгнэсэн, шинжлэх ухаан-зураг зүйн агуулгатай, танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий бүтээл юм.

 

 

 

Ховд аймгийн атлас (2019 он)

Улсын засаг захиргааны нэгж болох аймгуудын байгалийн нөхцөл, нөөц баялагь түүх, археологийн судалгааны мэдээлэл улам баяжиж, шинэчлэгдэж байгаа нь аймгийн атласыг шинээр зохион хэвлүүлэх шаардлагыг бий болгосон. Ховд аймгийн атлас нь 1:1100000 масштабтай 77 сэдэвчилсэн зураг, 1:200000-аас 1:450000-ын масштабтай ерөнхий газар зүйн 16 зургийг тус тус багтаасан байна.

Тус атлас нь аймгийн газар нутаг, засаг захиргааны бүтэц, газар зүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засаг, сумдын ерөнхий газар зүйн холбогдолтой өргөн хүрээний мэдээллийг нэгтгэн дүгнэсэн, шинжлэх ухаан-зураг зүйн агуулгатай, танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий бүтээл юм.

 

 

 

Монгол орны газарзүйн дэвсгэр нэрийн тайлбар толь (2020 он)

Энэхүү бүтээл нь 500 орчим газарзүйн дэвсгэр нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дэвсгэр нэр бүрээр гэрэл зурагтай хамтатган, тайлбарыг оруулсан нь сургалт танин мэдэхүйн маш чухал ач холбогдолтой төдийгүй, газарзүйн шинжлэх ухаанд монголчуудын газар усны нэрийн үндэс болсон дэвсгэр нэрийг юу гэж нэрлэдэг, зурагт хэрхэн тэмдэглэдгийг таниулахад олон нийтэд мэдлэгийн хувь нэмэр, судлаачдад судалгааны эх сурвалж болох бүтээл болсон юм.

 

 

 

Чингис Хаан атлас (2022 он)

Түүхэн-газарзүйн “Чингис хаан” атлас нь 1997 онд Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан бөгөөд энэ бүтээлээр “Нууц товчоо”-нд тусгагдсан газар усны түүхэн нэрүүдийн одоогийн байршлыг илрүүлэн тусгаснаас гадна, Чингис хааны түүхэн замналын хэсгүүдийг зураглалын аргад тулгуурлан гаргаж өгснөөрөө дэлхийд ач холбогдолтой бүтээл болсныг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид өндрөөр үнэлсэн байдаг.

 

 

 

Монгол Улсын Үндэсний Цахим Атлас (2025 он)

Манай улсын шинжлэх ухааны олон салбарын судалгаа, шинжилгээний үр дүнг зурагзүйн аргаар нэгтгэн харуулсан энэхүү цахим атлас нь 5 бүлгийн 132 сэдэвчилсэн газрын зураг, атласын түүхэн хөгжлийн талаарх мэдээлэл, мөн бүлэг тус бүрт хамаарах товч тайлбараас бүрдэнэ. Атласыг монгол болон англи хэлээр ашиглах боломжтой бөгөөд танин мэдэхүй, судалгаа, сургалтын практик хэрэглээнд чиглэсэн орчин үеийн дижитал хэлбэрийн бүтээл юм.

 

 

Олон улсын нэр хүндтэй Springer хэвлэлийн “Ethnobiology and Development in Asia” номын 10-р бүлгийг бичиж нийтлүүлэв. (2026 он)

“Ethnobiology and Development in Asia” номын аравдугаар бүлэгт уламжлалт мэдлэгт суурилсан этноботаникийн судалгаа нь нүүдэлч малчдын байгальтай харилцах туршлага, бэлчээрийн экосистемийн талаарх нутгийн ойлголтыг баримтжуулах, хамгаалах чухал ач холбогдолтой юм. Монголчуудын амьдралын хэв маяг нүүдлийн аж ахуйгаас суурин хэлбэрт шилжихийн хэрээр бэлчээрийн ургамлын талаарх уламжлалт мэдлэг аажмаар алдагдаж, залуу үеийн мэдлэг дамжуулалт буурч байгаа нь анхаарал татах асуудал болж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн этноботаникийн судалгааг хөгжүүлэх, уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны арга зүйтэй уялдуулан судлах нь бэлчээрийн тогтвортой менежмент, соёл, экологийн өвийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

 

 

Олон улсын хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалт (2020-2025)

 

  1. Han, A., Uranghai, X., Mei, L., Dong, Y., Yan, G., Huang, A., Bao, Y., Qing, S., Jukov, A., Mandakh, U. and Battseren, T. (2026). Inversion of low heavy metal content in Soil-Scutellaria baicalensis systems using optimized spectral indices and LSSVM. International Journal of Applied Earth Observation and Geoinformation, 146, p.105084. https://doi.org/10.1016/j.jag.2025.105084
  2. Urtnasan Mandakh., Danzanchadav Ganbat., Zolzaya Adiya., Turuutuvshin Ayanga., Narantsatsral Tseren., Nyamkhuu Myanganbuu., Bayarmaa Vandangombo., Almaz Borjigidai., and Chunlin Long. (2026). An Ethnobotanical Study of Plants Used by Nomadic People in Central Mongolia. Ethnobiology and Development in Asia. Ethnobiology. Springer, Cham. https://doi.org/10.1007/978-3-031-91945-9_10
  3. Ma, J., Zhang, C., Ou, C., Qiu, C., Yang, C., Wang, B., & Mandakh, U. (2025). Estimation and change analysis of grassland AGB in the China–Mongolia–Russia border area based on multi-source geospatial data. Remote Sensing, 17(14), 2527. https://doi.org/10.3390/rs17142527. /IF 4.1/
  4. Huang, S., Zeng, J., Liu, S., Jin, H., Chen, Y., Tsambaa, B., Mandakh, U., Zheng, X., Mei, W., Borjigidai, A., & Dai, H. (2025). Ethnobotanical study of traditional medicinal plants used by the Miao people in Hainan, China. Journal of Ethnobiology and Ethnomedicine, 21(1), 1–49. https://doi.org/10.1186/s13002-025-00795-z /IF 3.7/
  5. Rentsenduger, B., Guo, Q., Chuluunbat, J., Baatar, D., Mandakh, U., Avirmed, D., & Li, S. (2025). Spatio-temporal variations in grassland carrying capacity derived from remote sensing NPP in Mongolia. Sustainability, 17(12), 5498. https://doi.org/10.3390/su17125498 /IF 3.3/
  6. Yun-E, L. A., Wu, T.-H., Bagan, H., Zhu, X.-F., Wu, X.-D., Lou, P.-Q., Wang, D., Adiya, S., Dashtseren, A., Dorjgotov, B., Mandakh, U., & Bayarsaikhan, S. (2025). Revealing the dual impacts of climate change and grazing on vegetation in Mongolia: Permafrost buffering and the paradox of greening. Advances in Climate Change Research, 16(4), 830–845. https://doi.org/10.1016/j.accre.2025.05.005 /IF 5.2/
  7. Qiu, C., Zhang, C., Ma, J., Yang, C., Wang, J., Mandakh, U., Ganbat, D., & Myanganbuu, N. (2025). Analysis of grassland vegetation coverage changes and driving factors in China–Mongolia–Russia economic corridor from 2000 to 2023 based on RF and BFAST algorithm. Remote Sensing, 17(8), 1334. https://doi.org/10.3390/rs17081334 /IF 4.1/
  8. Yu, H., Gachmaa, B., Yu, J., Tian-Liang, X., Uranghai, X., Guo, G., Xu, W., Wang, P., Liu, J., Jukov, A., Mandakh, U., Ganbat, D., Battseren, T., & Borjigidai, A. (2025). A comprehensive and systemic review of the Gentiana: Ethnobotany, traditional applications, phytochemistry, pharmacology, and toxicology in the Mongolian Plateau. Journal of Ethnopharmacology, 345, 119573. https://doi.org/10.1016/j.jep.2025.119573 /IF 5.4/
  9. Wang, Z., Wang, J., Wang, W., Zhang, C., Mandakh, U., Ganbat, D., & Myanganbuu, N. (2025). An explanation of the differences in grassland NDVI change in the eastern route of the China–Mongolia–Russia economic corridor. Remote Sensing, 17(5), 867. https://doi.org/10.3390/rs17050867 /IF 4.1/
  10. Yu, Y.-Y., Vanjil, G., Guo, G.-Y., Yu, J.-N., Yu, H.-Z., Wang, H., Wang, P., Jukov, A., Battseren, T., Mandakh, U., & Borjigidai, A. (2025). Visualized analysis of Leontopodium alpinum research hotspots and trends in the field of traditional Chinese medicine based on VOSviewer and CiteSpace knowledge maps. Integrative Medicine Discovery, 9, e25024. https://doi.org/10.53388/IMD202509024 /IF 1.3/
  11. Tang, G., Bao, Y., Sun, C., Yong, M., Gantumur, B., Rentsenduger, B., & Bao, Y. (2025). Water use efficiency spatiotemporal change and its driving analysis on the Mongolian Plateau. Sensors, 25(7), 2214. https://doi.org/10.3390/s25072214 /IF 3.5/
  12. Chuluunbat, J., Rentsenduger, B., Vanjil, G., Magsar, U., Dulam, E., Wei, R., Baasanmunkh, S., & Zhang, X.-C. (2025). The genus Equisetum (Equisetaceae) in the flora of Mongolia. Turczaninowia, 28(1), 35–45. https://doi.org/10.14258/turczaninowia.28.1.4 /IF 0.5/
  13. Gotov, D., Tsambaa, B., Borjigidai, A., Gachmaa, B., Yu, H., Liang, T., Uranghai, X., Wenchao, W., Byambaa, T., Mandakh, U., & Bayasgalankhuu, B. (2025). Comparative Anatomical and Morphological Study of Gentiana Algida and Gentiana Macrophylla in Mongolia. Research Square. https://doi.org/10.21203/rs.3.rs-6236894/v1
  14. Narantsatsral, Ts., Danzanchadav, G., Telmen, P., Urtnasan, M., Ikhbayar, Ts. (2025). Human impacts on pasture degradation (A case study of the Dornod, Sukhbaatar, Khentii provinces). Mongolian Journal of Geography and Geoecology, Special issue on EST 2025. 62(46). 156–163. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4130
  15. Баярмаа В., Нямхүү М, (2025). Гадаргын морфометрийн үзүүүлэлтэд суурилсан газар тариалангийн тохиромжтой байдлын үнэлгээ: Сэлэнгэ аймгийн баруун сумдын жишээн дээр. Газарзүйн асуудлууд сэтгүүл, 26 (01), 2025. https://doi.org/10.22353/gi.2026.26.05
  16. Tsolmonbayar G., Yanjindulam G., Li D., Altanbold E. (2025) Factors Influencing Surface Water Changes in The Khar-UsLake Basin, Western Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 62(46), 1–8. https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4140
  17. La Yune., Wu Tonghua., Bagan Hasi., Zhu Xiaofan., Wu Xiadong, Lou Peiqin, Wang Dong, Saruulzaya Adiya, Dashtseren Avirmed, Battogtokh Dorjgotov,  Mandakh Urtnasan, & Bayarsaikhan Sainbuyan. (2024). Revealing the Dual Impacts of Climate and Grazing on Vegetation in Mongolia: Permafrost Buffering and the Paradox of Greening. http://dx.doi.org/10.2139/ssrn.5063611
  18. Nyamaa T., Sainbuyan B., Narantsatsral Ts., Lan A., Urtnasan M., Baoyin T., & Byambakhuu G. (2024). The influence of socio-economic factors on net primary products of Mongolia during 2000-2021. Geographical Issues, 24(01), 63–76. Retrieved from https://journal.num.edu.mn/GP/article/view/7105 
  19. Guo, G.-Y., Yu, H.-Z., Wang, H., Wang, P., Liu, J.-X., Battseren, T., Jukov, A., Mandakh, U., & Borjigidai, A. (dec.2024). Visualized analysis of licorice research hotspots and trends in the field of traditional Chinese medicine resources based on VOSviewer and CiteSpace knowledge maps. Food & Medicine Homology, 1(2), Article 9420011. https://doi.org/10.26599/FMH.2024.9420011
  20. Chimeddorj, B., Buuveibaatar, B., Naranbaatar G., Sanjmyatav D., Nyamkhuu M. et al. (2024). From isolation to integration: assessing habitat connectivity of the endangered saiga antelope in Mongolia. Mamm Biol (IF=1.9). https://doi.org/10.1007/s42991-023-00391-2
  21. Guo, G. Y., Yu, H. Z., Wang, H., Wang, P., Liu, J. X., Mandakh U, T., Borjigidai, A. (2024). Visualized analysis of licorice research hotspots and trends in the field of traditional Chinese medicine resources based on VOSviewer and CiteSpace knowledge maps. Food & Medicine Homology. – Т. 1. – №. 2. DOI:10.26599/FMH.2024.9420011
  22. ZhiHui, Yuan., Gang, Bao., Altantuya, Dorjsuren., Ayisha, Jiquan., Chen, Fei Li., Gang, Dong., Enling, Guo., Changliang, Shao., Lingtong, Du. (2024). Climatic Constraints of Spring Phenology and Variability on the Mongolian Plateau from 1982-2021. Journal of Geophysical Research. https://doi.org/10.1029/2023JG007689Digital Object Identifier (DOI)
  23. Javzandolgor Chuluunbat., Boldbayar Rentsenduger., Gundegmaa Vanjil., Urgamal Magsar., Alexandr Shalimov., Tongxin Ye., Daba Chimitov., and Xian-Chun Zhang. (2024). A New Record of Selaginella sibirica (Selaginellaceae) to the Flora of Mongolia. Mongolian Journal of Biological Sciences, DOI: 10.22353/mjbs.2024.22.06
  24. Altanbold Enkhbold., Li Dingjun., Byambabayar Ganbold., Gansukh Yadamsuren., B Tsasanchimeg., Sandelger Dorligjav., Odkhuu Nyamsuren., Batsuren Dorjsuren., Tuvshin Gerelmaa., B Dashpurev., Boldbayar Rentsenduger*. (2024). Changes in morphometric parameters of lakes in different ecological zones of Mongolia: Implications of climate change. Climate Research 92:79-95., DOI:10.3354/cr01734
  25. Altanbold Enkhbold., Byambabayar Ganbold., Amgalan Magsar., Li Dingjun., Rentsenduger Boldbayar., Galbadrakh Tsolmonbayar., Gansukh Yadamsuren. (2024). Implication of climate change on the volume of lakes in the forest-steppe zone, Central Mongolia. Geographical Issues 24(01):15-32., Volume 24 (01) ISSN: 2312-8534.
  26. Li Dingjun., Altanbold Enkhbold., Batsuren Dorjsuren., Tuvshin Gerelmaa., Yumchaa Gonchigjav., Boldbayar Rentsenduger., Gansukh Yadamsuren. (2023). Changes in the area of lakes in different natural regions of Mongolia and climate effect. Geographical Issues 23(01):4-21., DOI:10.22353/.v23i01.1571
  27. Nyamkhuu M., Sukhchuluun G., Naranbaatar G., and Adiya Y. “Movement and home range of Wapiti in Hustai National Park”. Proc. Inst. Biol., vol. 38, no. 1, pp. 29–42, Dec. 2022. https://doi.org/10.5564/pib.v38i1.2535
  28. Мөнхзул Мөнхбат., Нямхүү Мянганбуу., Бямбахүү Гантөмөр., Баярмаа Вандангомбо., Уртнасан Мандах (2023). Хээрийн түймрийн ургамлан бүрхэвчид үзүүлэх нөлөөлөл (Дорнод аймгийн Чойбалсан сумын жишээн дээр). Монгол Орны Газарзүй-Геоэкологи Сэтгүүл, №44, х 186-195. ISSN: 3006-385Х. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.2904  
  29. Наранцацрал Ц., Баярмаа В., Ихбаяр Ц., Золзаяа А., Уртнасан М., Мөнхтөр Б (2023). Малчдын хандлагад тулгуурласан бэлчээр ашиглалтын судалгаа. Монгол Орны Газарзүй-Геоэкологи Сэтгүүл, №43, хх. 158-172, ISSN: 3006-385Х. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3074
  30. Xinyi Liu., Quan Lai., Shan Yin., Yuhai Bao., Siqin Tong, Zolzaya Adiya., Amarjargal Sanjjav., Rihe Gao. (2023). Spatio-temporal patterns and control mechanism of the ecosystem carbon use efficiency across the Mongolian Plateau. 2023 Oct 18:907:167883. doi: 10.1016/j.scitotenv.2023.167883.
  31. Guilin Xi., Xiaojun Huang., Yaowen Xie., Bao Gang., Ganbat Dashzebeg., Tsagaantsooj Nanzad., Mungunkhuyag Ariunaa. (2022). Detection of Larch Forest Stress from Jas’s Larch Inchworm (Erannis jacobsoni Djak) Attack Using Hyperspectral Remote Sensing. Remote Sensing, 14. (Impact factor 5.349) https://doi.org/10.3390/rs14010124
  32. Lei Ma, Xiaojun Huang, Quan sheng Hai, Bao Gang, Ganbat Dashzebeg, Mungunkhuyag Ariunaa (2022). Model-based identification of larch damage caused by Erannis jacobsoni Djak based on UAV multispectral features and machine learning. Forests Journal. (accepted 12.06) (Impact factor 3.28). https://doi.org/10.3390/f13122104
  33. Danzanchadav G., Yuhai B., Sainbayar D., Boldbaatar N., Narantsatsral Ts., Tsogtjargal B., Urtnasan M., Sainbuyan B. (2022). Changes of sand dune distribution /a case study Ikh nuuruudyn khotgor of Mongolia/. The International Archives of the Photogrammetry, Remote Sensing and Spatial Information Sciences.Vol. XLIII-B4-2022XXIV ISPRS Congress. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2022-621-2022
  34. Lei Ma, Xiaojun Huang, Ganbat Dashzebeg, Mungunkhuyag Ariunaa, Tsagaantsooj Nanzad, Bao Gang, Altanchimeg Dorjsuren, Bao Yu hai, Enkhnasan Davaadorj. (2022). Monitoring Forest Insect Pests by Different Remote Sensing Sensors: Research Progress and Prospect. Chinese Agricultural Science Bulletin. 2022, 38(26):91-99 https://doi.org/10.11924/j.issn.1000-6850.casb2021-0872
  35. Dalantai Sainbayar., Sumiya Erdenesukh., Bao Yuhai., Otgonbayar Munkhdulam., Mandakh Urtnasan., Batsaikhan Bayartungalag., Natsagdorj (2021). Spatial-Temporal Changes Of Land Degradation Caused By Natural And Human Induced Factors: Case Study Of Bulgan Province In Central Mongolia. International Journal of ISPRS Annals of the Photogrammetry, Remote Sensing and Spatial Information Sciences.   
  36. Dalantai, S., Sumiya, E., Bao, Y., Otgonbayar, M., Mandakh, U., Batsaikhan, B., Natsagdorj, B. (2021). Spatial-temporal changes of land degradation caused by natural and human induced factors: case study of Bulgan province in central Mongolia, Int. Arch. Photogramm. Remote Sens. Spatial Inf. Sci., XLIII-B4-2021, 79–85. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2021-79-2021  
  37. Natsagdorj, B., Dalantai, S., Sumiya, E., Bao, Y., Bayarsaikhan, S., Batsaikhan, B., Ganbat, D. (2021). Assessment of some meteorology data of average monthly air temperature over Mongolia using Digital Elevation Model (DEM) and GIS techniques, Int. Arch. Photogramm. Remote Sens. Spatial Inf. Sci., XLIII-B4-2021, 117–121. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2021-117-2021
  38. Zolzaya Adiya, Battogtokh Dorjgotov, Sainbuyan Bayarsaikhan, Myagmartseren Purevtseren. (2021). Determining the suitable location for the metallurgical and steel processing factory in Mongolia using GIS-based multi-criteria analysis methods. International Journal of ISPRS Archives of the Photogrammetry, Remote Sensing and Spatial Information Sciences, XLIII-B4-2021, 63–69, https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B4-2021-63-2021, Listed in web of science
  39. Surenkhorloo P., Buyanaa C., Dolgorjav S., Bazarsad CO., Zamba B., Bayarsaikhan S., Heiner M. (2021). Identifying Riparian Areas of Free Flowing Rivers for Legal Protection: Model Region Mongolia. Sustainability 2021, 13, 551. https://doi.org/10.3390/su13020551, (Impact factor 2.576)
  40. Bao, Gang., Hugejiletu Jin., Siqin Tong., Jiquan Chen., Xiaojun Huang., Yuhai Bao., Changliang Shao., Urtnasan Mandakh., Mark Chopping., and Lingtong Du. (2021). Autumn phenology and its covariation with climate, spring phenology and annual peak growth on the Mongolian plateau. Agricultural and Forest Meteorology 298 (2021): 108312. https://doi.org/10.1016/j.agrformet.2020.108312, (Impact factor 4.651)
  41. Otgonbayar, M., Atzberger, C., Sumiya, E and Sainbayar, D. (2021). Estimation of bioclimatic variables of Mongolia derived from remote sensing data. Front. Earth Sci. https://doi.org/10.1007/s11707-020-0862-9. (Impact factor 1.620)
  42. Adiya, S., Dalantai, S., Wu, T., Wu, X., Yamkhin, J., Bao, Y., Sumiya, E., Yadamsuren, G., Avirmed, D., Dorjgotov, B. (2021). Spatial and temporal change patterns of near-surface CO2 and CH4 concentrations in different permafrost regions on the Mongolian Plateau from 2010 to 2017. Science of the Total Environment, 800, 149433. https://doi.org/https://doi.org/10.1016/j.scitotenv.2021.149433 (Impact factor 7.963)
  43. Narankhuu Erdenejargal, Batsuren Dorjsuren, Lkhagvasuren Choijinjav, Dash Doljin, Altanbold Enkhbold, Bilegsaikhan Munkhuu, Boldbaatar Natsagdorj, Abel Girma (2021). Evaluation of the Natural Landscape Aesthetic: A Case Study of Uvs Province, Mongolia. DOI: https://doi.org/10.15244/pjoes/132788, (Impact factor 1.383)
  44. Lili Huo., Yue Li., Ruixue Liu., Qing Xia., Sainbuyan Bayarsaikhan. (2021). Correlation of soil properties and soil cadmium activity: an entropy weight analysis perspective", International Journal of Robotics and Automation. DOI: 10.2316/J.2021.206-0727, (Impact factor 0.656)
  45. Bao., J. Chen., Jin, H., M. Chopping.., E. Jin, M. Urtnasan., K. Jiang., X. Huang., Y. Bao, B. (2021). Autumn Phenology and Its Covariation with Climate, Spring Phenology and Annual Peak Growth on the Mongolian Plateau. International journal of Agricultural and Forest Meteorology. Elsever. (Impact factor 4.651). https://doi.org/10.1016/j.agrformet.2020.108312
  46. Purevdorj Surenkhorloo., Chimeddorj Buyanaa., Sanjmyatav Dolgorjav., Chimed-Ochir Bazarsad., Batjargal Zamba., Sainbuyan Bayarsaikhan., Michael Heiner. (2021). Identifying Riparian Areas of Free Flowing Rivers for Legal Protection: Model Region Mongolia. Sustainability, (Impact factor 2.576). https://doi.org/10.3390/su13020551
  47. Mandakh, U., Ganbat, D., Batsaikhan, B., Dalantai, S., Adiya, Z., Bayasgalan, N., Bayarsaikhan, S., Borjigidai, A. and Long, C. (2020). Impacts of Rapid Changes of Land Cover and Intensive Human Activities on Avarga Toson Lake Area, Mongolia. Sustainability, 12(15), p.6070. https://doi.org/10.3390/su12156070, (Impact factor 2.576)
  48. Mandakh, U., Battseren, M., Ganbat, D., Ayanga, T., Adiya, Z., Borjigidai, A. and Long, C. (2020). Folk nomenclature of plants in Cistanche deserticola-associated community in South Gobi, Mongolia. Plant Diversity. https://doi.org/10.1016/j.pld.2020.09.008 (Impact factor 1.864)
  49. Jin, H., Bao, G., Chen, J., Chopping, M., Jin, E., Mandakh, U., Jiang, K., Huang, X., Bao, Y. and Vandansambuu, B. (2020). Modifying the maximal light-use efficiency for enhancing predictions of vegetation net primary productivity on the Mongolian Plateau. International Journal of Remote Sensing, 41(10), pp.3740-3760. https://doi.org/10.1080/01431161.2019.1707902, (Impact factor 2.976)
  50. Xi Gui-lin, Huang Xiao-jun, Bao Yu-hai, Bao Gang, Tong Si-qin., Ganbat Dashzebeg., Tsagaantsooj Nanzad., Altanchimeg Dorjsuren., Mungunkhuyag Ariunaa. (2020). Hyperspectral Discrimination of Different Canopy Colors in Erannis jacobsoni Djak-infested larch. Spectroscopy and spectral analysis, vol.40 (09), p.2925-2931. DOI: 10.3964/j.issn.1000-0593(2020)09-2925-07 (Impact factor 0.452)
  51. Bayarsaikhan S, Mandakh U, Dorjsuren A, Batsaikhan B, Bao Y, Adiya Z, Myagmartseren P. (2020). Variations of vegetation net primary productivity and its responses to climate change from 1982 to 2015 in Mongolia. ISPRS Annals of Photogrammetry, Remote Sensing & Spatial Information Sciences. https://doi.org/10.5194/isprs-annals-V-3-2020-347-2020,
  52. Gansukh, B., Batsaikhan, B., Dorjsuren, A., Jamsran, C. and Batsaikhan, N. (2020) Monitoring Wheat Crop Growth Parameters Using Time Series SENTINEL-1 and SENTINEL-2 Data for Agricultural Application in Mongolia. The International Archives of Photogrammetry. Remote Sensing and Spatial Information Sciences, 43, pp.989-994. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B3-2020-989-2020
  53. Dorjsuren, A., Batsaikhan, B., Gansukh, B., Jamsran, C., Nasanbat, E. and Bold, O., (2020). Delineation of Suitable Cropland Areas Using a GIS Based Multi-Criteria Evaluation Approach in the Central Agricultural Region of Mongolia. The International Archives of Photogrammetry, Remote Sensing and Spatial Information Sciences, 43, pp.1445-1450. https://doi.org/10.5194/isprs-archives-XLIII-B3-2020-1445-2020
  54. Urtnasan Mandakh, Munkhjargal Battseren, Danzanchadav Ganbat, Turuutuvshin Ayanga, Zolzaya Adiya, Almaz Borjigidai, Chunlin Long. (2020). Folk Nomenclature of plants in Cistanche deserticola community in South Gobi, Mongolia. International Journal of Plant Diversity. https://doi.org/10.1016/j.pld.2020.09.008
  55. Bayarsaikhan S., Mandakh U., Dorjsuren A., Batsaikhan B., Bao Y., Adiya Z., Myagmartseren P. (2020). Variations of vegetation net primary productivity and its responses to climate change from 1982 to 2015 in Mongolia. ISPRS Annals of Photogrammetry, Remote Sensing & Spatial Information Sciences. https://doi.org/10.5194/isprs-annals-V-3-2020-347-2020.
  56. Bayarsaikhan Sainbuyan, Mandakh Urtnasan. (2020). The estimation of carrying capacity and pasture land Degradation based on livestock density and herders’ camp Locations. Environment and sustainable development of the Mongolian plateau and surrounding territories, p. 241-248.